Jan 1, 2011

.

Языком нужно заниматься каждый (К А Ж Д Ы Й) день!!! = Хэл гээчийг өдөр болгон (Ө Д Ө Р А Л Г А С А Л Г Ү Й) үзэх хэрэгтэй!!! гэжээ.

Если вы не будете неукоснительно следовать этому правилу, можете и не начинать. Нечего мучить ни себя, ни родителей, ни преподавателей. Хэрэв зээ, та нар энэ горимыг чандлан мөрдөхгүй аваас хэл үзэж эхлэх энэ тэрээ боливол дээр биз ээ. Өөрийгөө зовоож, эцэг эхийнхээ махыг идэж маяаг нь зулгаан, эгэл багш нарынхаа тамы нь цайлгах юу сан билээ.

Яагаад гэвэл, 28 настай залуу эр, харь оронд очоод 4-хөн жил болоод ирэхдээ эх хэлээ мартах дөхсөн байна. 28 жил өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй эх хэлээ үзэж байсан хүн 4 жил завсарлахад ингэж байгаа юм бол өдөр сараар алгасаж үздэг бид чинь харь хэл яаж төсөөлөх билээ. Бодогтун, тунгаагтун, сэрэгтүн, хүмүүс ээ!!!!!!!! Казакстан руу дөрвөсөн хижээл насны хасаг эр тэнд арваад жил болоод Баян-Өлгийд ирэхдээ, монгол хэлийг мартаж байна шүү гэж ярьсан нь ортой мэт санагдсанаа санагалзлаа.

WHERE IS HE STANDING?

1. Where = хаана гэсэн утгатай асуух төлөөний үг.

2. is гэдгийг бид өмнөхи хичээлд үзсэн. Энд бол 21 баатрын үүргээ гүйцэтгэн, асуух ажлаа хийж байна. Яагаад гэвэл stand = зогсо- гэдэг үйлъүг бол өөрөө асууж чаддаггүй учраас асууж чаддагаар нь IS-ийг дуудаж ирсэн байна. Яагаад IS байгаа билээ гэвэл, энд үйлдэл байдлын эзэн нь HE = ТЭР ЭР гэж 3-р бие ганцаажтоо байгаа болохоор тэр шүү. Асуух аргыг эргэж үзнэ биз ээ.

3. He = тэр эрэгтэй, тэр эр, тэр

4. Stand = (босоо) зогсо- гэсэн утгатай мөртлөө, дүрэмт бус буюу стандарт бус үйлъүг бөлгөө. Нэг үгээр хэлбэл II, III хэлбэр нь дүрэм журамгүй, замбараа намбараагүй үүсдэг гэсэн хэрэг. Толибичиг сурах бичгийн ард эхний 4 хэлбэрий нь бэлэн зэлэн жагсаачихсан байгаа. Тэндээс хэрэгтэй хэлбэрээ шууд авна гэсэн үг. Энэ үйлъүгийн үндсэн 6 хэлбэрий нь үүсгэе:

i. Stand = (босоо) зогсо! гэж тушаасан утга бүхий, толибичгийн хэлбэр нь байна.

ii. Stood = зогссон хэмээх өнгөрсөн цагийн нь хэлбэр байна.

iii. Stood = зогсогдсон, зогсоосон хэмээх утгатай өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал юм байна.

iv. Stand+ING = зогсоЖ (байгаа) хэмээх утгатай одоо цаг бүхий хавсрал нэр хэмээгч байна.

v. I, we, you, they stand = би, бид, та нар, Та, чи, тэд зогсдог

He, she, it stands = тэр эр, тэр эм, тэр юм зогсдог

гэсэн төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр.

vi. To stand = зогсох, зогсохын тулд, зогсохоор хэмээх утга бүхий to-тэй хэлбэр байна.

Where is he standing? = Тэр эрэгтэй хаана зогсож байна вэ?

HE IS STANDING AT THE DOOR OF HIS HOUSE.

1. He is standing = тэр эр зогсоЖ БАЙНА. Is standing = зогсож байна хэмээх үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг буюу яг ярих тэр агшинд яаж байгааг үзүүлсэн байна.

2. At = хажууд, дэргэд, тжшаа, -д хэмээх утга бүхий угтваръүг хэмээгч байна. Хаана байгааг нь заахна байна л даа.

3. The door = хаалга, үүд. Хаалга гэдэг нь нэръүг юм байна гэдгий нь бид THE гэдэг ТЭРчилэх чимэг гэдгээр нь таньж байна. Энэ хаалга гэдэг үг анх удаа гарч ирж байгаа бөгөөд, аль хаалганы тухайг би мэдэхгүй байтал мэддэг юм шиг THE = ТЭР, НӨГӨӨ, САЯЫН гэсэн санааг яагаад үзүүлсэн чимэг байна вэ гэдэг нь сонин байна. Энэ хаалга гэдэг үгийн ар талд аль хаалга вэ гэдгийн тодотгол of his house гээд байж байгаа болохоор мэдээжийн хэрэг болж байна. Тийм болоод ийм бөлгөө.

4. Of = -ийн, ны хэмээх хэний юуны хамаатай болохыг үзүүлэгч угтваръүг гээч юм байна. Инг хэл тийн ялгалгүй хэл гэсэн шүү дээ, тийм болохоор тийн ялгалын утга санааг энэхүү угтваръүгэс гэдгээр харуулдаг байна. Монгол хэл бас тийн ялгалгүй бөгөөд тийн ялгалын утгыг дагаваръүг гээчээр үзүүлдэг байна.

5. House = орон байр, хувийн сууц, гэр орон хэмээх нэръүг байна. His house = гэрийнхЭЭ, ӨӨРИЙН байрны, суух оромжныхОО гэсэн санаатай. Инг хэлэнд ӨӨРИЙН гэсэн биеэ даасан тусгай үг байхгүй учир ТҮҮНИЙ ҮҮНИЙ гэдгээр орлуулдаг хэмээн өмнөхи хичээлд үзсэн билээ.

HE IS STANDING AT THE DOOR OF HIS HOUSE. = ТЭР ЭР ГЭРИЙНХЭЭ ХААЛГАН ТУШАА ЗОГСОЖ БАЙНА. (Яг одоо намайг асууж байхад)

No comments:

Post a Comment