Oct 29, 2009

BE (am/is/are/was/were), THERE is/are IT is буюу Инг хэлний гурван БАЙНА/БАЙДАГ

Инг хэлэнд манай хэлний БАЙНА/БАЙДАГ-ийг үзүүлэн илэрхийлэх гурван янзын арга хэлбэр байна. Чухам алины нь хэзээ хэдийд, хаана хэрэглэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Ингли хэлэнд гурван чухал үйлъүг байдаг гэж нэг дурдсан. Түүний нэг нь энэ to BE – байХ гэдэг үйлъүг байна. Үйлъүгийн заалт тэмдэг болох to-гүй дан ганц BE гэж байвал BE – БАЙ- болдог байна. Монгол хэлэнд үйлъүгийн үндсийн ард зурдас зураас тавьж тэмдэглэдэг байна. Энэ хэлбэрийг тольбичгийн хэлбэр ч гэж нэрлэдэг. Тольбичигт энэ хэлбэрий нь өгдөг. Үүнийг, өгүүлэгч хүн сонсогч хүн хоёр, эсвэл бичигч хүн уншигч хүн хоёр мэддэг юмны байгаа/байхгүй-н тухай ярихад, бичихэд хэрэглэдэг байна.

- Where is my book?

- It IS on the table.

Эндээс харахад, асууж буй хүн, хариулж буй хүн хоёулаа мэддэг номын тухай ярилцаж байна. Тийм болохоор гуравдугаар биеийн төлөөний үг It (book)-ттэй BE-гийн одоо цагийн хэлбэр болох IS-ийг хэрэглэсэн байна. Энд байгаа IT бол CAT гэдгийг дахин давтан хэлж нуршихгүйн тулд төлөөлүүлж буй төлөөний үг юм байна.


THERE is/are-гийн хувьд бол мөн л байна/байдаг гэсэн утгатай үг боловч хэрэглэх газар нь өөр байдаг. Гол төлөв ямар нэгэн тодорхой газар ямар нэгэн юм байгаа байхгүйг заан үзүүлэхэд хэрэглэдэг. Ер нь хаа нэгтээ ямар нэгэн юм байгаа/байхгүй-г илэрхийлэхэд хэрэглэнэ. “Хойт энгэр дээр хоёр адуу байна, урд аманд гурван гэр байна”, “Инг хэл үзэх олон арга байдаг” энэ тэр гэж манай хэлээр нэг ярьдаг даа, тэр санааг гаргахад үүнийг хэрэглэнэ.

THERE IS no phone in this room. = Энэ өрөөнд утас байхгүй байна. Энэ өрөөнд утас алга. Энэ өрөө утасгүй юм байна.

Энэ өрөөнд гэдэг нь хаана гэдгий нь зааж байгаа болохоор энэхүү there is-ийг хэрэглэж байна. Ганц утас юм болохоор IS-ийг нь хэрэглэжээ. Олон юмны тухай өгүүлж байгаа бол are-г нь хэрэглэнэ.

THERE ARE books on the table. = Ширээн дээр ном(ууд) байна.

Ном нь олон учраас ARE = байцгаана гэдгийг хэрэглэжээ. Ширээн дээр гэдэг нь хаана байгааг заасан үг.

Монгол хэлэнд олонтоо гэдэг ухагдахуун байдаггүй юм гэсэн. Байхгүй юмыг байлгаж зориуд хэлийг нь эвдэх гэж заадаг. Энэ “ШИНЭҮСГИЙН” багш нарыг яая даа байз. Тийн ялгалгүй хэлийг 8 тийн ялгалтай болгочихсон өчигдөрхөн зурагтаар нэг сөөвгөр охин авч өгч байна лээ. Ингэхээр л, шүүмжлэлээ, нуршлаа гээд байх юм. Бичиг солихоор ухаан НЯЛХАРДАГ гээд нэг юм бичсэн чинь “ойлгохгүй байна”, яагаад чухам “нялхардаг нь” алга байна гээд байх юм. Ингээд ингээд гээд уул нь их л нуршиж бичсэн юм сан. Ойлгохгүй байна гэдэг нь “НЯЛХАР”чихсан байгаа юм биш үү. Орой та гэртээ очоод, кирил бичгээр бичсэн юунаас ямар ямар ухаан авч байна гэдгээ нэг бодоорой. Хэрүүлийн хэдэн шар сонин, тааруухан орчуулгатай учир нь олдохгүй, баяжих талаар гарсан хэдэн хэнд ч хэрэггүй навтаснаас өөр юу байна. Та маниджмант-аар зөндөө л ном уншаа биз дээ. Гийсэн юм хаа байна. Цаана чинь америк англи чинь учраа олохоо байчихаад байна. Хов хоосон, хув худлаа юм уншаад баяжих гээд гүрийгээд байдаг. Бас сонин улс юм аа. Энэ бол ухаан нь нялх хүүхдийнх шиг нялхарсан байгаагийн нэг бодтай жишээ байна. Хэлний тухай ярьж байснаа улстөр лүү орлоо л гэх юм. Улстөр чинь таны амьдралыг сүйд хийж байгаа биз дээ. Инг хэл гэдэг өвчин чинь “хэлний дайн” болж байгааг үзүүлж байна. Өөрийнхөө юмыг хаячихаад хүний юм руу салбаганаад мөн хөөрхөн байна аа. “Цэргийн дайн”-аас гадна шүү дээ. Энэ их аюултай дайн. Цэргийн дайнаас ч аюултай. Монголчууд энэ дайнд сүйрч гүйцсэн. Инг хэл ч байхгүй, орос хэл ч байхгүй, монгол ЭХ ХЭЛ ч байхгүй. Элмэг юмнууд явж байна. Социализм байгуулж дуусаад одоо улс орноо, гэр орноо нураагаад кааапииитализм байгуулж байна. Хэлий нь устгана гэдэг чинь тухайн үндэстэнг цааш нь харууллаа гэсэн үг. Ядарч байхад яр гэж, энэ нэг түвэдийн богд бас хажууд нь ч юу билээ. Үүнийг л ухаан нялхарсан гээд байгаа юм. Чойжамцыг хар даа, нисэх буудалд байв уу, тэр түвэд хүний өмнө сөхөрч унаад л байж харагдсан. Ийм л болдог байна. Тээр жил ирэхэд нь шашныхаа хамаг тамга тэмдгийг зальт түвдэд мянган хоньтойгоо өргөө биз дээ. Үүнийг л ухаангүй болсон гээд байгаа юм. Монголын бүх богдууд л түвдэд төрж байдаг, өөр газар төрдөггүй. Энэ богдоо ерөнхийлөгч болгочихгүй юу. Энэ бол ухаан нялхараад зогссонгүй, нялх хүүхэд ч гэсэн харийн хүн хараад айна биз дээ. Шашин бол бизнес луйвар шүү дээ. Марксын “хар тамхи” гэж хэлдэг ч ортой. Ухаан чбайхгүй, мэдрэл ч алга. Нэг хөх түвэд харангуутаа л хамаг юмаа бариад л гүйгээд байдаг. “Гандан” компаний захирал Чой муу байна. Бурханы нэр барьж хоол олж идэж буй амьтад шүү дээ. Ингэж хэлэхээр “буян”-аа барна гэж авна. Өөрсдийгөө шүтүүлэх уран аргаа тэд нар мэднээ мэднэ. Бурхан хүн хоёрын хооронд эднүүд ингэж алцаганаж байх хэрэг юун. Энэ нүглээ тэд харин яаж давна даа. Түвэдүүд шашнаараа тийм мундаг юм бол хятадын хошного долоож боол нь болчихсон явахгүй байх нь яасан юм бэ. Энэдхэгт толгой хоргодож байж монголд томроод байх хэрэггүй. Түвэд эх орноо аврах хэрэгтэй шүү дээ. Монголд ирж ингэж аялал жуулчлал хийж явахаар, нутгаа авраач. Эднүүд хаана очиж бурхантай уулзаж бидний нүгэл буяныг дамжуулж хайцаалдаг байна аа. Христийн фирмүүд, шарын шашны компаниуд бүгд адилхан. Нэр нь л онд ондоо болохоос өөр юм байхгүй. Адилдаа адил, годилдоо годил, авч идэх, хууран мэхлэхийн “агаар нь нэгэн” буй заа.


