Jan 27, 2011

.

Энхбаяраас айхдаа Хүрэлсүх гуай баахан хөлсний, халамцуу, баарны, жагсаалын хэдэн оюутан хөлсөлж талбайд тавьсан байна. Мөн их айж байна аа. Хүрэлсүх нь шизотой болохоор тэр намынхан ч бас л галзуу солиотой талдаа орно. Батзанданы хэдэн төмөр торхыг талбайд тавьчихсан бөмбөрдөж байна аа. Өөрийнхөө эсрэг бөмбөрдөөд байгаа юм уу, өөрийнхөө намын эсрэг бөмбөгдөөд байгаа юм уу , өөрийнхөө засгийн газар луу бөөрөлхөөд байгаа юм уу, бүү мэд. Энэ нам мөхсөн. МАН гэдэг нь өвөр түрийндээ орсон хэдэн хужаагийн нэгдсэн намын товчлол бололтой. Хүрэлсүх урагшаа явж ах намаасаа зөвлөлгөө авч ирээд Монголыг урагши нь шилжүүлэх ажлаа энэ нэг христийн хэдэн шээсээр эхлүүлсэн бололтой. Христийн гарт нам нь орж, хужаагийн гарт төр нь шилжсэн байна. Сэрж үз. Түнисээс доор байхдаа яадаг байна аа. Ардчилсан Америкт чинь сенатын гишүүдээ буудаад л, ерөнхийлөгчөө алаад л байх юм билээ. Ардчилал гэж ийм л юм байдаг юм байна. Хүрэлсүхийн өмд нойтон байгаа. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг үүнийг хэлнэм зээ. Яасан их тэвдэж байцгаана вэ. Юмны цаг нь ирэхээрээ их амархан шүү дээ. Улс орныг үймүүлсэн Хятад солонгос христийн энэ нэг хэдэн телевизийг зөвшөөрөл өгсөн эзэнтэй нь хамт устган хаах хэрэгтэй. Монголын ардчилал гэж юу байсан юм бэ. Түй чёрт! Намы нь бутлаж хаялаа, ард олны нь бас бутлах гэж хувааж эхэллээ. Үүнээс илүү яах вэ. Одоо үхэр монголуудын өндийх цаг болсон. Нямдорж ч Энхбаяраас айгаад өмдөндөө бас юм дусааж байх шиг ээ. Түнисээс харахад энэ муу төрийн цаасан луунууд юу юм бэ!!!

HE IS GOING TO TAKE A KEY OUT OF HIS POCKET.

1. take = ав- гэсэн утгатай үйлъүгийн толибичгийн хэлбэр нь байна. Зургаан хэлбэрий нь үүсгэж үзээрэй.

2. A key = түлхүүр гэсэн нэръүг. A гэсэн НЭГЭНЧИЛЭХ чимэглэнгтэй байна. Уул нь НИГЭНЧИЛЭХҮ байх ёстой. А гэдэг энэ чимэглэнгээр нь нэръүг гэдгий нь таньж байна. Тэр ч бүү хэл энэ түлхүүр гэдэг үг анх удаагаа гарч ирж байгаа юм шүү гэдгий нь хүртэл зааж байна. Бичиж буй Хорнби гуай ч мэдэхгүй, уншиж байгаа та ч тэр түлхүүрийн талаар юу ч мэдэхгүй учраас энэ шүү дээ. Түлхүүрийн бөлөг сүрэгт багтдаг л нэг тийм юм байна. Уг түлхүүрийн тухай анх удаагаа энд мэдээ сураг гарч ирж байна. Угтаа бол НЭГ түлхүүр авах бололтой. АЛЬ түлхүүрийн тухай өгүүлж буйг бид үл мэднэм.

3. Out of = юман дотроос гэсэн дагаваръүг. OUT гэдэг нь ГАДГАШИ гэсэн утгатай бол OF гэдэг нь –ААС/-ЭЭС гэсэн утгатай үг байна. Нийлээд юман дотроос гадгаши гэсэн санааг үзүүлэх ажаам.

ТЭР БЭЭР ХАЛААСНААСААН ТҮЛХҮҮР АВАХ ГЭЖ БАЙНА/АВАХААР ЗЭХЭЖ БАЙНА/АВАХ САНААТАЙ БАЙНА.

