Jun 26, 2010

“МАНАЙХНЫ ЧАВГАНЦ НАРЫН ХЭЛЭЭД БАЙДГИЙГ ОДОО Л БАРУУНЫХАН НЭЭГЭЭД БАЙГАА ЮМ УУ ДАА.” Б.Болдсайхан эмч

Энэ үнэн шүү. Манай чавганц нар гэдэг чинь юун дооооктор профееееесортой мантай. Анагаах тэжээхүй ухааны сургуульгүй мөртлөө амьдралын академи гэдгийг төгссөн, том амьтад байхгүй юу. Одооны мөнгө харамжийн эм барьдаг эмч нартай зүйрлэх арга байхгүй. Муу амьтад л том том лаборатортой байдаг байх даа. Манай чавганц нар чинь цайгаа чанаж сууж байгаад л барууныхны нээлтийг хийчихнэ шүү дээ. Малын их эмч нар, хүний их эмч нар, эх барихдаа юуны чинь Үйлст, Үйлст бол дэргэд нь нохойн баас байхгүй юу, зүйр цэцэн үгийн далай, мэргэн цэцэний манлай, дом тарнид бол Гангдангийн хэдтэй ярихгүй, айж ичсэн хүүхдийг ганцхан үлээхэд л зүв зүгээр болно шүү дээ, өвс ургамал таних, цагаан идээ боловсруулах жор хэмжээний станадарын хороо л гэсэн үг, мэргэжлийн хяналтын байцаагч нэртэй мөнгөчинүүд бол дэргэд нь юу ч танихгүй мэдэхгүй амьтад, нүүх суух энэ тэрд бол тэдэнтэй зүйрлэх амьтан байхгүй дээ. Магтаж байгаа юм биш, үнэн бол үнэн чигээрээ үлддэг байна. Ямар сайн даа л, жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэх вээ дээ. Хаа, хаа, хөө хөө, инэдтэй юм. Ардын эмнэлгийн Хайдав гэж нэг юм байдаг юм. Гангдангийн нэг ламаар баахан түвэд судар орчуулгаж аваад хойшоо очиж хоосон цол хамгаалж ирээд найр хийсэн юм байх. Нөгөө ачит ламаа мартсан гэж байгаа. Чойжамц гуай гэдэг лам байсан байх. Тэр найран дээр нь Ри багштан: “Хайдав аа, хөө, бидний үед ном сааж цол горилдог байлаа. Харин чи лам сааж цол горилсон хэрэг үү?” гэсэн юм гэдэг. Ийм л юмнууд байдаг байна.