Монгол хэлэнд нэг тийм эзэн үйлдэгчгүй хэллэгүүд байдаг. “Хүйтэн байна. Халуун байна. Инг хэл сурахад хүнд байна. Инг хэл сурах нь чухал байна.” гэх мэтчилэнгийн юмс зөндөө байна. Хэн хүйтрүүлээд, хэн халаагаад, хэн хүнд болгоод байгаа, хэн чухал болгоод байгааг хариуцах эзэн байхгүй. Нэг ийм битүү хүтүү юманд бол нөгөө
IT IS гэдгийг хэрэглэдэг.

IT IS cold. = Хүйтэн БАЙНА.

IT IS hot. = Халуун БАЙНА.

IT IS difficult to learn English. = Инг хэл сурах хүнд БАЙНА.

IT IS important to learn English. = Инг хэл сурах нь чухал БАЙНА.

Энд бол IT нь ямар ч утга байхгүй. Зүгээр л нэг “мануухай” гэсэн хэрэг. IT IS cold. = Хүйтэн БАЙНА. гэдгийн COLD гэдэг нь ХҮЙТЭН; IS гэдэг нь БАЙНА гэсэн хэрэг. IT гэдэг нь илүү юм шиг байна. Илүү нь ч илүү юм, гэвч Инг хэлэнд өгүүлбэр болгонд заавал нэг үйлдэл байдлын эзэн шүү юм байх ёстой. Тэгэхээр нэг “мануухай шиг сүг байх ёстой болно. Тэр нь энэхүү IT юм шүү. Өөр ямар ч утга байхгүй.


“Өсөхөөс сурсан үндэсний хэл ОРХИЖ (мартаж
биш шүү) болшгүй соёл,

Үхтэл орших төрөлхи нутаг САЛЖ болшгүй орон”

Манай бичгийн их хүн Д. Нацагдорж гуай ингэж айлджээ. Нутгаасаа салсан, хэл соёлоо орхилоо. Одоо юу хэрэгтэй юм бэ. Үхэхээр чинь чамайг оршуулах газар ч байхгүй болсон. Алты нь авсан нүх рүү хаяулах уу??? Бодож үз. Надтай хэрэлдээд яахав. Бүх юм шувтарсан цагаан бумбандаа нэгэнт оржээ. Ум ма ни бад мэ хум!!!!!!! Аааанли хэл үзсээр байгаад энэ насаа барах вий дээ. Хэлний дайнд ялагдсан. Америк биднийг атомын бөмбөгөөр биш, ААААНЛИ хэлний бөмбөгөөр бөмбөгдөөд Нагасаки бил үү нэг хот шиг болгосон байна. Монгол хэлнээс нэг эвдэрхий араг яс л үлдэх бололтой.

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь”

Чингэлтэй дүүргийн сонгууль шиг наймаа болоод дуусав аа хөөрхий.

“Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ”

Чи бидний гараар ороод нэг мөсөн нугаслуулав аа хөөрхий.

Oct 24, 2009

Инг хэлний амин чухал BE HAVE DO хэмээх гурван үйлъүг

Инг хэлээр юм уншихад нүдний тань үзүүрт байнга торж байдаг, юм хүм хэлэхэд тань хэлний тань үзүүр дээр хэзээд бөнжигнөж байдаг, хүний яриа соносоход чихний тань хэнгэрэг дээр үргэлж дэлдэж байдаг нэг ийм гурван хэрэгтэй үйлъүг байдаг. Энэ гурав л Инг хэлийг нэг юм хөдөлгөж байдаг бололтой. Энэ гурвыг л сайн мэдэж байвал Инг хэл ч гайгүй юм биш үү. Энэ гурвын тухай бичих аваас нэг хөөрхөөн ном товхимол болох бололтой юм билээ.

THE SECRET = “ТАЙЛАХ НУУЦ” ,“ТАЙЛСАН НУУЦ” ч гэж орчуулж болох нэг ном гарч, баахан шуугиулав бололтой. Ном орчуулах гэдэг тамаа цайсан ажил байдаг бөгөөд “тамын хүн тамдаа жаргалтай” гэдэг шиг, үйл үр болохоор суухаас өөр арга байхгүй. Орчуулга хийхэд хоёр хэлний мэдэлгэ тэгш байх ёстой гэж мэргэд айлдсан байдаг юм билээ. Одоо цагт “Лев слова” = “Үгийн арслан” –ууд байхгүй болохоор шинэ цагийн шалдан банди охидууд орчуулга хийж нэг баллаж байна аа. Хүүе хаая гэх ахлах хүнгүй болжээ. Сүүл үеийнхэн дотроос Ри багш шиг, Чимид гуай шиг орчуулагчид гартал 1000 жил хэрэгтэй биз. Гүнъүйлст шиг, Арго шиг орчуулагчид бол монголоор дүүрэн бий л дээ. Эртний мэргэдийг бол дурсаад ч хэрэггүй. Тэд компьютергүй, дулаан байргүй, гэрэл чийдэнгүй тийм хатуу орчинд байж байж биднээс яагаад тийм мундаг байваа гэдэг сонин байна. Бид чинь джиип унаад л, хаусанд суугаад л, саунд хөлрөөд л, компьютер шажигануулаад л, ааанглиар пажигануулаад л, шарын шашны лам нар нь Түвэд хэлээр түжигнүүлээд л, бөхийн барилдаанд боорцог тараагаад л, энд тэнд байшингийн шав тавихад сан тавиад л, гоо бүсгүй шалгаруулах шалдан хүүхний зугаатай үзвэрт инээмсэглэн сууж сүжрээд л, харийн газраас хэддүгээр богд ч гэнэ ээ уриад л, хамаг малаа бариад л, шашныхаа тамга тэмдгийг гардуулаад л, “сайн сайн гэхээр сахлаа будав” гэгчээр зарим зураач лам нар нь Очирваань бурханы хөрөгт баахан хужаа оруулж зураад л , айл болгонд түүнийгээ тараагаад байгаагаараа бол ч мөн ч мундаг баймаар. Хийж чадах юмгүй болсон. Христийн компаниуд нь ном сургаалаа хэдэн шалдан жулдрай охидуудаар айл болгонд оруулж тарааж өгөөд л, нэг биш ээ. Монголыг хэн хэн ийм болгов. Одоо үүнээс гоё юмнууд болно. За, үг олдож, үхэр холдож байх шиг байна.

Өмнө дурдсан энэ номд нэг өгүүлбэр бий:

"You can HAVE, DO, and BE anything you want."

