Jan 20, 2010

ӨГҮҮЛБЭР SENTENCES

«A sentence is a word or a group of words that has a complete thought». “Утга санаа төгссөн нэг буюу хэсэг бөлөг үгсийг өгүүлбэр гэнэ.” гэдэг бололтой. HELP! = ТУСЛААРАЙ! хэмээн ганц үгээр хашгирах аваас өгүүлбэр болж байна. I LOVE YOU. = БИ ЧАМД ХАЙРТАЙ. гэвэл хэсэг бөлөг үгэс нийлж гэмээн утга санаа төгссөн нэг өгүүлбэр болсон байна. Дөрвөн янзын өгүүлбэрээр хүн гээч амьтан санаа бодлоо бусдад илэрхийлдэг бололтой дог оо. 1. Илэрхийлэн мэдүүлэх өгүүлбэр (declarative sentences) буюу хүүрнэх өгүүлбэр (statements) ч гэдэг, 2. асуух өгүүлбэр (interrogative sentences) буюу асуулт (questions) ч гэдэг, 3. тулган тушаах өгүүлбэр (imperative sentences) буюу шууд захиран шахсан (commands) ч гэдэг, 4. уулгалан халаглах өгүүлбэр (exclamatory sentences) мэтэс ажээ. Илтгэн мэдүүлэх буюу илэрхийлэн мэдэгдэх өгүүлбэр гэдэг нь өөрийн дотор байгаа бодол санаагаа ИЛ гарган нөгөө хүн амьтанд мэдэгдэж байгаа, мэдүүлж байгаа ухааны юм байна. За, энэ муусайн нэр томьёо ч яамай байна аа. Өөрийнхөө бодол санааг хүнд хүргэчихдэг, хүний илэрхийлэн гаргаж хэлж буй бодол санааг нэг муу юм ойлгодог болох юм сан л гэдэг нь чухал байна. Инг хэлний өгүүлбэрт үгийн дэс даралдаа маш чухал байдаг байна. Яагаад??? Яах юу байхав дээ, Инг хэлэнд тийн ялгал гээч юм байдаггүй болохоор үгийн утгыг өгүүлбэрт орсон үгийн байр байдлаар нь тодруулан олдог байна. Орос хэл бол тийн ялгалтай хэл учраас үгийн байрыг хольж хутгаад ярихад ойлгогдоно. Инг хэлэнд бол тэгэж болохгүй.

Я любдю тебя. = Би чамд хайртай.

Тебя я люблю.

Люблю тебя я.

Я тебя люблю.

Люблю я тебя. гэдгийн алинаар нь хэлсэн ч цаад хүн яг ойлгоно. Инг хэлэнд ийм юм байхгүй. Тийн ялгал гээч юм байхгүй болохоор тэр шүү дээ. Монгол хэл тийн ялгалгүй хэл. Тэгсэн чинь одооны “шинэ” үсгийн дурэмд юу вэ хөө, есөн тийн ялгалтай болчихсон явж байна. Хэтэрч болно л доо, энэ ч арай дэндсэн хэрэг болжээ. Энэ “шинэ үсгийн” багш нарыг яая даа байз. Ямааны арьс бол урагши нь гаргамаар байна. Монголчуудыг хэлгүй, ухаангүй болгоход эд маш их хувь нэмэр оруулж байгаа. Түүндээ шагнал авна, цалин авна. Хөгийн юмнууд.

Их мэргэн цэцэн улс байдаг. Тэд бол хэлнийзүй буюу хэлний зүйн “дүрэм” бол хэрэггүй гэх нь бий. Хэлнийхээ зүй тогтлыг мэдэхгүй бол яаж ч ойлголцох юм билээ. Авианзүй хэрэггүй гэж цэцэрхэгч нар бишгүй л байдаг. Монгол хэлний авиагаар парпар парпархийлгээд Инг хэлний үгээр яриад байж болохгүй л дээ. Шал өөр, тэс ондоо хэлүүд учраас тэр. Ойлголцоно гэж байхгүй шүү дээ. Манай сургуули күүрсүүд авианзүй үздэггүй бололтой юм билээ. Таныг Инг хэлээр хир цэвэрхэн ярьж байна гэдгээр тань, Инг хэл төсөөлдөг хүн үү, үгүй юү гэдгийг тань үнэлдэг байна. Парпархийгээд л монгол авиагаар ярихаар тань яаж Британи хүн ойлгох билээ. Монгол авиаг монгол хэлээр ярихдаа л хэрэглэнэ биз дээ. Инг хэлээр ярихдаа Инг хэлний авиагаар ярина биз дээ.

