Jan 11, 2011

.

The only true wisdom is in knowing you know nothing. = “Цорын ганц үнэнхүү их мэргэн ухаан гэдэг бол чи юу ч мэдэхгүй гэдгээ мэддэгт л оршиж байгаа юм. ”

Socrates, Сократ

“Манай шар шороо Атлантын далайг туулаад танай оронд (Японд) хоёр хоноод ирж байна. Танай шинэ технологи болох нарны батарей манай говьд ажиллаж байна. ” Элбэгдорж

Нэг иймэрхүү санаа бүхий юмыг Токиогийн их сургуульд мань эр худлаа ярихдаа авч байх юм. Нарны батарея бол хоцрогдсон технологи бөгөөд манайд л шинэ юм байх даа. Ашигт үйлийн коэф. гэдэг нь тун бага. Яахаараа ч манай нутгийн ад болсон шар шороо, Орос улсын дээгүүр хөндийхөн хөөрөөд, Атлантын далайд уначихалгүй гатлаад, Америкийн дээгүүр хол хөндий нисч Номхон Дөлгөөн далайг даваад Японы зүүн урд зүгээс нь шар шороогоор булж байгаа юм байна л даа. Дөрвөн далай таван тивийг мэдэх хэрэгтэй болж байна л даа. Шар өнгөтэй юм бол тэр чинь нил алт шүү дээ. Тэр шороогоор нарны батарея ч хийж болно шүү дээ. АНУ-д Силикон хэмээх шар элсний хот газар байдаг биз дээ. Элбэгдоржийн оюунгүй толгой нь Япончуудад сонин биш байх л даа. Эрдэнийн нууцат Оюу толгой л хэрэгтэй байхгүй юу. Шившгээ ч нэг дэлгэлээ л дээ.

WHAT IS Mr WEST GOING TO DO?

1. WHAT = ЮУг гэсэн асуух төлөөний үг гэдэг нь байна. Юуг төлөөлж асууж байгаа юм бэ гэсэн санааг гаргана.

2. IS гэдэг нь нөгөө асуудаг 24 баатрын нэг нь байна. Уг утга нь III бие ганцаажтооных болох Mr West гуайтай холбоотой учир одоо цагт IS болсон байгаа нь энэ байна.

3. Mr WEST = ВЕСТ гуай гэсэн утгатай. Түүнээс биш ноён феодал, хатан, тэргүүний хатагтай энэ тэр ч биш. Ичих ч яадаг байна аа, тэргүүний хатагтай гэнэ шүү. Энэ хойт хоёрын чинь тэргүүний хатагтай. Америкийг дууриаж буй хээр талын сармагчинууд, яана даа та нар.

4. GOING гэдэг нь уул нь ЯВУ—гэдгийн 4-р хэлбэр буюу ХИЙЖ (БАЙНА) гэсэн утгатай юм шүү дээ. Энд бол өөр утгаар орсон байгаа. Нэг томьёо байдаг, түүнд орно. BE GOING TO V = ТЭГЭХ ИНГЭХ ГЭЖ БАЙГАА, ТЭГЭХ ИНГЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙГАА, ТЭГЭХ ИНГЭХ САНААТАЙ БАЙГАА гэсэн санааг гаргах нэг ийм цул нэгдмэл томьёо шиг юм байдаг байна. V гэдэг нь тухайн хэрэглэх үйлъүгийн толибичигт байдаг хэлбэр шүү дээ.

5. TO DO = ХИЙХ, ХИЙХЭЭР, ХИЙХИЙН ТУЛД гэсэн утга бүхий DO = ХИЙ- гэсэн уг үйлъүгийн үндсэн 6 хэлбэрийн 6-р хэлбэр буюу TO-тэй хэлбэр нь байна. Тэр 6 хэлбэрий нь үзэе. Энэ үйлъүг дүрэмт бус буюу стандарт бус үйлъүг учир толибичиг, сурахбичгийн ар талд үндсэн 4 хэлбэрий нь жагсаасан байгаа. Үлдсэн хоёр хэлбэрийн нь бид өөрсдөө үүсгэж бичнэ.

i. do = хий-

ii. did = хийсэн

iii. done = хийгдсэн, хийлгүүлсэн

iv. doing = хийЖ (байгаа)

v. I, we, you, they do; he, she, it does

vi. to do = хийх, хийхээр, хийхийн тулд

Энэ өгүүлбэр бол асуух өгүүлбэр байна.