Энэ өгүүлбэр юугаараа тийм сүрхий онцлог юм бэ гэвэл, нөгөө чухал гурван үйлъүг маань нэг өгүүлбэрт зэрэгцээд ороод ирсэнд их олзуурхууштай сонин юм болж байгаа нь тэр. Үүнийг юу гэж монголоор буулгасан орчуулгы нь үзэе:

“Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой.”

Орос орчуулгы нь үзэе:

“Вы можете иметь все, что хотите,делать все, что хотите, и быть всем, кем хотите.”

Энэ гурвыг зэрэгцүүлж тавиад нэг үзэе.

You can HAVE, DO, and BE anything you want.

“Вы можете иметь все, что хотите,делать все, что

хотите, и быть всем, кем хотите.”

"Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой."

You = Вы = Та

can = можете = бүрэн бололцоотой

HAVE = иметь = авч

DO = делать = хийж

and = и

BE = быть = байх

anything = все = ...

want = хотите = хүссэнээ

Энэ хүн уг номыг орчуулах гэж “махаа” идсэн гэж би бодож байна. Зөндөө л шаналсан байх. Нөгөө хэлэндээ сайн юмаа гэхэд эх хэлэндээ ээжийнхээ муу нөгөө монгол хэлэндээ тааруухан маруухан юм шиг ээ. Мань мэтдээ таарсан л орчуулга болсон байх. Ри багшийн хэлсэнчилэн, “Муу орчуулгын бүдэг шилээр харахад” гэдэг шиг тийм бүдэг шилээр хармааргүй тун сонин ном юм шүү дээ. Нэг тийм бүдэг саарал юм л харагдаж байгаа. Нөгөө нэг “фокус” нь таараагүй зураг шиг юм болсон байна. ...ЧИ-Л-АЛ-сан холбооныхон шиг дураараа шатааж болдог, зоргоороо загнаж болдог, хүссэнээрээ идэж болдог юм шиг орчуулга болсон байна.

Еврей буюу джүүд нар хэрхин баян цатгалан явдаг, бусад нь яагаад ядуу зүдүүгээрээ тэдний боол болж явсан, тэд дэлхийг одоо хүртэл гартаа атгаж бодсон санаснаараа улс орнуудыг нурааж тарааж байдаг зэргийг таах ёстой нууцыг 5000 жил гаруй хав дарж ирсний нь ил гаргаж тавьснаараа энэ ном их хэрэгтэй юм. Иймд орчуулга нь сайн байх ёстой болоод л тэр. Түүнээс биш, дэлгүүрээр дүүрэн баяжих ухааны, мэниджмантын .... мэтийн орчуулга тааруухан номууд овоолгоостой байна. Манай энэ хэдэн хулхи ч бас л хуж-джүүд байж мэдэх л байх. Гарч ирэнгүүтээ л хүүхдийн гэсэн болгоныг л устгаад эхэлсэн шүү дээ. Энэ мөн мундаг бодлого шүү. Ирэдүйг нь боомилож байгаа хэрэг. Хүүхдийн кинотеатруудад, номын санд нь христ аавынхаа сүм дацан, хөрөнгийн бирж энэ тэр хэв хэрэггүй юм оруулсан байгаа. Хүүхдийн ордны нь авч иднэ гэж хотын дарга байсан нэг жинхэнэ луухаа баахан юм болсон шүү дээ. Үхэр монголууд зүгээр хараад л сууж байгаа. Энэ талаар бас нэг ийм нууцы нь илчилсэн ном гарвал их сонин байх бий.

Хүн гагцхүү хүсдэггүй л болохоос биш, хүсэх л юм бол хүссэн юм нь биелдэг байна. “Хүссэн юм хүзүүгээр орооно.” гэж монголчууд ярьдаг. Та нар нэг юм хүсээд үзээрэй. Биелдэг юм. Зөв юм хүсээрэй дээ. Джүүдээс өмнө хүсэл биелдгийг бид мэдэж байсан байна. Тэр дотроо халхавч болсон халхууд даанч хүсэл байхгүй, шунаг савдагийн булчирхай нь хөгжөөгүй золигууд даа. Энэ баруун аймгийн зүүн аймгийн болон хэцүү нэртүүдийн булчирхай томтой нь харагдаж байгаа. Сайн эрсүүдийн, хулгайлсан адуугаа хашдаг НУУЦ агуй шиг ...ЧИ-Л-АЛ-сан нам маань хулгайчдын амиа авч гарах хоргодох байр болж хувирчээ. Энэ одоо юу болж байна аа. Атомын бөмбөг биш юм аа гэхэд АРДын бөмбөг нэг бууна даа. Хоргодох байры нь ч харин нэг газар “тэгшлэх” байх.

Ер нь дээр үеийн улс өнөөгийнхөөс өндөр эрдэм чадалтай байсан байх. Японы нэг нөхөр танай өвгөд дээдэс компьютертэй байсан байх. Энэ монгол бичгийг компьютергүй бол зохиох аргагүй гэж байсан гэсэн. Олон нутгийн аялгуутай монголчуудад тэр бүх аялгуунд нь тааруулж ийм цөөхөн дүрсээр бүтдэг, хэлнийзүйн ганцхан дүрэмтэй дундын нэг бичиг зохионо гэдэг нээрээ л хэцүү байх. Тэр бас сүрхий гярхай нөхөр байна. Одооны тэнэг юмнуудад мянган компьютер байгаад ч хэрэг алга. Юун үсэг зохиохтой манатай, байгаа бичиг үсгий нь устгаад дууслаа.

Anything = any + thing гэсэн бүтэцтэй үүсмэл тодорхойгүй төлөөний үг гээч юм байна. Any гэдэг нь ямар нэгэн, аливаа, thing гэдэг нь юм гэсэн үг ажээ. Нийлээд, ямар нэгэн юм, буюу тэгээд anything you want гэхээрээ юу санасан болгон тань, ямар нэгэн юм юу л хүснэм тэр тань, санасан хэрэг бүгд тань сэдхигчлэн бүтэх, юу санасан бүхэн аян зөндөөн бүтэх, аль санасан хүссэн болгон, аливаа юм тань бүтэх, хүссэн санасан юм болзогоны долоон ходоод тань, юу санасан есөн хүсэл тань гэсэн санаа байгаа бололтой. Есхөн хүсэл ч биш юм аа, бүх хүсэл гэдгийг тааруухан орчуулагчийн амаар будаа идсэн хэрэг. Хаанаас л есхөн хүсэлтэй шунагууд байв гэж дээ. Түүнээс биш хүссэнээ л авч байдаг, хүссэнээрээ ангайж идчихээд, алцайгаад хэвтэж байдаг эрх танхи баячуулын хүүхэд арай биш бололтой. Ойлгоход хэцүү байна. Монголчууд чинь буруу яриад зөв ойлгодогдоо л нэг юм болж байдаг байх. Энэ бол ганц өгүүлбэр. Бүтэн ном бол мөн хөөрхий болоо доо. Мөнх тэнгэр минь биднийг болгоож байгаарай. Эх хэлий минь үлдээж, Инг хэлийг тонилгож хайрлаарай.

