Oct 12, 2010

LAZY MONGOLS you are!!! = ЗАЛХУУ ЗАЛХАГ МОНГОЛЧУУД АА гэж!!!

“Инг хэлний ханиад” хүрээд шаналж буй монголчуудаа хараад өрөвдөх юм.

“Шувууны ханиад” гэж нэг сүрхий юм байдаг юм гэсэн. Энэ бол өнөөгийн нөхцөлд эрдэм мэдлэгээ зузаатгах гэж харь хэлний өлмий доор сөхөрч, амь тавьж байгаа хэрэг биш. Мөнгөгүй болж амьдрал нь доройтсоноос болсон хэрэг. Мөнгөтэй хүн хэлээр ямар цусаа хийнэ. Энэ бол мөнгөгүй гуйлгачины ажил явдал бололтой. Мэргэжлийн хүнд л хэрэг болно уу гэхээс, нийт хавтгайдаа бол хэрэггүй зүйл биз. “Канада уурхайн өмөн үү” гэдэг өвчин дээдүүлд туссан байна. Ерөнхий сайд тэр өвчнөөр удахгүй мажийх байх. Ум ма ни бад мэ хум. Дараа нь боловсролын сайд гэж нэг сайхан шуудай далдрах биз ээ. Энэ хоёр новшийг гаргасан нэг нэг алцгар байгаа даа. Ийм хоёр гай төрүүлэх гэж. Хэрэгтэй хүн нь л харь хэлээ үзнэ биз дээ. Цөмөөрөө ингэж санхалзаж байх хэрэг юун. Хүн хүний амь нас, аж амьдрал гэж байна шүү дээ. Харь хэл үзэхийг би зэмлэсэнгүй, хавтгайруулж навсайруулж байгаад дургүй хүрч байна. Эх хэлгүйгээр, эх оронгүйгээр та нар хаа холдох вэ. Их хурлын энэ муусайн цагаачид, эрлийз, хурлийзууд бол ч зовлонгүйгээр, нөгөө идсэн уусан алт зэсээрээ АНУ-д бариулсан байрандаа очоод, тэндхийн банкинд хадгалуулсан мөнгөө аваад идэж уугаад суучихна. Муу монголууд л хөөрхий байна. Даанч тэнэг улс юм. Эднүүдийг социализм ийм аймхай болгож, кааааапиииитааализм ядууралд оруулжээ. Эд сэхэхээсээ өнгөрсөн байх аа. Азийн Африк гэж нэг шинэ нэр томьёо удахгүй орж ирэх байх.

Present Continuous = Үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр

Үйлдэл маань ҮРГЭЛЖИЛЖ байж болох юм. Үүнийг илэрхийлэн үзүүлэхийн тулд цагийн энэхүү хэлбэрийг хэрэглэдэг байна.

Үүсэх хэлбэр нь: be V+ing = тэгэж ингэж бай-

Үзүүлэх санаа нь: -Ж БАЙГАА, -Ж БАЙНА

1. Өгүүлж байх агшинд уг үйлдэл үргэлжилж байх юм байна. Өгүүлэхээс өмнө эхлээд өгүүлж байхад үргэлжилсээр, цаашаа хир үргэлжлэх нь тодорхойгүй байна. Манайхаар бол –Ж байна, -Ж байгаа гэсэн санааг үзүүлэхэд хэрэглэж болох юм шиг байна.

What ARE you doing now? = Чи одоо юу хийЖ БАЙНА вэ?

MakING breakfast. = Өглөөний цай хоолоо хийЖ БАЙНА. Why? = Юу гэсэн юм бэ?

Энэ нөхрийг ярихаас аль эрт өмнө нь би өглөөний цай хоолоо хийж эхэлсэн бөгөөд ярих тэр агшинд хийж л байна. Тэгээд түүнийгэ хэзээ хийж дуусгах юм байгаа, бүү мэд дээ. MakING гэдгийн өмнө нь уул шугамандаа бол I am байх ёстой. Ярианы аман хэлэнд ингэж хурааж ярьдаг бололтой. Хүч тамираа хэмнэх үүднээс тэр биз. Ярианы хэлэнд нуршихаас аль болох зайлсхийн зугатаадаг байна. Одооныхоор бол ЭНЕРГИ хэмнэх бололтой.