HE IS GOING TO PUT THE KEY INTO THE LOCK.

1. The key = уг түлхүүрийг, нөгөө түлхүүрийг, тэр түлхүүрийг гэсэн утгатай. Яагаад гэвэл аль түлхүүрийн тухай ярьж байгааг одоо мэддэг болсон. Яагаав, нөгөө түрүүн авах гэж байсан тэр л түлхүүр шүү дээ. Тийм болохоор мэддэг түлхүүрийн тухай юм болсон хойно, THE-тэй байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл, ТЭРчилэх чимэглэнгтэй байна гэсэн үг. Эсвээс АЛИНЧИЛАХ ЧИМЭГЛЭНГТЭЙ байна гэсэн үг. АЛЬ түлхүүрийн тухай өгүүлж буйг үзүүлж байгаа хэрэг.

2. THE lock = цоож гэсэн үг анх гарч ирж байгаа мөртлөө яагаад A-тэй биш, THE-тэй байгаа юм болоо гэж гайхаж болох юм. Энэ хаалганд ганцхан цоож байгаа учраас, тухайн нөгцөл байдөлд цорын ганц цоож байгаа болохоор тэр шүү дээ. THE-гийн талаар унш.

ТЭР БЭЭР УГ ЦООЖИНД НӨГӨӨ ТҮЛХҮҮРИЙГ ХИЙХ ГЭЖ БАЙНА/ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА/ХИЙХ САНААТАЙ БАЙНА.

Энэхүү зургийн тайлбарыг уншихад ийм мэдэлгэ хэрэгтэй болж байна. Эхний үед жаахан төвөгтэй мэт боловч цаашдаа шуудраад, цагаашраад ирнэ. Амархан болно гэсэн хэрэг л дээ. Эхний давааг л давах хэрэгтэй. Ингээд боллоо гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Эндээс ямар ямар шинэ үг сурав, ямар ямар цаг нар байна, BE GOING TO V хэд орсон байна, өөр ямар ямар үг хэд хичнээн давтагдан орсон байна, нэръүгийн чимэглэн хэд байна, нэръүг хэдийг сурав, үйлъүг хэдийг мэдэв гэх мэтээр задлаад явна. Цааш явахад энэ үгэс энэ тэр цөм давтагдаад явна шүү дээ. Ингээд л задлаад уншаад байх хэрэгтэй. Тэгээд Инг хэлээр л нэг юм уншиж ойлгодог болоод авбал, суусан тэвчээр, ном үзсэний хэрэг сая бүтнэ дээ.

Jan 11, 2011

.

The only true wisdom is in knowing you know nothing. = “Цорын ганц үнэнхүү их мэргэн ухаан гэдэг бол чи юу ч мэдэхгүй гэдгээ мэддэгт л оршиж байгаа юм. ”

Socrates, Сократ

“Манай шар шороо Атлантын далайг туулаад танай оронд (Японд) хоёр хоноод ирж байна. Танай шинэ технологи болох нарны батарей манай говьд ажиллаж байна. ” Элбэгдорж

Нэг иймэрхүү санаа бүхий юмыг Токиогийн их сургуульд мань эр худлаа ярихдаа авч байх юм. Нарны батарея бол хоцрогдсон технологи бөгөөд манайд л шинэ юм байх даа. Ашигт үйлийн коэф. гэдэг нь тун бага. Яахаараа ч манай нутгийн ад болсон шар шороо, Орос улсын дээгүүр хөндийхөн хөөрөөд, Атлантын далайд уначихалгүй гатлаад, Америкийн дээгүүр хол хөндий нисч Номхон Дөлгөөн далайг даваад Японы зүүн урд зүгээс нь шар шороогоор булж байгаа юм байна л даа. Дөрвөн далай таван тивийг мэдэх хэрэгтэй болж байна л даа. Шар өнгөтэй юм бол тэр чинь нил алт шүү дээ. Тэр шороогоор нарны батарея ч хийж болно шүү дээ. АНУ-д Силикон хэмээх шар элсний хот газар байдаг биз дээ. Элбэгдоржийн оюунгүй толгой нь Япончуудад сонин биш байх л даа. Эрдэнийн нууцат Оюу толгой л хэрэгтэй байхгүй юу. Шившгээ ч нэг дэлгэлээ л дээ.