Хужаад толгойгоо угаалгасан өвөр монголоосоо бид ч дээрдэхи юм алга. “Гурвын даваа” “АХА” хоёрыг харьцуулаад нэг хараарай. Дүндээ дүнг, бандаа банг байгаа. ДүнГ, банГ гэдгийн үгийн адгийн “Г”-г араас нь эгшгээр эхэлсэн үг орохгүй бол дууддаггүй. Их инхлэг гэдэг бөгөөд нГ-г хэлний араар дуудах тэмдэг нь тэр “Г” юм шүү дээ. Хэлний урдуур буюу үзүүрээр дуудахы нь зүгээр л “Н” гэж бичиг үсэгтэй улс орон тэмдэглэдэг. Нас гэдгийн “Н” юм даа. Нөгөө их инхлэг нь таНГ туНГ, пиНГ паНГ, гаНГ гуНГ гэдгийн Н юм. “Г” –г яах гэж бичсэн юм бэ гэвэл, “Н” ч “Н” гэхдээ, дуудахдаа хэлний хойгуур “Г”-г дууддаг газраар дууд гэдгийн тэмдэг юм. Хасаг хэлнийх бол “Г”-г нь бага “г” үсгээр бичдэг байх. “Нг”-рхүү юм уу даа. WashiNGton гэдэгт энэ их ихлэг гэдэг үсэг ордог байна. Манай сонсол-зурагт радиогийн шинэ үсэгт тайлагдсан алдарт их мэдэгч нэвтрүүлэгчид маань ВашиНГитон гээд л хээв нэг, саяхан Америкаас ирсэн ерөнхийлөгч шиг авна шүү дээ. Түүгээр үүгээр дуудна шүү гээд тавиад өгсөн дууддаггүй тэмдгий нь харин бүр болиод ар талд нь байхгүй байсан нэг “И” нэмээд “ГИ” гэж авдаг гэж байгаа. Хөөрхийс дөө, монголд эднүүдээс өөр үсэг бичиг төсөөлдөг хүн байдаггүй юм болов уу. Мөн ч хэцүү байна даа. Яана даа яана. Яам тамгын газрын сайд дарга нар нь мэргэжлийн бус, намын нэг хулгайч, эсвэл түүний авгайн дүү энэ тэр шүү дээ. Хөдөө аж ахуйн яамны сайдыг нэг хэр даа. Саяхан л баруун аймгийн ачаа тээврийн диспетчер ч бил үү нэг юм хийгээд архи уугаад сууж байсан нэг бадарчин одоо баяртай нь аргагүй наймаагаа хийгээд монхогноод, сэг идсэн хон хэрээ шиг юм ийш тийш хараад нэг ганц болж байгаа бололтой. Солонгос бол тэр байтугай юмыг зажлахгүй залгина шүү дээ. .Дорнотыг аль эрт эднүүд идсэн шүү дээ. Одоо тэр ном өгч байгаа нь зүгээр л баталггааг нь авч байгаа хэрэг. “Зүүн хоёр аймаг малын мөргүй болно, баруун хоёр аймаг хүний мөргүй болно” гэж Богдын лүндэнд байдаг гэсэн. Тэр л болж байх шиг ээ.Тэр этгээд эх орноо зарчихаад, монхогнон монхогнон, тагтаа идчихсэн шонхор шиг их байна аа. Баяр тэр хоёр японд очоод нэг сүрхий улс болоод хамаг малаа ачуулах болсон. Япон нь Увсыг давст уултай нь, чацарганатай юутай хүүтэй ачаад аваад явсан.Нөгөө үржил шимгүй мал гэж хоч өгдөг маань зарахын тулд ингэж молиго үмхүүлдэг байна. Дорнотын талыг солонгос хужаа хоёрт эрүүл хүнсний нь талбай болгон зарж байгааг нь. Тэнд эрүүл тариа, ногоо, мал сүрэг өсгөж зөөж байгаа. Дорнотынхон юу хийж суудаг харламарууд вэ. Энэ улс орныг эзэнтэй болгох цаг болсон. Монголын эрүүл залуусы нь солонгос руу ачаад, гадаадад энхийн сахиулд зөөгөөд, энд нэг хэдэн ДОХтой янхнууд, тэтгэврийн хэдэн турж үхсэн хөгшид, траншеягийн хэдэн согтуу хар юм үлдэж хужаа солонгос хоёр нэг нар нь гарч байгаа юм шиг загнаж байна. Та нар харж байгаа биз дээ. Ламбаа энэ нэг муухай ханиадыг хөөрхөн тарааж байгаа биз дээ. Үлдсэний нь үхүүлэх гэж байгаа нь тэр. Гавьяат багш эрүүл мэндийн сайд хийгээд гунганаад байна аа хөөрхий. Орос улс, ийм том гүрэн хорио цээр тавиад байхад Цолмон Ламбаа хоёр юу юм бэ??? Тэр Цолмон гэдэг авгай хэний юу нь вэ. Ханиад гарангуут нь хорио тавих байсан. Болж байгаа юм ерөөсөө алга. Болохгүй байгаа юмсыг болж байна гээд “амны бэлгээс ашдын бэлгэ” гээд хоосон сайхан байна гээд үхлээ хүлээгээд суугаад байх уу. Сургуулийн хүүхдүүдэд өгч байгаа тараг, сүү, гурилан идэш нь ямар ч баталгаа байхгүй. 10 жилийн дараа аюул болох юм өгч байгаа. Баталгаа нь хэдэн хулгайч төсвийн мөнгө хувааж идэж байгаа. Нэг авгай ярихдаа, мундаг лабораторитой болсон, одоо чухам монголд хортой юм орж ирэхгүй гээд бас болоогүй ээ, цагаан халаад өмсчихсөн байна аа. Хужаа лаборатори шүү дээ. Хамаг программы нь өөрчлөөд хортой тусмаа хоргүй гаргадаг болгочихсон юм л байгаа. Түүнийгээ ч ажиллулж чадахгүй шүү дээ. Тэр аягүй бол хужаа авгай байгаа. Дашбалбар Зэнээ энэ тэрийг дор нь л хор өгч цааш нь харуулаа биз дээ. Цуг дагуулан явж хор идүүлсэн хүн нь одоо ичихгүй гөлийгөөд явж л байгаа шүү дээ. Дашбалбар гуайг өнгөрсөний нь орой нь хужаанууд “монгол газар манай болсон баа” гээд хуга архидаж байсан гэж байгаа. “Хөх монголынхныг” аваачаад цөмий нь шоронд хийсэн.

Дьявол не любит, когда его называют по имени.

Буг чөтгөрүүд нэрээр нь дуудахад уцаарладаг.

