Feb 27, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР үргэлжлэл

9. Асуух төлөөний үгийн аль нэгээр өгүүлбэрийг эхэлж болно:

WHERE do you live? = Чи ХААНА суудаг (амьдрах биш шүү) вэ?

WHY must she do that? = ЯАХААРАА тэр эмэгтэй үүнийг хийх ёстой юм бэ?

WHAT IF she doesn't come? = ХЭРЭВ ЗЭ, тэр бүсгүй ирэхгүй бол яахав?

10. Хоршмол холбоотой үгийн аль нэгээр өгүүлбэрийг эхэлж болно:

BOTH you AND me ... = Чи бид ХОЁР ...

EITHER you OR me ... = НЭГ БОЛ чи, НӨГӨӨ БОЛ би ...

NEITHER you NOR me ... = Чи Ч ...ГҮЙ, би Ч ...ГҮЙ

THE more we study THE more we know. = Бид улам их юм сурах ТУСАМ, бид улам Л их юм мэдэх болно.

11. Үйлъүг LET болон түүний нэг LET'S хэлбэрээр өгүүлбэрийг эхэлж болно:

LET her go! = Наад бүсгүй чинь далдраГ!

LET'S go to the cinema! = Кинонд явцгааЯ! = Кино үзэцгээЕ!

12. Аливаа үгүйсгэлээр өгүүлбэрийг эхэлж болно:

NO smoking! = Тамхи БҮҮ тат! = Тамхи татаж болохГҮЙ!

NOT knowing that she did it before ... = Тэр эмэгтэй үүнийг урьд өмнө нь хийж байсныг нь мэдэлГҮЙгээр ... = Тэр эм үүнийг урьд нь хийж байсныг ЭС мэдээд ...

NO soldier will ever cross the border! = Нэг Ч цэрэг хэзээ Ч хилийн дээс алхахГҮЙ!

13. Хориндөрвөн баатраар өгүүлбэрийг эхэлж болно:

CAN we buy this necklace now? = Энэ сондорыг одоо худалдан авч БОЛОХ УУ?

HAS he any brains at all? = Ер нь тэр эрэгтэйд тархи мархи гэж юм БАЙДАГ БОЛОВ УУ?

HAVE a nice day! = Сайхан амрААРАЙ!

BE a good girl! = Сайн охин БОЛООРОЙ! = Онц охин ШҮҮ ДЭЭ!

ARE you all right? = Чи гайгүй ЮУ? = Чи зүгээр ҮҮ?

14. Тоо хэмжээ заасан үгээр өгүүлбэрийг эхэлж болно:

FIVE people came to see me. = Намайг ТАВАН хүн эргэж ирсэн.

MANY rivers flow there. = Тэнд олон олон гол мөрөн урсдаг.

ENOUGH money means enough money! = ХАНГАЛТТАЙ мөнгө гэдэг бол хангалттай л мөнгө гэсэн үг.

15. Угтвар үг эсвээс холбоос үгээр өгүүлбэрийг эхэлж болно:

IN GOD WE TRUST= “БИД БУРХАНД ИТГЭНЭМ” (Ногоохон цаасан дээрхи бичээс)

FOR I can't help falling in love with you ..! = ЯАГААД ВЭ ГЭВЭЛ, би чамайг хайрлахгүй байж чадахгүй нь ..!

16. Болзол нөхцөлтэй өгүүлбэрт бол “IF ..., WHEN ..., IN CASE ... гэсэн үгсээр өгүүлбэрийг эхэлж болно:

IF he knows her why didn't he talk to her? = ХЭРВЭЭ тэр эр тэр эмэгтэйг таньдаг байСАН ЮМ БОЛ яагаад түүнтэй яриа хөөрөө дэлгээгүй юм бол?

IF he knew her he wouldn't kiss her! = ХЭРВЭЭ тэр эр тэр эмэгтэйг таньсан САН БОЛ түүнийг озон таалахгүй байХ АСАН.

WHEN she comes don't let her know that I am here! = Тэр эмэгтэйг ирэхэД нь намайг энд байгаа гэж битгий мэдүүлээрэй (хэлээрэй)!

IN CASE he's here, find him! = ХЭРВЭЭ тэр эр энд байгаа л юм бол түүнийг ол!