WHAT IS Mr WEST GOING TO DO?

1. WHAT = ЮУг гэсэн асуух төлөөний үг гэдэг нь байна. Юуг төлөөлж асууж байгаа юм бэ гэсэн санааг гаргана.

2. IS гэдэг нь нөгөө асуудаг 24 баатрын нэг нь байна. Уг утга нь III бие ганцаажтооных болох Mr West гуайтай холбоотой учир одоо цагт IS болсон байгаа нь энэ байна.

3. Mr WEST = ВЕСТ гуай гэсэн утгатай. Түүнээс биш ноён феодал, хатан, тэргүүний хатагтай энэ тэр ч биш. Ичих ч яадаг байна аа, тэргүүний хатагтай гэнэ шүү. Энэ хойт хоёрын чинь тэргүүний хатагтай. Америкийг дууриаж буй хээр талын сармагчинууд, яана даа та нар.

4. GOING гэдэг нь уул нь ЯВУ—гэдгийн 4-р хэлбэр буюу ХИЙЖ (БАЙНА) гэсэн утгатай юм шүү дээ. Энд бол өөр утгаар орсон байгаа. Нэг томьёо байдаг, түүнд орно. BE GOING TO V = ТЭГЭХ ИНГЭХ ГЭЖ БАЙГАА, ТЭГЭХ ИНГЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙГАА, ТЭГЭХ ИНГЭХ САНААТАЙ БАЙГАА гэсэн санааг гаргах нэг ийм цул нэгдмэл томьёо шиг юм байдаг байна. V гэдэг нь тухайн хэрэглэх үйлъүгийн толибичигт байдаг хэлбэр шүү дээ.

5. TO DO = ХИЙХ, ХИЙХЭЭР, ХИЙХИЙН ТУЛД гэсэн утга бүхий DO = ХИЙ- гэсэн уг үйлъүгийн үндсэн 6 хэлбэрийн 6-р хэлбэр буюу TO-тэй хэлбэр нь байна. Тэр 6 хэлбэрий нь үзэе. Энэ үйлъүг дүрэмт бус буюу стандарт бус үйлъүг учир толибичиг, сурахбичгийн ар талд үндсэн 4 хэлбэрий нь жагсаасан байгаа. Үлдсэн хоёр хэлбэрийн нь бид өөрсдөө үүсгэж бичнэ.

i. do = хий-

ii. did = хийсэн

iii. done = хийгдсэн, хийлгүүлсэн

iv. doing = хийЖ (байгаа)

v. I, we, you, they do; he, she, it does

vi. to do = хийх, хийхээр, хийхийн тулд

Энэ өгүүлбэр бол асуух өгүүлбэр байна.

WHAT IS Mr WEST GOING TO DO? = ВЕСТ гуай ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА ВЭ?; ВЕСТ гуай ЮУ ХИЙХ САНААТАЙ БАЙНА ВЭ? ВЕСТ гуай ЮУг ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА ВЭ?

Энэхүү номыг зохиосон Хорнби гуай бол нөгөө насанд хүрсэн хүн нэг юмтай 12 тааралдаж байж сая тогтоодог гэдгийг үндэслэн хийсэн байгаа. Иймд энэ BE GOING TO V гэснийг ойлгуулах гэж энэ зураг сэлтийг зохион зурж, үг өгүүлбэрийн нь гарах давтамжий нь 12-оос дээш тааралдуулахаар хийсэнг байгаа. Энэ томьёоны анхны тохиолдол энэ байна. Цааш нь та нар тоолоорой. Тэгээд нэг юм тогтоочоон болно.

HE IS GOING TO PUT HIS HAND INTO HIS POCKET.

1. HE = ТЭР хэмээн ВЕСТ гуайг төлөөлүүлсэн төлөөний үг байна.

IS GOING TO гэдэг нь нөгөө томьёо чинь хоёрдахи удаагаа гарч ирж байна.

2. PUT = ТАВИ- гэсэн утгатай уг томьёоны үйлъүг нь байна. Нийлээд, IS GOING TO PUT = ТАВИХ ГЭЖ БАЙНА, ТАВИХААР ЗЭХЭЖ БАЙНА,ТАВИХ САНААТАЙ БАЙНА болно.