2. Манай тэгэЖ байгаа, ингэЖ байгаа гэдэг санааг гарган илэрхийлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэдэг байна. Заавал ярьж байх үед хийж байх албагүй.

I`m readING a novel by Rinchen. = Би Ринчений нэг тууж уншиЖ байгаа.

Заавал ярьж байгаа үедээ уншиж байх албагүй. Уншиж эхэлсэн юм байна. Цааш унших юм байна.

Mr Rinchen is writING another novel. = Ринчен гуай өөр нэг тууж бичиЖ байгаа.

Яг одоо ярьж байхад бичээгүй байж болно. Ер нь бичээд эхэлчихсэн дуусаагүй байгаа юм байна гэдгийг нь л үзүүлээд байна аа даа.

3. Төлөвлөөд жин тан болгочихсон ойрын ирээдүйн үйлдлийн тухай өгүүлэхэд бас хэрэглэдэг бололтой дог оо.

I am buyING a new car next week. = Би ирэх долоохоногт шинэ машин худалдан авах гэЖ байгаа.

So you`re leavING for London on Saturday , are not you? = Тэгэхлээр чи чинь Бямба гарагт Лондон руу явах гэЖ байгаа юм уу?

What are you doING tonight/ = Чи өнөө үдэш юу хийХ вэ?

Өнөө үдэш хийхээр төлөвлөчихсөн юм юу байна вэ л гэсэн санаа.

4. Always = дандаа л, constantly = үргэлжид л, all the time = дөрвөн цагийн эргэлтэнд гэх мэтийн үйлъүгийн хавсрал үгсийг авч, дандаа л нэг тэгэж байдаг, ингэж байх юм гэсэн нэг юмыг дахин давтан уур уцаар, зэвүүцэл дургүй хүргэж байдаг юмны тухай өгүүлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэдэг байна.

You`re always comING late? = Чи дандаа л хоцорч ирэх юм аа?

You`re all the time havING a vodka? = Чи дөрвөн цагийн эргэлтэнд хар ус гударч байх юм аа?

5. Үргэлжлэх явцтай үйлдлийн цагийн хэлбэрийг хэрэглэж болдоггүй баахан үйлъүг байдгийг санаарай. Тэр дотор хүний таван сэрхүйн мэдрэмжийг заасан үйлъүгэс байдаг шүү. To see = үзэх; to hear = сонсох; to smell = үнэрлэх; to taste = амтлах; to feel = хүрцэх ...

Эдгээрийн үргэлжлэх явцыг тодотгох хэрэг гарвал, CAN –ийг хэрэглэх нь бий. Can you see this building? Чи энэ байшинг үзэж байна уу?

6. To continue =үргэлжлэх, сунжрах гэсэн утгатай энэ үг үргэлжлэх явцтай үйлдлийн цагийн хэлбэрийг авахгүй. Яагаад гэвэл, өөрөө үргэлжлэх гэсэн санааг агуулж байга болохоор тэр биз ээ.

The weather continues cold and wet. = Тэнгэр хангай хүйтэн нойтон байсаар байна.

1 comment:

  1. сайн байна уу. өөрийн тань энэхүү бяцхаан орон зайг сая л анзаарч мэдлээ. хэсэг хором саатан хэд хэдэн бичвэрийг уншив. бичвэр бүрийн оршил хэсэг дээрээс харахад үг байгаа оносон, ил далд утгаар тархи юуг минь хатгасан, уншихад сонирхол төрүүлэхүйц байдлаас өөрийн тань мэдлэг, боловсролын цар хүрээ нэлээдгүй сайхан харагдаж байна. ер нь бол их сонирхол татлаа. хойш хойшдоо зочилж байх болно.

    хорин хэдэн жил ороо бусгаа энэ цагын эрчлээнд төөрч будилж явсаар, саяхнаас бусдын түрлэгийг даган ийнгэл хэл сурахаар зориг шулуудан, номын хавтас сугавчлан явдаг болсон нэгэн хэлний бус хүмүүн энд сууж байнаа.

    энэ бяцхан хэрнээ сонирхолтой орон зайд тань нэгэн шинэ зочин нэмэгдсэнийг хүлээн авна уу.
    танд болон өөртөө, болон бусад нармай монголчууддаа ажил амьдралын амжилт хүсье ээ.

    ReplyDelete