Улстөрийн чөтгөр шумнасууд сул хэлтгий талы нь хэлсэн хүнд бүр ч их дургүй. Сатана буюу муу зүгийн юм шүглэсэн тэд олзондоо бялуурахдаа яадгаа алддаг. “Хүний ёс”, “хүний үнэр”, “хүний мөс”, “хүний жудаг” гэж байдаг болохоос биш, “хүний эрх” гэж байдаггүй. Та гуай бол ганцхан “ЭРХ”-тэй: дуртай өдрөө христтэйгээ уулзахаар үхэж болно. Бусад эрх буюу дураараа аашлах тань хажууд чинь буй нийгэм олны эрх ашгаар хязгаарлагдан хасагдаж байдаг. Бид чинь “буруу яриад зөв ойлгодог” эвдэрсэн машинтай адилхан болчихсон хөгийн юмнууд шүү дээ. Биднээс өөр буруу худлаа яриад зөв хийдэг улс дэлхийд байхгүй. Өнөөдөр бид орчлонгийн хог шаар болж байна. Худлаа яриад л, хэрэлдээд л суугаад байна. Та нар их хурлын зартай хэдэн хэрүүлчдийг үнэнээсээ хэрэлддэг гэж бодож байна уу??? А бөлгийн ч бил үү, ААШ (эмнэлгийн хэлэнд латин хэлээр H-ийг ААШ гэдэг байх) хэд ч билээ нэг ханиад гарсан биш, аарц адууны мах хоёр л нэг мандаж үнэ нь тэнгэрт тулж байх шиг. “Томчуул” гаднаас хэдэн төгрөг хусна. Тийм учраас зөөлөн менежмент гэдгээр алгуур тараагаад, болж өгвөл хэдийг цааш харуулах санаатай байх шиг байна. Хабар буюу маска нь ч бүр үнийн хярд гарсан. Ингэж нэг нэгээ иддэгийг зах зээл гээд байна. Хувьсгалын өмнө “шанага нь тав, шавхруу нь гурав” гэсэн захын хар шулмал авгайнууд дүүрэн байсан. Өнөөдөр бүр тэрнээс дордсон. Үхсэн хатсан энэ хойт хоёрын чинь зах зээл, шуугиур зах буюу базаар гээд нэг ийм юм хааяагүй л байсан. Барууны тэнэгүүдийг дууриаж зах зээлд орлоо гээд хашгичаад байсан чинь харин баавгайн савраас мулт үсрээд луугийн аманд орчихдог гэж байна. 100 сая доллар ам руу ороод ирлээ, 50 000, 50 000 төгрөг та нартаа өгч цөмөөрөө хамтарч эх орноо зарсан хэрэгт холбогдоод дашийшоог болно гээд л өвчигнөөд байна. Юм үзээгүй гуйлгачин хужаа. Наадах чинь мөнгө юм уу. Больж солиорцгоо. Канадууд наадхаар чинь хошногоо арчдаг юм шүү дээ. Хүний бөгс арчдаг улаан зоосны үнэгүй хов хоосон ногоон өнгөтэй цаас авч эх орноо зарчихаад мөн их сагсаганаж байна. Наадахы чинь америкт хэдэн тэрбумаар нь шар сонин шиг хэвлэдэг. Ары нь даах ямар ч хамгаалалт байхгүй. Нэг өдөр доллар унавал, наадхаар чинь байшин доторлож ханын цаас хийхээс өөр арга байхгүй. Хоосон ногоон өнгөтэй цаасанд юун ингэтлээ эргүүтэн шунана вэ???!!! Дэлхийн улсууд наадхы чинь мэдчихээд үндэстнийхээ мөнгөөр гүйлгээ хийцгээж байна.

Улстөрийн гавьяат жүжигчин цол бий болгомоор байна. Их хурлын өмхий зааланд 20 жил унгас алдсан юмнууд сууж л байна. Амаар унгас алддаг байхгүй юу. Битгий хошногоороо гэж бодоорой. Өдөржингөө хэрэлдэж байгаа юм чинь хааяа бас тэрүүгээрээ хий мий гаргадаг л байх л даа. Улстөрийн хөдөлмөрийн баатар цол бий болговол 10-аад хүн аман дээр авна. Еранхийлөгч нэг юм бодож байгаа байх аа. АРД үгнээс айгаад улсынхаа нэрээс хасаад, монгол хэлний үгийн сангаас орхисон мөртөө яахаараа ...ЧИ-Л-АЛ-сан ерөнхийлөгч мөртлөө АРДчилсан ерөнхийлөгч болчихдог билээ. Монголын АРД ИРГЭД ээ гээд байгаа шүү. Хоёр янзын юм байна. Байхаас ч аргагүй. АРД нь монголчууд, ИРГЭН нь хөршүүүд байх нь дээ. Хүн амын тоо мөн хурдан өсч байна. Монгол хүн төрөөд өсөөд байгаа юм байхгүй. Гаднын ах дүү нар нь ирж дүүргээд өсгөөд байна. Монгол хүний тоо сая ч хүрэхгүй. Гадаадад гаргаж зарсан боолтойгоо бол дөхөж магадгүй.

Хар захын дамын наймачид буюу төрийн харьяат халаасны хулгайчид хийгээд чейндж нэртэй дээрэмчидийг үгүй хийгээгүй байхад миний ард түмний амьдрал дээшлэнэ ээ гэж нэг байхгүй. Хужаанууд манай төрийн хулгайчдаас “Та нар яаж сая хүрэхгүй тоо толгойтой ард түмнийхээ амьдралыг ийм дорой байлгаад бариад байж чадаж байна аа???” гэж асуусан гэсэн. Чойбалсан гуай ийм муухай захыг буюу “шанага нь тав, шавхруу нь гурвыг” устгахаар одооны найман шаргын мөнгөний дамчдын хажууд орших “Шар дэлгүүр”-ийг байгуулж улсын хоршоог үүсгэсэн гэж байгаа. Валютын чейндж гээд байгаа хулгайчид чинь банкны мөнгөөр гүйлгээ хийдэг нь нууц биш шүү дээ. Эднүүдийг хусах хэрэгтэй. ...ЧИ-Л-АЛ-ынхны байгуулсан гавьяа энэ. Эрээний хог зөөх гэж бид ийм нийгэм хүсээгүй. Ичээч хулгайчууд аа, кидад улс яаж хөгжиж байна, та нар энэ сая хүрэхгүй юмнуудыг яаж тураалд нь хүргэж байна. Азийн африк болгоод хаялаа. Одоо хариуцлага тооцох цаг болсон. Хил чинь онгорхой шүү дээ. Гашуун сухайтын баруун талд байхаа, Дашийн загийн шугуй байдаг. Түүгээр Даш машинуудаа урагши нь гаргадаг байсан. Ху нам энэ нэг хэдэн үхээрээ зайлуулж, залуу сайхан боловсон, эх оронч, эрдэм чадалтай залуусыг тавьж эх орноо аврах хэрэгтэй. Баяр гуай эх орноо сүүлийн хэдэн сард мөн ч шуурхай зарж байна шүү. Зул мөхөхийнхөө өмнө нэг их гэрэл гаргадаг юм гэсэн. Тэр нь л биш байгаасай. Ядарсан ард түмэн хөрөнгөө алдсан учир амьд явахын тулд хулгай хийж байгаа болохоос биш, эднүүд шиг хагартлаа баяжихын тулд эх орноо зараагүй учир тэдэнд буруу байхгүй. Баячуудын юмыг Тоорой бандь шиг хулгайлах, дээрэмдэх ёстой. Түүнээс биш, ядарсан нэгнээ хусдаг нь л буруу. Согтуу жолооч нэмэгдээд байна гээд л Сайнжаргал ч бил үү нэг бэлэн ярьдаг гуниггүй эр зурагтаар байнга л гарч байх юм. Замын цагдаад нөгөө согтуу нь таван цаас үмхүүлээд л таг болдог болохоор яаж согтуу жолоочийн тоо буурах вэ дээ. Улам л нэмэгддэг нь зөв шүү дээ. Илрүүлэлт сайн байна гэж авна аа, цагдаа нарын илрүүлэлт сайн биш, идэлт онц байна. Өглөө 4 цагт л хүний өмхий ам үнэрлээд л зогсож байдаг шүү дээ. Согтуу жолооч байвал мөнгө саах гэж байгаа юм. Ямар ч хяналт, зөвтгөл холбоо байхгүй. Зөвтгөл холбоог юу гэнэ ээ, гэдрэг өеөшсөн холбоо гэнэ үү. Өеөсч харал гэж. Гэмт хэрэг ихсээд байна гээд л нааж байна. Гэмт хэрэг гаргадаг газар болох баар рестораны тоог хэдэн мянгад хүрэгчихээд, гэмт хэрэг ургах үндсий нь тарьчихаад худлаа яриад сууж байх хэрэг юун. Санаатай ингэж худлаа ярьдаг байх. Чөлөөт цагаа өнгөрөөх газар залууст алга гэнэ ээ. Хуцав аа. Хийх ажилгүй, уншиж сурах юмаа барчихсан амьтад уу??? Ингэж залуусыг хордуулж, хойт үеий нь дуусгадаг байхгүй юу. Харийн гар хөл болж эх орны минь дуусгагчидаас хоёр яс салах болсон. Өдий үед:

