Dec 24, 2010

.

Хэл сурах элдэв янзын арга байдаг байна. Монголчуудын хэл сурч байсан арга одооныхоос арай өөр байсан биз. Самгарьд хэл, Түвэд хэл сурч байсан хүнд бол энэ муу Ингли хэл ч ёстой төвөг байдаг байх аа. Бид л махаа идээд байхаас биш, сүртэй юм биш биз ээ. Одооны шүтэж буй нэг арга нь:
THE GRAMMAR TRANSLATION METHOD = ХЭЛНИЙЗҮЙТ ОРЧУУЛГЫН АРГА
Манай хөдөө мэтийн Инг хэлээр байнга яриад байх нөхцөлгүй газар оронд хэрэглэдэг юм байна. Юм уншаад түүнийгээ задалж орчуулах арга юм шиг байна. Унших хэрэглэхүүнийг багш нь өгөхдөө тэнд гарах шинэ үгсийн жагсаалтыг цуг өгдөг бөгөөд хэлнийзүйг нь багш тайлбарлана. Ингли хэлээр ярьдаггүй оронд Инг хэл үзэх аваас түүнийг ENGLISH as a FOREIGN LANGUAGE буюу хураангуйлж EFL гэдэг байна. Инг хэлээр ярьдаг оронд Инг хэл үзэх аваас ESL буюу ENGLISH as a SECOND LANGUAGE гэдэг бололтой юм аа даа. Энэ муусайн нэр томьёо ч яамай байна аа. Ри багшийн хэлдгээр, задалж уншаад байхаар үгийн баялаг нэмэгдэж, улмаар Бритини хүн энэ санааг ингэж гаргадаг юм байна, тэр санааг тэгэж илэрхийлдэг юм байна гэдгээ мэдээд ирэхээрээ өөрөө тэр бичсэнээ дуугаргачихаар л ярианы хэл аманд өөрөө гүйгээд ороод ирдэг гэдэг л энэ юм байх. Манай тэнэгүүд ENGLISH as a FIRST LANGUAGE буюу EFL болгож, 2015 онд төрийн хэргийг энэ харь хэлээр явуулах юм гэсэн. Энэ лав эрүүл биш байх аа. Хорнби гуайн номоос нэг зургийн тайлбарыг авч үзэе. Тавиад онд Япончуудыг америкчилж байхад тэнд Инг хэл заах арга боловсруулж байсан эрдэмтэн хүн бөлгөө. Япон хүнд зориулж хийсэн унших гурван дэвтэр бий. Манайд их тархсан. Багш хүн учраас заах арга талаасаа их няхуур бодож хийсэн бүтээл юм билээ.
This is Mr West.
1. THIS гэдэг нь ЗААХ төлөөний үг гэнэ. ӨӨРТӨӨ ойр байгаа нэг юмыг зааж хэлэхэд ЭНЭ хэмээн өгүүлэх ажээ. ӨӨРӨӨСӨӨ холхон байгаа нэг юмыг зааж хэлэх аваас that = тэр гэдэг байна.
2. IS гэдэг нь Инг хэлнээ хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг гурван чухал үйлъүгийн нэг нь байна. Энэ үйлъүгийн үндсэн 6 хэлбэрийг үүсгэж үзвэл:
i. BE – БАЙ- буюу толибичгийн хэлбэр
ii. Өнгөрсөн цаг нь: I, he, she, it-тэй бол WAS = БАЙСАН; we, you,they-тэй бол WERE = БАЙЦГААСАН
iii. Өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал нь: BEEN = БАЙГДСАН
iv. Одоо цаг бүхий үйлт хавсрал нь: BEING = БАЙЖ (БАЙГАА)
v. Одоо цагийн хэлбэр нь: I am = Би бол, Би байна; he, she, it IS = тэр эр, тэр эм, тэр юм бол/байна; we, you, they are = бид, та нар, Та, чи, тэд бол/байцгаана
vi. To be – байхын тулд, байхаар, оршихын тулд, оршихоор, байх, орших