HIS HAND = ӨӨРИЙН ГАРыг, ГАРААН. Инг хэлэнд ӨӨРИЙН гэсэн тусгай үг байдаггүй болохоор тийм ӨӨРИЙН гэсэн санааг гаргахдаа ийм ХЭНИЙ ЮУНЫ гэсэн асуултанд хариу болох хамаатуулах төлөөний үг хэмээгчийг хэрэглэдэг байна. HAND гэдэг угтаа САРВУУ гэсэн үг. Энэ тухай өмнөхи өгүүлбэрт үзсэн билээ. Энэ үгэс хэддэхи удаагаа тааралдаж байгааг өөрсдөө тоолж үзээрэй.

3. INTO = IN+TO =РУУ, РҮҮ гэсэн утга бүхий угтваръүг бөлгөө. IN = ДОТОР; TO = РУУ хэмээх хоёр угтваръүгийг нийлүүлээд нэг тийм ДОТОГШОО, ДОТОР ЛУУ НЬ, ДОТОР ТАЛ РУУ НЬ гэсэн санааг гаргажээ.

4. POCKET = ХАЛААС, ХАРМААН, ӨВӨР ТҮРИЙ

5. HIS POCKET = ӨӨРИЙН ХАЛААС, ӨӨРИЙН ӨВӨР

6. HIS POCKET = ӨӨРИЙН ХАЛААС, ӨӨРИЙН ӨВӨР ТҮРИЙ. Монгол хүнд ямар POCKET хэмээх жижигхэн уут хүүдий байх биш. Том том өвөр түрий л байна шүү дээ. Ахуй орчин нь шал хоёр өөр юм. Биритинчүүдэд том өвөр түрийний хэрэг ч юу байв гэж дээ.

HE IS GOING TO PUT HIS HAND INTO HIS POCKET. = ТЭР БЭЭР ХАЛААСАНДААН ГАРААН ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БАНА, ХИЙХ САНААТАЙ БАЙНА, ХИЙХ ГЭЖ БАЙНА.

Аль аль үг нь хэд хэд тааралдсаныг тоолоод яваад байгаарай.

Jan 1, 2011

.

Языком нужно заниматься каждый (К А Ж Д Ы Й) день!!! = Хэл гээчийг өдөр болгон (Ө Д Ө Р А Л Г А С А Л Г Ү Й) үзэх хэрэгтэй!!! гэжээ.

Если вы не будете неукоснительно следовать этому правилу, можете и не начинать. Нечего мучить ни себя, ни родителей, ни преподавателей. Хэрэв зээ, та нар энэ горимыг чандлан мөрдөхгүй аваас хэл үзэж эхлэх энэ тэрээ боливол дээр биз ээ. Өөрийгөө зовоож, эцэг эхийнхээ махыг идэж маяаг нь зулгаан, эгэл багш нарынхаа тамы нь цайлгах юу сан билээ.

Яагаад гэвэл, 28 настай залуу эр, харь оронд очоод 4-хөн жил болоод ирэхдээ эх хэлээ мартах дөхсөн байна. 28 жил өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй эх хэлээ үзэж байсан хүн 4 жил завсарлахад ингэж байгаа юм бол өдөр сараар алгасаж үздэг бид чинь харь хэл яаж төсөөлөх билээ. Бодогтун, тунгаагтун, сэрэгтүн, хүмүүс ээ!!!!!!!! Казакстан руу дөрвөсөн хижээл насны хасаг эр тэнд арваад жил болоод Баян-Өлгийд ирэхдээ, монгол хэлийг мартаж байна шүү гэж ярьсан нь ортой мэт санагдсанаа санагалзлаа.

WHERE IS HE STANDING?

1. Where = хаана гэсэн утгатай асуух төлөөний үг.

2. is гэдгийг бид өмнөхи хичээлд үзсэн. Энд бол 21 баатрын үүргээ гүйцэтгэн, асуух ажлаа хийж байна. Яагаад гэвэл stand = зогсо- гэдэг үйлъүг бол өөрөө асууж чаддаггүй учраас асууж чаддагаар нь IS-ийг дуудаж ирсэн байна. Яагаад IS байгаа билээ гэвэл, энд үйлдэл байдлын эзэн нь HE = ТЭР ЭР гэж 3-р бие ганцаажтоо байгаа болохоор тэр шүү. Асуух аргыг эргэж үзнэ биз ээ.