17. Ганц үгээр бүтсэн өгүүлбэр байж болдог:

COME! = ХҮРЭЭД ИР! = НААШ ИР!

WANTED! = ЭРЭН ХАЙЖ БАЙНА!

CLOSED! = ХААЛТТАЙ!

Бас хэрчмэл тайрмал үгсээр өгүүлбэрийг үүсгэсэн байх бий:

I'M looking forward ... = Тэсгэлгүй хүлээнэМ ... (захидал занааны хариу мэт) (Энэ бол бүтэн тайрагдаагүй хэлбэр нь байна)

LOOKING FORWARD ... энэ бол тайрмал танасан хэлбэр нь байна. За, нэг иймэрхүү үгсээр л өгүүлбэрээ эхлүүлээд, мөнх хөх тэнгэр өөдөө харж байгаад л “чоно” шиг ульж өгнө дөө, хөөрхий. Өгүүлбэрээ ч яахав ингээд нэг юм эхлүүллээ гэхэд дараагаар нь юугаа хэлэх болж байна аа! Тэр их амархан. “LOOKING FORWARD TO ХИЧЭЭЛ! болж дээ.

За тэгээд,

Канад маягийн төр засагтай

Кеимбридж маягийн боловсрол сургуультай,

Китай маягийн дарангуйлал доромжлолтой

Колони маягийн тусгаар тогтнолтой

ийм л нэг хөөрхий хагас зэрэмдэг улс шүү юм зах зээлд биш завхралд орж дуусвай хөөрхий. Хайран ч сайхан төр улс минь. Энэ нэг хэдэн эрлийзийн гараар ороод дуусвай. Ардын арми маань ард олноо устгахад зориулсан юм уу, улс орноо аврахад зориулсан юм уу, НҮБ-ийн арми болчихсон юм уу. Тэр Африк, Ирак, Афганистан бидэнд ямар хамаа байна аа. Хэдэн залуусы нь гадгаши гаргаж хэдэн мянган хужаа оруулж ирэн, үлдсэн хэдэн хүүхний нь харин ч нэг хээлтүүлж өгч байна. Хужаагийн шээс гаргах төрөх эмнэлгүүд нь ачаагаа даахаа байсан. Нэг сая монгол хүн л байгаа. Бусад нь цөм хужаа, солонгос, япончууд байгаа шүү. Ламбаа сая Солонгос хадмындаа очиж буудалд эмчлүүлж байгаад ирсэн бололтой гунннганаад л байна. Монголчуудаа тэнд аваачиж эмчлүүлэхгүй хар амиа бодоод л, нуурандаа очоод ирсэн нугас шиг ннннуууугггааад л байна. Бие нь овоо болсон юм байх даа. Түрүүчийн гахайн нянд зориулж хийгээд одооны дүрсээ хувиргасан нянд таарахаа байсан энд тэндэхийн хог дээр хаясан хэрэггүй болсон баахан тариаг хойт Монголд туршаад орхив бололтой. Үхвэл үхэж далдраг гэсэн вааааакцииин авчирч хийснээ сүржин болгож яриад л. Баяр америкт юугаа эмчлүүлж байгаа юм бол, Харвардын их сургуульд күүрст суугаа юм болов уу. Ийм новшнуудыг Монголоос хөөх хэрэгтэй. Саяхан Дарханд Нямдорж Шихихутаг гуай тэндэхийн монголчуудыг зөөлөн хуультай газар лугаа зайлцгаа гэж байна. 400-гаад жилийн өмнөхи юм санаанд орлоо. Энэ төр засаг чинь Галдан Шатаалтынхнаар дүүрсэн юм биш үү. УМ МА НИ БАД МЭ ХУМ!!! Цөм хойт насандаа сайн төрөл олох болтугай!!! ЕРӨӨЛӨӨР БОЛОГ ОО!!! ХУ намаас өшөөгөөө авч байр байшинг нь нэг муу юм шатаалаа. Монголын ард олныг үхүүлж, ядууруулж намынхаа өшөөг энгийн ардаас нэг авлаа. Монгол нутгийг дуусгаж дэлхийн хөрснөөс нэг улс дутаалаа. Одоо яах санаатай байгаа юм бол. Эрээнээр