THIS гэдэг нь IT гэдгийн өрөөсөн дугуй бөгөөд түүнээсээ ялгаатай нь арай илүү тодорхой юмны тухай өгүүлэхэд оршином. Тийм учраас BE маань одоо цагт IS болсон байгаа нь энэ. Тэгээд THIS IS гэхээрээ ЭНЭ БОЛ, ЭНЭ БАЙНА гэсэн утгыг үзүүлж буй хэрэг.
3. Mr гэдэг нь манайхны одоогийн хэрэглэдэг НОЁН буюу MISTER =Mr гэдгийн хураангуй нь бололтой. Эр нь цөмөөрөө феодал НОЁД болчихоод, эмс нь цөмөөрөө ХАТАН болчихоор чинь энэ улсад миний мэтийн харцаст оногдох авгайлга алга болсон бололтой. ГУАЙ л гэсэн утгатай бололтой дог оо.
4. WEST гэдэг нь уг хүний овог гэдэг нь бололтой. Овгийн нь нэрийн өмнө нь энэхүү Mr гэдгийг тавьдаг юм гэсэн.
За тэгээд, гурвуулаа нийлээд This is mr West. = Энэ бол Вест гуай (байна).

He has a bag in his left hand.

1. HE гэдэг нь саяын хүн бол эрэгтэй хүн учраас овгий нь дахин нуршихгүйн тулд ТЭР ЭРЭГТЭЙ гэж төлөөний үгээр орлуулсан байна.
2. HAS гэдэг нь HAVE = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ гэдэг санааг гаргадаг үйлъүгийн III бие ганцаажтооны HE-г дагасан болохоор одоо цагтаа HAS болсон байна. Энэ үйлъүгийн үндсэн 6 хэлбэрийг үзэе:
i. HAVE = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙ-, ...-Д ТИЙМ ИЙМ ЮМ БИЙ, ...-ТАЙ/ТЭЙ гэсэн утгыг гаргадаг.
ii. Өнгөрсөн цаг нь: бүх биед адилхан, HAD = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙСАН
iii. Өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал нь: HAD = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙГДСАН
iv. Одоо цаг бүхий үйлт хавсрал нь: HAVING = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙЖ (БАЙГАА)
v. Одоо цаг нь: he, she, it HAS = Тэр эр, тэр эм, тэр юм ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙНА; I, we, you, they HAVE = Би, бид, Та, чи, та нар, тэд ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙНА
vi. To HAVE = ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙХ, ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙХААР, ТИЙМ ИЙМ ЮМТАЙ БАЙХЫН ТУЛД ...
3. A BAG= ЦҮНХ, УУТ ХҮҮДИЙ. A гэдэг нь нэръүг гэдгий нь зааж буй НЭГЭНЧИЛЭХ ЧИМЭГЛЭН гээч байна. Үүгээр нь өгүүлбэр дотроос уул үг нь нэръүг байна гэдгий харангуут таньдаг байна. Цүнхний төрөлд багтдаг нэг юм байна.
4. IN = …Т/Д гэдэг дагаварын санааг гаргадаг угтвар үг гээч юм байна.
5. HIS – уул нь ТЭР ЭРЭГТЭЙН, ТҮҮНИЙ гэсэн утгатай боловч Инг хэлэнд ӨӨРИЙН гэсэн тусгай үг байхгүй учраас ийм үгээр тэр санааг гаргадаг байна. Тэгэхлээр энд бол ӨӨРИЙН гэсэн утгаар буюу манай –ААН, -ЭЭН, -ООН, -ӨӨН гэсэн хамаатуулахын гэдэг дагаварын утгатай дүйх юм шиг ээ.
6. LEFT = ЗҮҮН гэсэн хавсрал нэр буюу нэръүгийн өмнө нь орж утга санааг тодруулж өгдөг үг байна. Нэръүг нь бол HAND байна.
7. HAND = САРВУУ гэсэн утгатай. Манайхан гар гэж орчуулдаг бололтой дог. Хүний гарын таван хуруутай нэг сарвайсан хэсгийг ингэж хэлдэг бололтой. Инг хэлээр хэлэлцэгч түмэн болохоор хүний гарыг мөрнөөс бугалга хүртлэхийг ARM гээд бугалгаас урагшихийг нь HAND гэдэг ажээ.
HE HAS A BAG IN HIS LEFT HAND. = Тэр зүүн гартААН цүнхтэй байна. (Тэр эр зүүн гартаан нэг цүнх барьсан байна.