Хүн гээч амьтан нэг бол ямар нэгэн ҮЙЛДЭЛ үйлдэж байдаг байна, нөгөө бол ямар нэгэн БАЙДАЛТАЙ байж байдаг байна. Иймд Инг хэлний хүүрнэх өгүүлбэрээр өөрийн бодол санааг ИЛ гарган хэлэх гэж байгаа бол өгүүлбэр гээчийн хамгийн эхний суудалд тухайн ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН эзэн этгээдийг залдаг байна. Тэр үйлдэл байдлын эзэн нь I, he, she, it, we, you, they-гийн хэн гуай нь ч байж болно. Өгүүлбэрийн удаахи суудалд нь ҮЙЛЪҮГ гуай залрана. Жишээ нь:

I came. = Би ирсэн.

Bolud went. = Болд явсан.

Дараагийн суудалд нь шууд өртөгдөхүүн гэдэг нь заларна. Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үгэс заларна гэсэн хэрэг. Замаар давхиж яваа джиипний дугуй нь тэр замаар яваа хөөрхий муу явган мөлхөө хорхойг дайрахаар, тэр хорхойнд дугуй туссан учир, тэр хорхойг ТУСАГДАХУУН гэнэ гэж зарим цэцэн хүн авч хаясан байна. Энэ бол цэцний доторхи хав харанхуй гэдэг тэр буй заа. Дугуйнд хорхой өртөж үхэж байгаа болохоор ӨРТӨГДӨХҮҮН гэж байгаа нь энэ. Хөөрхийс дөө, яана даа.

I opened a door. = Би хаалгЫГ (юуг?) нээсэн. Би үүдийг онгойлгосон.

Tom writes short stories for children. = Хүүхэд багачуулд зориулж Том охор өгүүллэг бичдэг.

“Утгазохиол урлаг” ч бил үү нэг хөөрхөн сонин гардаг. Тэнд ӨГҮҮЛЛЭГ гэдгийг ҮГүүллэг гэж наадаг гэж байгаа. Монгол хэлээ цэвэр байлгах ёстой хэвлэл нь ийм байхлаар ч, шар сонинууд ч арга юу байхав дээ.

Инг хэлэнд найман авдар үг байна. 1. Нэръүгийн (nouns) авдар, 2. Үйлъүгийн (verbs) авдар, 3. Нэръүгийн хавсрал (adjectives), 4. Төлөөний үгэс (pronouns), 5. Үйлъүгийн хавсрал (adverbs), 6. Угтвар үгэс (prepositions), 7. Холбоос үгэс (conjunctions), 8. Аялга үгэс (interjections). Энэ найман авдраас таарах үгсий нь суга татаж аваад л өгүүлбэрийн гишүүдийн зохих суудалд нь тавиад байна гэсэн хэрэг.

“Ядуурал”-ыг арилгана гэнэ үү, бууруулна ч гэнэ үү. ЯДУУРАЛ гэж хэн юм бэ, тэнгэрээс бууж ирсэн юм уу, газраас гарч ирсэн юм уу. ЯДУУРАЛ гэдэг бол хулгайчдын урдаа барьдаг мод байхгүй юу. ХЭН ядуурлыг бий болгосон бэ??????? Энэ хулгайчууд л ард олны хөрөнгийг булааж идчихээд ийм болгосон. Хувьчилж хувьдаа авч байна гэж гадаад дотоодынхонтой нийлж байгаад эх орны минь дуусгалаа шүү дээ. Ядуурлаас салая гэж байгаа бол энэ хулгайчидаас хоёр яс шалавхан шиг салах хэрэгтэй. Хүн алсан хүнийг хамгаалж алуулахгүй гэнэ үү. Нөгөө алуулсан хүний хохь болох хэрэг үү. Хуцаж болно, ингэж хуцаж болохгүй шүү дээ. Ядууралыг бууруулая гэж байгаа бол энэ хулгайчдыг цөөлөх хэрэгтэй. Ердөө л арга нь тэр. “Ядууралтай дайн зарлана” гээд л хошгоруулаад байсан нь үнэн хэрэгтээ өөрсдтэйгээ дайн зарлах хэрэгтэй. Энэ муусайн эрлийзүүд эх орны минь дуусгаж байна. Эх орон дуусч байдаг, бид Инг хэл үзэж байдаг хоёр мөн таарав аа. Мөнх хөх тэнгэр минь харж хайрлаарай.

3 comments:

  1. good good good good

    ReplyDelete
  2. good good.arai bagsh bish biz de.ttim bailgui de.iim ym yridag bol hetsuu l bagsh baih.mongol hel tiin ylgalgui gen uu.unshmaar ym.

    ReplyDelete
  3. Би чамд хайртай
    Би хайртай чамд
    Чамд би хайртай
    Чамд хайртай би
    Хайртай чамд би
    Хайртай би чамд
    Тийн ялгал байхгүй гэсэн байхаа гэгэ

    ReplyDelete