Хар захын дамчдын хууранбаа даанч олон

Худлаа сонгуулийн хоосон амлалт даанч их

Харийнхны гар хөл болсон луйварчид дэндүү харгис

Хайран сайхан эх орон ингээд дуусдаг нь даанч харуусмаар.

Oct 20, 2009

Бичиг үсэг үл мэдэх явдалд “БОЛОВСРОЛ”-ын яам түмэн буруутай!!!

“... неистовая безграмотность... –

гаргуундаа гарчихсан мадагтай...”

Б.Ринчен

Зайнаас холоос Инг хэл сурах төсөл гэнэ үү??? Өнгөрсөн зууны 70-аад оны үед байх, гадаад хэл сурах “болгар арга” гэж нэг юм гарч нэг их шуугиж билээ. Тэр яадаг арга юм бэ гэвэл, магнитофон тавиад л чихэндээ чагнуур (одооны ярьдаг “чихэвч” биш шүү, “чихивч” гэдэг чинь чихээ хөлдөөхгүйн тулд хоёр чихиндээ угладаг үстэй юм уу, эсвэл ноосон эдээр хийсэн чихи дааруулахгүй нэг зүйл болохоос биш, юм чагнадаг соносдог юмыг “чагнуур” гэдэг юм байна. Мал мэнд үү гэснээс, чихивч гэсэн чинь нэг хэв хэрэггүй юм санаанд ороод ирлээ. CONDOM [коондам] буюу оросоор бол презерватив гэдгийг хэдэн эмч орчуулах гээд бардаггүй гэнэ. Уул нь анх энэ юмыг хонины нарийн гэдсээр хийсэн хүний нь нэр юм гэсэн. Манай ярианы хар хэлэнд ГОНДООМ гээд орчихсон байгаа. Тэр эмч нар эмнэлгийн юм жаахан гадарлана уу гэхээс эх хэлнийхээ хувьд таг юм болохоороо чадахаа байгаад, нэг хөнгөн шингэн хөөргөндүү нөхрөө Ри багштан руу явуулж асуулгахаар шийдсэн юм байх. Нөгөөдөхи нөхөр нь би ийм муухай юмыг тэр том хүнээс асууж чадахгүй, ичээд байна ухааны юм ярьсан юм байх. Аргагүйн эрхэнд онгироож онгироож явуулж дээ. Ри багштан эелдэг сайхнаар тосч аваад хэрэг зоригий нь асуусан юм байх. Толгойгоо баахан маажиж маажиж, “Ринчен гуай бид нэг хэдэн эмч энэ үгийг монгол хэл рүү буулгах гэсэн чинь бууж өгдөггүй гэж дээ.“ Ри багштан ёжлох болоод ирэхээрээ гэдийсхийгээд, жуумалздаг зантай. Тэгээд гэдэсхийн жуумалзаж байснаа: хуруугаа гозойлгон “Үүнийг хүү минь юу гэдэг вэ?хэмээн асууж, хашир эрийн мэддэг юм харагдахаар нь “Хуруу байна аа” л гэж гэнэ. За тэгвэл, хүү минь, хуруунд хийдэг юмыг монгол хэлээр юу гэдэг вэ? гэж байна гэнэ. “Хуруувч гэдэг ээ” гээд л хариу барьсан юм байх. Ри багштан, хүзүүгээ заагаад “За, хүүхээ, үүнийг юу гэдэг вэ?гэж байна гэнэ. Ашгүй мэддэг юм болохоор нь “Хүзүү байна аа” гэж гэнэ. Ри багштан “За, тэгвэл хүүхээ, хүзүүнд угладаг нэг юмыг монголоор юу гэдэг вэ?гэж байна гэнэ. “Хүзүүвч гэдэг ээ” гээд хариу барьж гэнэ. Тэгтэл ри багштан, “Тэгвэл, хүүхээ, шодойсон юманд угладаг юм болохоор тэр лав монгол хэлээр ШОДОЙВЧ байж таараа “ гэсэн гэдэг. Нөгөө нөхөр ч баярлаж талархсанаа илэрхийлж тал өгөлгүй тэр чигтээ уяа нь алдуурсан нохой шиг юм арилсан гэдэг. Эх хэлээ мэднэ гэж үүнийг л хэлдэг байх. “ШОДОН, ШОДОЙСОН ЮМ” гэдгээс айх юм байхгүй. “ШОДОН ГЭЗЭГ” энэ тэр гээд зөндөө үг байдаг. Гэтэл одоо юу гэнэ ээ, та минь, БЭЛГЭВЧ гэнэ үү??? Монгол хэлэнд наад зах нь гурван янзын БЭЛЭГ, БЭЛГЭ, БИЛИГ байдаг байна. Түүний энэ БЭЛГЭ +ВЧИ гэж үүсгэснийг харвал, үнэхээр эх хэлнээсээ хоёр яс ангижирсан юм харагдаж байгаа. БЭЛГЭ ёр, БЭЛГЭ тэмдэг, ТАНИХ юм энэ тэр хийсвэр хоосон, харагдах баригдах “ШОДОЙСОН” ч юм байхгүй юмыг аваачаад нэг юманд углаад “бэлгэВЧИ” болгоод хаячихсан байна. “БЭЛГЭ эрхтэн” = ТАНИХ эрхтэн” гэдгийг ташиараад БЭЛГЭ гэдгий нь ШОДОЙ гэж ухаараад БЭЛГЭВЧИ болгоод хаясан байна. Түүний оронд БЭЛГЭ эрхтэВЧИ гэвэл арай дээр байжээ. Тэгтэл бас эм хүнийхэд углах нэг юм хэрэгтэй болно оо доо. Хагардаггүй ШААР БӨМБӨЛӨГ мэтийн дээвэр туурга шиг юм байх болж байна уу??? Бид чинь ... гаргуундаа гарсан улс төр шигээ, ...гаргуундаа гарсан мадагтай ... хэл бичигтэй болжээ.) хийгээд л унтаад өглөө босоход хамаг юмаа тогтоосон байдаг юм байх. Энэ арга нилээд шуугиулсан шүү. Олон ч хүн тэгэж сурах гэж нойргүйхэн хоносон байх. Уул нь залхуухан монгол хүнд л таармаар арга байгаа юм. Даанч тийм юм байдаггүй нь сайхан. Тэгээд энэ аргын сайн муугийн талаар Ри багшаас асуусан юм байх: “Хээ цэс, унтаж байхад нь байтугай, сэрүүн байхад нь заагаад сурдаггүй шүү дээ.” гэсэн гэдэг. Хажуу дэргэд нь зогсоод хэлж өгөөд байхад сурдаггүй юм чинь, юуны чинь алс холоос сурах билээ дээ. Энэ бол зүгээр л нэг түмний хөрөнгийг идэх нэг луйвар байхгүй юу. Харь алс улсын хэлийг холын зайнаас сурна гэхэд үнэмшил даанч байхгүй. Кирилл бичгээр одоо та нар юу үзэж, уншиж байна вэ гэвэл, хав хар эрчим баагиулсан хэрүүлийн хэдэн шар сонин, харийн хэдэн муу орчуулгатай маркетинг, менежмент, баяжих ухааны ном шүү юмнууд уншиж байгаа. Ном уншаад хүн дууриагаад баяжичихдаг бол ч амар байна аа.