“Алтан мөнгөн, эрдэни сувуд, гэр хүрээ, тариа газар бүринээр цөм хүний болох цаг буй. Гагц энэ бичиг судар, оюун билигийг хүмүн булаан авч үл чидамуй. Бас ч энг үтэл ардын ундарал амидуралд ашиг болох зүйл үгүйн тул олон хүмүн идэж ууж, бааж шээж үл барагдуулмуй. Зүгээр нэгэн бийр бэхэст уран, билиг оюун үлэмж, үг шүүмжлэл нарийн, ухах шинжих нягт нэгэн шил болор мэт чигчтэй, магнаг тана адил эрдэмтэй бичгийн эрдэмтэн болай....” хэмээн Инжаннаши гуай айлдсан байна. Энэ 21-р зуун нь оюун билигийн зуун болох учраас, эрдэмтэй номтой нь л үлдэж хоцроно уу гэхээс идэж уусан их хурлынхнаас нэгэн ч үл хоцормуй.
“In (-д, -т) the second (хоёрдугаар) half (хагас) of the twentieth (хоридугаар) centure (зууны), the emergence (үүсч бий болохуй) of scores (үй олон, олон олон, арав хорин) of new states (шинэ шинэ улс гүрэн) has made (MADE – хий-, үйлэд, болго-, боломжтой болго-; тий ийм боллоо, тийм ийм болголоо, тийм ийм боломж олголоо гэсэн үйлъүгийн төгссөн явдалтай үйлдлийн одоо цагийн хэлбэр,) international (үндэстэнхоорондын, олонъулсын,) politics (улс төр) and (болон, хийгээд) economics (эдийн засаг) truly (үнэхээрийн) global (дэлхий даярхи, өргөн цар хүрээтэй, олон орныг хамарсан, дэлхийн бөмбөрцгийн хэмжээгээр) for () the first (анх, эхэн) time (удаагаа) in (-д) history (түүх). At the same time (үүний зэрэгцээгээр, үүнтэй хугацааны хувьд давхцаад, үүнтэй зэрэг цуг, үүнтэй таширлаад), technology (урлахуй ухаан, урлахуй хав, урлахуй чидал, урлахуйн хүч ухаан, урлан бүтээхүйн арга ухаан, урлахуйн ид, “ер ухааны орон бүгд урлахуй ухааны аймагт багтамуй” хэмээжээ.) has made (өмнө гарсан түүнийг үз, бололцоотой болгоод байна, бололмжтой болголоо гэсэн санаа байгаа) it (technology гэж дахин бичихгүйн тулд түүнийг төлөөлүүлсэн төлөөний үг биз ээ) possible (боломж бололцоо, нөхцөл боломж) for nearly (бараг л, үнэн_ хэрэгтээ, чухамдаа бараг л) every country (орон болгон, улс бүр, ) to participate (оролцо-, хуваалца-, оролцож нөлөөлө-) in events (үйл явдалууд) in (-т) every ( аль ч) part (хэсэг) of (-ын, -ийн буюу харъяалахын тийн ялгалын утгатай байна) the world (дэлхийн, хорвоогийн) as (... ч) they (events гэдгээ төлөөлүүлсэн бололтой) occur (бол-, тохиолдо-).
“Ухаан буй бөгөөс аливаа хэрэгт аргыг олж чидах тул ЭРДЭМ сур!!!” гэж Инжаннаши гуай аль эрт айлдсан байхад, өнөөдөр энэ хэлсэн үг нь маш үнэтэй болж байна. Сайн улс цөм цагаасаа түрүүлж төрдөг нь нэгэнт орчлонгийн тогтсон ёс ажээ.
Information (мэдээ) and (хоёр нь) knowledge (эрдэм мэдэлгэ) are (бол, болж байна) the thermonucler (халуун цөмийн) competitive (өрсөлдөөнт арсалдаанд тэмцлийн, өрсөж идэх их тэмцэлд, ) weapons (зэр зэвсэг) of our time (өнөө цагийн).
Knowledge (эрдэм мэдэлгэ, мэдэлгэ эрдэм нь ) is more (улам бүр) valuable (үнэ цэнэтэй) and (бас) more powerful (мундаг, үлэмж их хүчтэй, чадал хүчтэй) than (-аас) natural (байгалийн) resources (нөөц баялаг), big (аварга том том, нүсэр нүсэр том) factories (үйлдвэр), or (эс бөгөөс ) fat (хотойшгүй зузаан, зув зузаан) bankrolls (данс хараа).
In industry after industry (ар араасаа шил дарсан олон олон байгуулла, компани), success (ололт амжилт) comes (ирэ-, ол-) to the companies (тэр компани, тэр байгууллагууд) that (яадаг, тэгдэг ингэдэг) have (-тай) the best (бүрэн дүүрэн, хамгийн сайн) information (мэдээ) or (эсвээс) wield (ашигладаг, хэрэглэдэг) it (information гэдгийг төлөөлүүлсэн байна) most (хамгийн ) effectively (үр ашигтай, унац ихтэй, өгөөж ихтэй) – not (үгүй, биш ) necessarily (заавал) the companies with the most (хамгийн их) muscle (чидал ихтэй,).
Wal-mart, Microsoft, and Toyota didn`t (өнгөрсөн цагт become гэдгийг үгүйсгэж өгсөн байна) become (бол-) great (үлэмж том, аварга их, тэргүүлэх зэргийн, оройлох цээнд хүрсэн) companies because (учир юун хэмээвээс ) they (тэд гэж өмнөхи компаниудаа төлөөлүүлсэн хэрэг) were (байцгаасан) richer (илүү баян чинээлэг) than (-аас) Sears, IBM, and General Motors – on the contrary (харин ч эсрэгээрээ, бүр эсрэгээрээ).
But (харин) they (тэд) had (-тай байна) something (ямар нэгэн far more (илүү нэг) valuable (үнэ цэнэтэй, ) than (-аас) physical (биет эд өлгийн ) or (эсвээс) financial (мөнгө санхүүгийн) assests (хөрөнгө хогшил). They (тэд) had (-тай байна, -тай байсн) intellectual (оюун ухааны) capital (үр хөрөнгө).
Оюун ухаан, эрдэм мэдэлгэ гэдэг эд хогшил, мөнгө төгрөгөөс ямар давуутай болохыг энэ жишээнээс харж болох юм. Инг хэлэнд та нарыг дуртай болгох хүсэл байсангүй, эх хэлэндээ дэртай болгох гэж дуртай юмаар нь дагуулан амлуулж, хөтлөн удирдаж явсан учир энэ бөлгөө.

3 comments:

  1. Сонирхолтой нийлтлэл байнга бичдэгт олон олон уншигчдийн өмнөөс тань талархаж байгаа шүү :) Эх хэлийг бантан болгож байгаа ийм хэцүү үед хамгийн хэрэгтэй блог :)

    ReplyDelete
  2. Та шүү xатуу ч гэсэн явдалд тустай үг xэлдэгийг таны блог уншдаг xүн бүр мэдэж байгаа байx эцсийн эцэст МОНГОЛ улс гал голомтоос минь амьдралийн аз жаргал бий болдогийг гадаад байгаа xүн бүр ... Xүний аз жаргал гэж юу вэ? Xүн юуны төлөө амьдардаг вэ?...

    ReplyDelete
  3. Та шүү xатуу ч гэсэн явдалд тустай үг xэлдэгийг таны блог уншдаг xүн бүр мэдэж байгаа байx эцсийн эцэст МОНГОЛ улс гал голомтоос минь амьдралийн аз жаргал бий болдогийг гадаад байгаа xүн бүр ... Xүний аз жаргал гэж юу вэ? Xүн юуны төлөө амьдардаг вэ?...

    ReplyDelete