нийслэлээ хийлээ, Эмээлтийг өмхийрүүллээ. Хужаа манай юу юм бэ. Элбэгдорж гуай Орост ямар нүүрээрээ айлчлах гэж байна аа. Ичиг, ичиг!!! Оросгүйгээр та муусайнууд хаачих вэ дээ. Оросоос өшөө авах нь уу. Өмхий машины нь утаа нүдэнд нь харагддаггүй, өлгий гэрийн минь утаа баагаад байдаг. Утаа гаргадаг юм болгоныг устгах гэж байгаа бол харийн хог дээрээс оруулж ирсэн хуучин ямбийнуудаа, өмхий тамхинчинуудаа, өөрсдийгөө зайлуулах хэрэгтэй. Гэр минь үлдэг. Америкууд “Сталины хамар доор хиншүү ханхлуулна” хэмээн атомын бөмбөгөө хаях гэж байсан нь эсгий хотыг шатаахад шатсан эсгийний хиншүү гарна биз дээ. Шороон хот дээр тэслэхэд шавар дагзны нурсан тоос л гарна биз дээ. Баяр чейнжүүдээ “хөөрхөн шоргоолж” хэмээсэн. Монголын ард түмнийг тэднүүдээрээ дамжуулж амьдралы нь доройтуулсан. “Монголыг монголоор нь” гэдэг харийн бодлого үйлчилж байна. Сая тэр “ЭХ ХЭЛ-“ний олонъулсын өдрөөр нэг нэвтрүүлэг шиг юм явж байна. Кирилл үсгээ л яриад сууна. Нэрээ зөв бичиж чадахгүй ийм монгол хэлний эрдэмтэн сэтэртэй юмнуудаар юу хийнэм. Энэ кирилл бичгий чинь “Дамдинсүрэнгийн доголон хар морь” гэдэг бөлгөө. “Доголон морь – хромая лошадь (конь)”-тай хаа ч хүрэх билээ дээ. Тэгээд бас болоогүй “хар – черная” гэж байгаа. Энэ “хар” гэдэгт их учир байна. Одоо “кеимбридж”дэх гээд байгаа латин үсгийг “Элбэгдоржийн эцэнхий хар морь” гэх үү, “Отгонбаярын оцгор хар морь” гэх үү. Боловсролын сайд нь нэрээ зөв бичиж чадахгүй байгааг хар л даа. Тэгээд бас болоогүй “Латин үсэг унаж лалганан, англи хэл үзэж алцаганах юм байх.” Энэ лав монгол цустай хүн биш. Эдгар По-гийн “Алтан цох” гэдэг зохиолын эхэнд “Цөм замаа алджээ.” гэж эши татсан үгийг санахад, нээрээ л “Бид чинь цөм замаа алджээ!.

УМ А ХУМ. Ариудан цэвэрших болтугай.

Өндөр гэгээн байгаагүй бол өнөөдөр бид байхгүй байх байсан. Барон Бодоо хоёр байгаагүй бол өнөөдөр бид байхгүй байх асан. Биднээс өөдтэй юмнууд байсан сан бол энэ гуравт томоос том хөшөө босгох ёстой байлаа. Эд эсэргүүн байгаагүй, харин бид дайсан болсон байна.

Feb 21, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР үргэлжлэл

3. Үйлъүгийн толибичгийн хэлбэрээр буюу үйлъүгийн 1-р хэлбэр болох TO-гүй хэлбэрээр үйлъүгийг шууд л толиос авч, амаа томхон ангайлгаад, эрүүгээ заачихалгүйхэн шиг өгүүлэх аваас тушаамар юм уу, эсвээс гуйх аястай юм болох ажээ:

BRING it! = Наадхыгаа АВААД ИР!

TAKE OFF your pants! = АЛИВ наад өмд хамдаа ШУВТАЛААДХА!

4. DON'T гэх мэтийн үгүйсгэлтэй 24 баатраар өгүүлбэрийг эхлэн өгүүлэх аваас нэг тийм хорьж болиулах ухааны санааг гаргах бололтой:

DON'T bring it! = Наадхыгаа АВЧРААД ХЭРЭГГҮЙ!