WHAT IS Mr WEST GOING TO DO? = ВЕСТ гуай ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА ВЭ?; ВЕСТ гуай ЮУ ХИЙХ САНААТАЙ БАЙНА ВЭ? ВЕСТ гуай ЮУг ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА ВЭ?

Энэхүү номыг зохиосон Хорнби гуай бол нөгөө насанд хүрсэн хүн нэг юмтай 12 тааралдаж байж сая тогтоодог гэдгийг үндэслэн хийсэн байгаа. Иймд энэ BE GOING TO V гэснийг ойлгуулах гэж энэ зураг сэлтийг зохион зурж, үг өгүүлбэрийн нь гарах давтамжий нь 12-оос дээш тааралдуулахаар хийсэнг байгаа. Энэ томьёоны анхны тохиолдол энэ байна. Цааш нь та нар тоолоорой. Тэгээд нэг юм тогтоочоон болно.

HE IS GOING TO PUT HIS HAND INTO HIS POCKET.

1. HE = ТЭР хэмээн ВЕСТ гуайг төлөөлүүлсэн төлөөний үг байна.

IS GOING TO гэдэг нь нөгөө томьёо чинь хоёрдахи удаагаа гарч ирж байна.

2. PUT = ТАВИ- гэсэн утгатай уг томьёоны үйлъүг нь байна. Нийлээд, IS GOING TO PUT = ТАВИХ ГЭЖ БАЙНА, ТАВИХААР ЗЭХЭЖ БАЙНА,ТАВИХ САНААТАЙ БАЙНА болно.

HIS HAND = ӨӨРИЙН ГАРыг, ГАРААН. Инг хэлэнд ӨӨРИЙН гэсэн тусгай үг байдаггүй болохоор тийм ӨӨРИЙН гэсэн санааг гаргахдаа ийм ХЭНИЙ ЮУНЫ гэсэн асуултанд хариу болох хамаатуулах төлөөний үг хэмээгчийг хэрэглэдэг байна. HAND гэдэг угтаа САРВУУ гэсэн үг. Энэ тухай өмнөхи өгүүлбэрт үзсэн билээ. Энэ үгэс хэддэхи удаагаа тааралдаж байгааг өөрсдөө тоолж үзээрэй.

3. INTO = IN+TO =РУУ, РҮҮ гэсэн утга бүхий угтваръүг бөлгөө. IN = ДОТОР; TO = РУУ хэмээх хоёр угтваръүгийг нийлүүлээд нэг тийм ДОТОГШОО, ДОТОР ЛУУ НЬ, ДОТОР ТАЛ РУУ НЬ гэсэн санааг гаргажээ.

4. POCKET = ХАЛААС, ХАРМААН, ӨВӨР ТҮРИЙ

5. HIS POCKET = ӨӨРИЙН ХАЛААС, ӨӨРИЙН ӨВӨР

6. HIS POCKET = ӨӨРИЙН ХАЛААС, ӨӨРИЙН ӨВӨР ТҮРИЙ. Монгол хүнд ямар POCKET хэмээх жижигхэн уут хүүдий байх биш. Том том өвөр түрий л байна шүү дээ. Ахуй орчин нь шал хоёр өөр юм. Биритинчүүдэд том өвөр түрийний хэрэг ч юу байв гэж дээ.

HE IS GOING TO PUT HIS HAND INTO HIS POCKET. = ТЭР БЭЭР ХАЛААСАНДААН ГАРААН ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БАНА, ХИЙХ САНААТАЙ БАЙНА, ХИЙХ ГЭЖ БАЙНА.

Аль аль үг нь хэд хэд тааралдсаныг тоолоод яваад байгаарай.

No comments:

Post a Comment