3. He = тэр эрэгтэй, тэр эр, тэр

4. Stand = (босоо) зогсо- гэсэн утгатай мөртлөө, дүрэмт бус буюу стандарт бус үйлъүг бөлгөө. Нэг үгээр хэлбэл II, III хэлбэр нь дүрэм журамгүй, замбараа намбараагүй үүсдэг гэсэн хэрэг. Толибичиг сурах бичгийн ард эхний 4 хэлбэрий нь бэлэн зэлэн жагсаачихсан байгаа. Тэндээс хэрэгтэй хэлбэрээ шууд авна гэсэн үг. Энэ үйлъүгийн үндсэн 6 хэлбэрий нь үүсгэе:

i. Stand = (босоо) зогсо! гэж тушаасан утга бүхий, толибичгийн хэлбэр нь байна.

ii. Stood = зогссон хэмээх өнгөрсөн цагийн нь хэлбэр байна.

iii. Stood = зогсогдсон, зогсоосон хэмээх утгатай өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал юм байна.

iv. Stand+ING = зогсоЖ (байгаа) хэмээх утгатай одоо цаг бүхий хавсрал нэр хэмээгч байна.

v. I, we, you, they stand = би, бид, та нар, Та, чи, тэд зогсдог

He, she, it stands = тэр эр, тэр эм, тэр юм зогсдог

гэсэн төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр.

vi. To stand = зогсох, зогсохын тулд, зогсохоор хэмээх утга бүхий to-тэй хэлбэр байна.

Where is he standing? = Тэр эрэгтэй хаана зогсож байна вэ?

HE IS STANDING AT THE DOOR OF HIS HOUSE.

1. He is standing = тэр эр зогсоЖ БАЙНА. Is standing = зогсож байна хэмээх үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг буюу яг ярих тэр агшинд яаж байгааг үзүүлсэн байна.

2. At = хажууд, дэргэд, тжшаа, -д хэмээх утга бүхий угтваръүг хэмээгч байна. Хаана байгааг нь заахна байна л даа.

3. The door = хаалга, үүд. Хаалга гэдэг нь нэръүг юм байна гэдгий нь бид THE гэдэг ТЭРчилэх чимэг гэдгээр нь таньж байна. Энэ хаалга гэдэг үг анх удаа гарч ирж байгаа бөгөөд, аль хаалганы тухайг би мэдэхгүй байтал мэддэг юм шиг THE = ТЭР, НӨГӨӨ, САЯЫН гэсэн санааг яагаад үзүүлсэн чимэг байна вэ гэдэг нь сонин байна. Энэ хаалга гэдэг үгийн ар талд аль хаалга вэ гэдгийн тодотгол of his house гээд байж байгаа болохоор мэдээжийн хэрэг болж байна. Тийм болоод ийм бөлгөө.

4. Of = -ийн, ны хэмээх хэний юуны хамаатай болохыг үзүүлэгч угтваръүг гээч юм байна. Инг хэл тийн ялгалгүй хэл гэсэн шүү дээ, тийм болохоор тийн ялгалын утга санааг энэхүү угтваръүгэс гэдгээр харуулдаг байна. Монгол хэл бас тийн ялгалгүй бөгөөд тийн ялгалын утгыг дагаваръүг гээчээр үзүүлдэг байна.

5. House = орон байр, хувийн сууц, гэр орон хэмээх нэръүг байна. His house = гэрийнхЭЭ, ӨӨРИЙН байрны, суух оромжныхОО гэсэн санаатай. Инг хэлэнд ӨӨРИЙН гэсэн биеэ даасан тусгай үг байхгүй учир ТҮҮНИЙ ҮҮНИЙ гэдгээр орлуулдаг хэмээн өмнөхи хичээлд үзсэн билээ.

HE IS STANDING AT THE DOOR OF HIS HOUSE. = ТЭР ЭР ГЭРИЙНХЭЭ ХААЛГАН ТУШАА ЗОГСОЖ БАЙНА. (Яг одоо намайг асууж байхад)