5. Нэръүгийн тодотголоор өгүүлбэрийг эхлүүлэн өгүүлж болдог байна:

BEAUTIFUL women slowly walked down the street. = САЙХАН бүсгүйчүүд гудамжаар алгуурхан гунхаж явцгаасан.

6. Үйлъүгийн хавсралаар өгүүлбэрийг эхлүүлээд өгүүлж болох нь байна:

TODAY we start a new business. = ӨНӨӨДӨР бид шинэ ажил төрлөө эхэлнэм.

ONE DAY I'll be very rich! = НЭГ Л ӨДӨР (НЭГ Л МЭДЭХЭД, НЭГЭН ЦАГТ, ХЭТДЭЭ) би маш баян чинээлэг болох болно!

SUDDENLY the train stopped. = ГЭВ ГЭНЭТ Л галттэрэг зог туссан.

FIRST (of all) I want to thank you! = ЮУН ТҮРҮҮНД би танд гялайж талархснаа илэрхийлж байна!

7. Үйлъүгийн 6-р хэлбэр буюу TO-тэй хэлбэрээр өгүүлбэрийг эхэлж болдог байна.

TO be or not to be? = ОршиХ уу, эс оршиХ уу?

TO do that you have to be there! = Наадхыгаа хийхийн ТУЛД чи тэнд байж байх ёстой!

8. Дуу алдмар аядсан эс бөгөөс уулгалмар болсон аялга үгсээр өгүүлбэрийг эхэлж бас болдог байна:

Why did you do that? – WELL, my friend adviced me to do that! = Чи чинь яахаараа наадхыгаа хийдэг байна аа? ЯАХ ЮУ БАЙХАВ, миний найз л үүнийг хийхийг надад зөвлөсөн бөлгөө.

WELL, I'll buy it! = ЗА ЯАХАВ, би наадхы чинь худалдаж авая!

OH, no! = ӨӨ, үгүй шүү!, ӨӨ, та тэгэхгүй шүү!

SO, do it tomorrow! – ЗА ТЭГЭХЭЭР БАЙНА АА, наадхыгаа маргааш хийж үз!

Их ухаанаасаа (эх хэл бичгээсээ) хагацсан ард түмэн

Их уснаасаа (далай тэнгис голоосоо) салсан алтан загас

хоёр, үзтэл ангид ангид оршивч, үрэгдэж дуусах, үхэж хатахын ёсон нь адил буюу.

Энэ муусайн харийнханд монголын үр удам үхэж байна уу, хатаж байна уу, Монгол улс сөнөж байна уу, үгүй юу тэдэнд ер падлий байхгүй. Төрөхүүдий нь устгаад Орднууд барьж байна. Энэ хирээс хэтэрч байгаа юм биш үү. Та нар юугий нь харж суудаг байна аа??? Африкт цэргийн эргэлт хийж иймэрхүү юмнуудаа устгаж байхад, эзэн Чингэсийн үр удам ингээд ангайгаад эргүүтээд байж байж болохгүй байх л даа.

“Дээлээ даамар” аядахаар нь эрчүүдий нь Ирак, Африк, Афгинастан руу аччих юм.

Дэлэнгээ чирмэр аядахаар нь эмсүүдий нь Солонгос, Хятад, Япон руу зөөчих юм.

Гандийгаас өмнө траншея-гийн хүмүүсийг хужаа нар аль эрт “суйлчихсан” шүү дээ. Ёстой болж байгаа юм алга. “...ЧИ-Л-АЛ” нэрийн доор цусан өшөө авалт явж байгаа. Эд өшөөгөө авч байгаа бол бид ч өшөөгөө авах цаг ирсэн.