Боловсролын яам бол аль нэг намын намын үүр биш. Чадалтай хүн олж тавих ёстой болохоос биш намуудын хэдэн хулгайч тэнд төсвийн мөнгө идэж суух ёсгүй. Танай нам тэр яамы нь ав, манай нам энэ яамы нь авая. Танай нам тэр яамны дэд сайдыг ав, манайх энэ яамны жинхэнэ сайды нь авая гэсэн наймаа бол ердийн үлгэр болжээ. Ийм заваан юмыг юугий нь харж суудаг байна аа.

Хуурч мэхлэхгүй бол худалдахгүй

Худлаа хэлэхгүй бол сонгогдохгүй

Хулгай хийхгүй бол баяжихгүй

Хувьсгал хийхгүй бол өөдлөхгүй

Ийм цаг үе нэгэнт тулж ирсэн байна.

Сонгууль монгуульд хэдэн тэр бумаар нь түмний хөрөнгийг цацаж байхаар СОЁЛ БОЛОВСРОЛ-д хөрөнгө хаямаар байна.Жил болгон л шинэ сурах бичиг хэвлүүлэхээр хэдэн тэр бум төгрөг салхинд хийсгэн, түмнийг чирэгдүүлж, төсвийн мөнгө барж байхаа болих цаг болсон. Дээр дооргүй СОЁЛ ч гэж юу юм, БОЛОВСРОЛ ч гэж юу юм бэ гэдгээ мэдэхээ больсон байгаа. Энэ хоёрын ялгааг би номчирхож ...ЧИ-Л-АЛынхан шиг цэцэрхмээргүй байна. СОЁЛ БОЛОВСРОЛ гэсэн хоршоо үгийн утгыг ч мэдэхээ байжээ. Ри багштаны тайлбараас эши татая: “Соёл боловсрол” гэдэг эртний монгол нэртомьёо бол агуулгаараа орос, англи зэргийн хэлний культура – culture гэсэнтэй яг дүйж байгаа боловч, хоршоо үгийн хувьд хоёр зүйлийн юмыг багтаасан талаар тэдгээр европын нэртомьёотой яг дүйхгүй. Оросын культура гэдэг уг нь латин хэлнээс европын олон улсыг дамжиж, сүүлийн дамжилга нь баруун зүгт зах нийлсэн латин соёлт слав нэгэн үндэст Польш улс байсан байдалтай. Тарих боловсруулах гэсэн утгатай учир, культура картофеля гэж орос европоор хэлж болох нь, монголоор яасан ч иддэг төмсний соёл гэж болохгүй нь, салаа утга нь өөр өөр байдаг учир, хоёр хэлний үг яг дүйцэл болдоггүйн нэгэн жишээ даруй болно. Монгол хэлний соёл гэдэг үг сургах соёхын СОЁ гэдгээс гарсан утгатай тул, УХААН ОЮУНы холбогдол салбар утга байхаас, газар хагалах, тарих суулгахын холбогдолтой салаа утгагүй үг болно. Европ хэлнээ духовная культура гэдэг нэртомьёо монгол бичгийн хэлнээ бас хэдийн байсан нь даруй утга соёл гэсэн нэр болно. Материальная культура гэж оросоор европоос орчуулан нэрлэсэн нэртомьёо нь монгол хэлнээ даруй эдийн боловсрол гэсэнтэй яг дүйх бөгөөд, монгол хэлнээ утга соёл – эдийн боловсрол гэсэн хоёр ухагдахууны нэртомьёог хоршоо үг болгож, эцэг эх, халуун хүйтэн гэсэн хоршоо үгийн адил болгохдоо, хоршоо үг – хошоод үгээр бүтсэн байдаг зарчимтай тул УТГА СОЁЛ гэдгээс УТГА гэдгий нь хасан, СОЁХ гэж ухаан оюун, сургал соёл-д холбогдолтой гол гол үгий нь үлдээж, нөгөө ЭДИЙН БОЛОВСРОЛ гэдгийн ЭДИЙН гэсэн харьяалан тодотгох хүртээл үгий нь хасан, гол БОЛОВСРОЛ гэдэг үгийг үлдээж, тэр хоёр гол нэрийг хоршуулж, СОЁЛ БОЛОВСРОЛ гэдэг хоршоо үг болгосон нь, даруй УТГА СОЁЛ, ЭДИЙН БОЛОВСРОЛ гэдгийг багтаан хураасан нэр болно. Түүгээрээ европын ер жир культура гэсэн үгнээс уудам өргөн утгатай учир, монголын эл СОЁЛ БОЛОВСРОЛ гэсэн хоршоо үгийг оросоор нарийн бүрин орчуулах гэвэл даруй духовная и материальная культура гэж орчуулах ёстой болно. Энэ завсрын монгол орос толь хийгчид, энэ мэт нарийн утга учрыг шүүн тунгааж, орос дүйцэл нэрий нь оноосон зүйл надад л дайралдсангүй тул, орчуулгын тороор утгыг шүүхдээ, нарийн юмыг торынхоо том нүдээр алддаг юм байна гэж боддог боллоо. Чингээд, нямбай хичээнгүй бичгийн хүн,ирээдүйн сайн дуун хөрвүүлэгч буюу сайн толичин болох сэхээтэн залуусаас үүнийг үзэхдээ санаа авуузай хэмээн эл соёл боловсрол гэдэг ганц хоршоо үгнээс жишин нягтлаж бодоход утга агуулгын талаар хоёр хэлнээ дуун хөрвүүлэхэд их учир байдгийг анхаарууштайг дурадсу.

Сургууль соёл гэдэг хоршоо үг, миний мэдэхэд шинэ гарч ирсэн хоршоо үг болно. Нам засаг, нам эвлэл, нам үйлдвэрчин гэх зэргийн хоршоо үг бол, мөн л ардын хувьсгалын эхээр гарч ирсэн үг бөгөөд нэртомьёо. Нам төр гэдэг хоршоо үг бүр ч саяхан шадарханы хоршоо үг. Дэлхийн хоёрдугаар дайнаас нилээд хойно гарч ирснийг даруй сонин хэвлэл шүүрдмэгц бараг сар өдөр нь хүртэл гарч ирэх бий.

