Jan 27, 2012

,

-mastering your native language is the shortest way to master another language – эх хэлэндээ эзэн байх гэдэг нь өөр хэл эзэмших хамгийн дөт зам ажээ.

Маджар улсын Като Ломб гэдэг олон хэл төсөөлдөг эмэгтэй “How I learn languages” гэдэг ном бичиж, тэр нь дэлхийд олон хэлнээ орчуулагдан нилээд түгсэн ажээ. Монгол хэлнээ одоохондоо гараагүй байх. Тийм юм манайд гарахгүй л дээ. Баяжих хөлжих ном л их гарч байх шив дээ. Ном уншаад баяждаг бол ч мөн ч сайхан байна аа. Америкт хүний юм шулж баяжсан нэг хулгайчийн тухай ном, азийн эргүү монголд ямар хамаа байна аа. Цөмөөрөө бурхан болох гэж шарын шашинд ороод цугаараа бохор (пизда) болсон гэдэг шиг, яршиг л байна даа. Баяжаад ч хаачих юм билээ. Хаяад л үхнэ шүү дээ. Тэр хүний хэл сурах сургаал зарлиг заавар байдаг юм байна. Хэрэг болох болов уу. Англи хэл үзсээр байтал амьдрал чинь дуусна биз дээ. Та нар англиар ярилаа ч яалаа, байлаа ч яалаа. Энэ ер нь та нарын юу юм бэ. Энэ эмэгтэйн үлдээсэн 10 сургаал бошог, зарлиг заавар байдаг:

1. Spend time tinkering with the language every day – if there is no more time available, then at least to the extent of a 10-minute monologue. Morning hours are especially valuable in this respect: the early bird catches the word (worm)! Хэлийг өдөр бүр үзэх цаг зав гаргаж бай – хэрвээ цаг зав гарч өгөхгүй бол ядахдаа нэг 10 минүт хүртэл өөртэйгээ хүүрнэлдэх. Үүний тухайтад ялангуяа өглөөгүүр тун зүгээр: “Эрт босвол нэгийг үздэг!” гэдэг дээ.

2. If your enthusiasm for studing flags too quickly, don`t force the issue but don`t stop altogether either. Move to some other form of studing, e.g., instead of reading, listen to radio; instead of assignment writing, poke about in the dictionary, etc. Хэрвээ таны юм сурах оргилсон зориг хэтэрхий хурдан мохоод ирвэл түүнийг битгий хүчилж албадаарай, гэхдээ хичээлээ бүр хаяж болохгүй. Хэлээ үзэх өөр хэлбэрт шилж, жишээ нь ном дэвтрээ хойш нь тавиад оронд нь радио сонсох ч юм уу, дасгал даалгавар хийхийн оронд толибичиг эргүүлэх гэх мэтчилэн.

Уул шугамандаа эхлээд эх хэлэндээ сайжраад нэг хоёр өгүүлбэр бичдэг болбол, харь хэл сураад бичиж болох байлгүй. Усны урсгал шиг тасралтгүй, өдөр алгасалгүй үзэж бай, шантарч мохож болохгүй шүү гэсэн аястай юм шиг ээ. Нас хэд билээ, хэл хэд билээ, жаахан хамжааргатай баймаар аа. Англи хэлнээс өөр амьдрал гэж нэг юм бий. Энэ нэг харь гүрний том бодлого хэрэгжиж байгаа хэрэг. Удахгүй биз ээ.

2 comments:

  1. Арван жилд бас оюутан байхдаа хэд хэдэн хэлийг зэрэг сурах гэж оролдож байсан юм. Уг нь тэр чигээр нь давтаад нүдээд үргэлжлүүлээд байсан бол овоо л болох байсан байх даа. Ямарваа эрдмийг сурахад ухаанаас илүү оролдлого хэрэгтэй гэдэг үнэн юм дөө.

    ReplyDelete
  2. Oorteigee monologue hii gedeg unen shuu. Bi tolgoi dotroo ooroo oorteigee yarij, dasgalladag baisan helee busad helnees turgen sursan.

    ReplyDelete