Та Монгол хэл үзээд хэдэн жил болж байна аа? Одоо энэ хэлэндээ хир болсон байна даа. Инг хэл үзээд хэдэн жил болж байна даа? Энэ харь хэлэнд хир сайжирч байна даа? Ри багшийн нэг бичсэн зүйл дотор: “Зөвлөлтөд 10-аад жил сургууль хийчихээд, арван өгүүлбэр Оросоор бичихдээ та нар хорин алдаа хийдэг.” гэсэн санаа бүхий юм байдаг. Олон жил тухайн оронд байснаараа ч нэг их сүрхий болдоггүй байх. Хүнээс л болно доо. Муу хүн олон дээд сургууль төгсдөг шиг, муухан амьтан харь хэлний олон күүүүүүрс дүүргэдэг байх. Жанжин Сүх Инг хэл мэддэггүй л байсан. Та нар Инг хэлтэй болоод юу бүтээв дээ. Америк нь Монгол улсын улстөрийн хэрэгтэний хоргодох газар болж, ...чи-л-алсан холбоо нь Монголын гэмт хэрэгтэний үүр уурхай идээ бээр болсон. Эднүүд хэд хоног дээр бөнжийнэ гэж өндөр ордон барьцгаана вэ???!!!

Feb 10, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР

Илтгэн мэдүүлэх өгүүлбэр буюу илэрхийлэн хүүрнэх өгүүлбэр гэдэг нь хүүрнэн өгүүлэх санааг гаргадаг байна. Хүүрнэн өгүүлэхдээ чухам юуг гаргадаг ухаантай юм бэ гэвэл, нэг юмыг илтгэн мэдүүлдэг (ил болгон) эсвээс нэг юмыг тийм ийм хэмээн батлан нутлан өгүүлэх ухааны юм уу даа. Бүр болохгүй бол бурах өгүүлбэр ч гэсэн нэг их буруудах юм байхгүй. Хамгийн чухал нь энэ өгүүлбэрийг л зохиож сурах хэрэгтэй. Үүнээсээ бусад өгүүлбэр нь үүсдэг тул тэр шүү.

Энэхүү өгүүлбэр нь юугаар эхэлдгийг бэлэн зэлэнхэн, халуухан бүлээхнээр нь Драгункины сурахаас авлаа. Инг(ли) хэлээр нэг юм хэлэх гэж аядах гэвэл, “амаа томхон шиг ангайж байгаад”:

1. Биеийн төлөөний үгээр (өгүүлбэрийн эзэн болдог):

I want to ........ Би ......-маар байна.

He reads .... Тэр эрэгтэй ...... уншдаг.

2. Хүний нэр, нэръүгээр:

Bold (Уул нь Bolud юм шүү дээ. Кириллээр бол БОЛУД гэж бичих ёстой. БОЛД гэдгийн Д-г ар өвөртөө эгшиггүй учраас хир баргийн хүн дуугаргаж дуудаж чадахгүй. Аман дотор чинь [`болад] гээд байж байгаа. Дуудаад үзээрэй. Инг хэлэнд У эгшиг байхгүй учраас Ү буюу U-гээр нэг юм аргацааж байгаа юм.)

Bolud sings .... Болуд ..... дуулдаг.

Water flows. = Ус урсдаг.

Нэръүгийн өмнө нь элдэв тодотгол үгэс нь байж болно.

Any man can work. = Аливаа хүн ажиллаж чаддаг.

My daddy writes ..... Миний аав .... бичдэг.

These trees are green. = Эдгээр мод нь ногоон байна.

Some guys try to see me. = Хэсэг пацаан намайг үзэх гэж чармайж байна.

Ухааны хурц наран болсон Монгол бичиг минь босоо,

Уянгын гүн далай болсон Морин хуур минь босоо,

Тэнгэрийн сүр эгшиг болсон Уртын дуу минь босоо,

Тэмдгийн сүнс тамга болсон Хөх толбо минь босоо,

Миний Монгол

Босоо Монгол оо!!!

I don`t know when we`re going to wake up, but I hope it`s soon.

“Бид хэзээ нэг энэ дуг нойроос сэрж сэхээрэх гэж байгааг би мэдэхгүй ч, тун удахгүй байх аа гэж горилном.” Лии Якокка = Lee Iacocca

... You`re putting the fox into the henhouse. You`ve lost your mind! = “Та нар хоттой хонинд чоно оруулж байна. Та нар лав солиорсон байх аа!!!

-ЧИ-Л-АЛынхан Монгол гэдэг хоттой хонинд харийн цөөврүүдийг оруулсан байна. Тэд магад галзуурсан байх аа!!!

ТА БҮГД, САР ШИНЭДЭЭ САЙХАН ЗОЛГООРОЙ!!!