Feb 19, 2012

,

3. Never learn isolated units of speech, but rather learn words and grammatical elements in context. Хэзээ ч битгий хар муйхраар саалангид ангид үгсийг чээжил, харин хэлнийзүйн зүйлс болон үгсийг цугъүгэстэй (контекст) нь сурах нь илүү сайн.

4. Write phrases in the margins of your text and use them as prefabricated elements in your conversations. Уншиж буй үгъүсэг (текст) –ийнхээ хөвөө захаар нь үг өгүүлбэрийг бичиж тэдгээрийг хожмоо “бэлэн үлгэр загвар” болгож яриа хөөрөндөө ашиглаарай.

5. Even a tired brain finds rest and relaxation in quick, impromptu translations of billboard advertisements flashing by, of numbers over doorways, of snippets of overheard conversations, etc., just for its own amusement. Сурталчилгааны гүйдэг гэрэлтэй самбар, зар наалтуурын бичээс, хальт сонсоод өнгөрсөн ярианы хэлтэрхэй хэсэг болон аль л тааралдсан харагдсан үзсэн сонссон боломжийн бүхнийг санаандаа орчуулах гэж хичээ, энэ нь амралт бөгөөд тэр ч бүү хэл ядарсан тархинд ч амсхийлт болдог.

Лувсанжав багш гудамжаар явж байхдаа харагдсан бүгдээ чээжиндээ орчуулж явдаг байсан гэдэг. “Би гудамжаар явж байна. Хавар болжээ. Мод ногоо дэлгэрч байна. Тэнгэр цэлмэг, бөртийх ч үүлгүй байна.” гэх мэтчилэнгээр төрөх монгол санааг Инг хэлээр яаж илэрхийлдэг вэ гэдгийг хөрвүүлж явдаг байсан ажээ.

6. Memorize only that which has been corrected by a teacher. Do not keep reading texts you have written that have not been proofread and corrected so as to keep mistakes from taking root in your mind. If you study on your own, each segment to be memorized should be kept to a size that precludes the possibility of errors. Зөвхөн багшийн зөвтгөж зассан тийм юмыг л тогтоон чээжилэгтүн. Өөрийнхөө бичсэн алдаа мадагтай дасгалыг олонтаа битгий уншиж байгаарай, олонтаа уншаад ирэхээр алдаа зөрүүтэйгээ өөрийн эрхгүй ой тойнд чинь хэвшин тогтдог юм. Хэрэв зээ ганцараараа үзэж байгаа бол зөвхөн зөв гэснийгээ л чээжлүүштэй.

Улсын их хэрүүлийн энэ нэг хэдэн эрүү өвдөг нь нийлсэн хөгшин төгзгүүд зайгаа тавьж өгөх болсон. 30-аад жил монголыг бузарлаж өмхийрлөө.

110 000 хөх түвдийг энэдхэгээс гандангийн хамба Монголд оруулж ирэх гэрээ хийж явна гэнэ ээ. Энэ юу болж байна аа. Дуртай нь сая хужаа, дуртай нь зуу зуун мянган түвд оруулж ирэхээр энэ улс орон юу болж байна аа. Хүн тэжээвэл толгой цустана гээд эцэг өвгөд хэлсэн байгаа. Түрүүчийн цагаачид яаж галзуурч байна. Хар даа.

Бензин шатахууны үнэ нэмлээ энэ тэр гэж гоншигонох хэрэг юу байна аа. Колонкууды нь дэлбэ дэлбэ аваад өг л дөө. Үнэ нэмэх ард түмэнд ингэж тусаж байна гэдгий нь үзүүлчих хүүхэд алга уу.