Үүнд СОЁЛ гэдэг үг бол, СУРГАЛ СОЁЛ гэдэгтэй холбоотойн учир, биетэй холбогдолтой юманд СОЁЛ гэдэг үгийг хэрэглэдэггүй, БОЛОВСРОХ гэсэн утгатай холбогдолтой БОЛОВСОН, БОЛОВСРОНГУЙ гэдэг үг хэрэглэдэг нь орос хэлнээ энэ тухайд хэрэглэдэг культура, культурный гэсэн үгийн хэрэгцээтэй дүйнэ. Хүн төрөлхтөн, чулуун зэвсгээс эхлэн СОЁЛ БОЛОВСРОЛ-той болсон учир, культура каменного века – чулуун зэвсгийн үеийн СОЁЛ БОЛОВСРОЛ гэж өргөн хэмжээгээр нь утга соёл эдийн боловсрол-ыг хамран үздэг анам. Чингэхэд, одоо нийт ардын боловсон байдлын төлөө тэмцэхдээ СОЁЛЖУУЛАХ гэж бичдэг нь ор СОЁЛ-гүй юмын утгатай болж байгаа тул, БОЛОВСОН болгох, БОЛОВСРУУЛАХ гэх нь утга агуулгын хувьд илүү зохимжтой болно: БОЛОВСОН заншил, БОЛОВСОН байдал, БОЛОВСОН амьдрал, БОЛОВСОН хөдөлмөр, БОЛОВСОН харилцаа гэх мэт нь даруй орос болговол: культурные навыки, культура быта, культура труда, культурное обращение гэдэгтэй таарах болно. СОЁЛЧ гэсэн үгийг оросоор орчуулбал даруй НОСИТЕЛЬ КУЛЬТУРЫ мөн, КУЛЬТУРТРЕГЕР гэж германаас урд хэрэглэж байсан үгийн хуучин утгатай нь дүйцнэ. Орос хэлнээ НОСИТЕЛЬ КУЛЬТУРЫ гэдэг үг бий болоход нөгөө герман хэлнээс авсан нэрийг хожим арай ондоохон өнгөтэй хэрэглэх болсон байнам: сүрхий СОЁН СУРГАГЧ гэж гайхуулагч этгээд гэсэн үнэр оржээ. Бид л СОЁЛгүйчүүдийг гийгүүлж байна гэж цаадуулын сагсайдагт зэвүүцсэн учир, тэр нэрэнд өөр санаа өнгө орсон нь жишээлбэл, хятадаар ГЭМИН гэж хувьсгал, хувьсгалт, хувьсгалч гэсэн үг атал, манай хэлнээ ГЭМИН гэхэд ардын зэвүү хүрдэг, харгис дарлагч этгээд гэсэн ухагдахуун болж ирсэнтэй адил ажээ.”

Эндээс харахад яамны нэр нь ч оносонгүй. Сайд нь нэрээ зөв бичиж чадахгүй улс орны чинь ямар улс орон гэх вэ??? Та нар ч нэрээ зөв бичиж чадахгүй байгаа. Тэгээд болоогүй бичиг үсэгт тайлагдсан гээд байгаа. Больж үз. Ном сониноо нэг аваад уншаад үз дээ. Ямар хэлээр бичсэн нь мэдэгдэхгүй. Дуудлагаар нь бичээд байгаа юм уу, ёстой чөтгөр бүү мэд. Амьд монгол хэл аман дотор чинь байгаа шүү. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад ерөнхий сайдаар дамжаад монгол хэлний багш нь хүртэл нэрээ зөв бичиж чадахгүй улсы чинь ямар улс орон гэх вэ. Болоогүй бас латин үсэгт орно энэ тэр гээд сагсаганаад байгаа. Больж үз. Монголын үр хүүхдийн тархийг толгойг шинэ үсэг гэгчээр таван үеэр нь нь угаасан. Одоо боль. Латин үсгээр дараагийн үеийн толгойг нь мулзайтал нь угаах нь л дээ. Эд бол эсэргүүнүүд. Цөм монголын эсрэг, энэ улс орныг сүйтгэх гэж мөнгө харамж авсан новшнууд. Энд нэг ч халхын хүүхэд байхгүй. Үхэр халхууд нэг сэрээд 80 жил унтлаа. Юугий нь харж суудаг хөгийн амьтад вэ??? 20 жил нурааж идэхий нь харлаа. Улс орноо урагш хойш зөөгөөд дууслаа. Одоо та нарт юу хэрэгтэй юм бэ!!! Энэ улс сөнөхөд ганцхан жил байна.

Зурагт – радиогийн, хэвлэл мэдээлэлийн энэ нэг хэдэн сайхан хульхууд байна аа. Эд нар монгол хэлийг монгол улстай юутай хүүтэй нь дуусгахад гардан оролцож байгаа хүүдийнүүд. Хүний соёл боловсролын төвшин нь урьд бол “Танхил өссөн миний лаа амраг нь Тавхан үгэндээ танигдаад байна аа, хөө” гэдэг байсан бол одоо “Гадаад хэлтэй миний лаа амраг нь Ганцхан үгэндээ танигдаад байна аа, хөө”. Ам нээнгүүт л хүний соёл боловсрол нь хүнд харагдаж байдаг байна.

Ингэж “ШИНЭ ҮСГИЙН” дүрэм зааж хүүхдийн толгой эргүүлж байснаас ерөөсөө монгол хэл заахаа больчих. Энхбаяр гэж нэг эргүү юм, 2015 онд төрийн хэргийг англи хэлээр хөтлөнө билүү нэг юм донгосоод байсан. Түүний бие нь гайгүй л байх даа. Монгол хэл байгаа болохоор Монгол улс гэж явдаг болохоос биш, англиар ярьсан, төрийн хэргээ англиар хөтөлдөг орныг Монгол улс гэхгүй шүү дээ. Ийм эргүү тэнэг юмнуудыг төрүүлсэн эцэг эх гэж ямар хөгийн юмнууд байдаг байна аа.

Сурах бичгийн бизнесийн газар ажлаа сайжруулж, гаргуундаа гарсан мадагтай энэ муухай бичгээ өөрчлөх цаг болсон. Монгол хэлний багш нар даанч тусгүй улс. Өөрсдийнхөө нэрээ зөв бичиж чадахгүй байж хүүдэд муу тавина. Уул нь өөртөө муу тавьцгаах хэрэгтэй. Бас цалингаа голно. Нэрээ зөв бичдэг болчихоод дараа нь цалингаа ярь. Хүүхдүүд үнэний нь хэлэхээр “зуудаг” байна. Хайран залуу насы нь эднүүд хэв хэрэггүй, хов хоосон, хаа ч байдаггүй эргүү юм зааж худлаа бичүүлсээр байгаад дуусгаж байна. Монгол Инг хэл хоёр тийн ялгалгүй хэл. Тэгсэн эднүүд Монгол хэлийг хуучин долоон тийн ялгалтай гэж авдаг байснаа болиод нэгийг хаанаас ч юм олж ирээд найман тийн ялгалтай болгочихсон байгаа юм. Хэлэнд нь байхгүй юмыг зохиомлоор “үнээ хээлтүүлэх гэж” байгаа юм шиг авчраад шургуулчихдаг гэж байгаа. Орос хэл бол тийн ялгалтай хэл. РУКА –гар, рукИ – гарЫН, рукЕ – гарт, рукУ – гарЫГ, рукОЙ – гарААР, о рукЕ – гарын ТУХАЙ гэх мэтээр ялгалдаг байна. Инг хэл тийн ялгалын утгыг УГТВАР ҮГ гэдгээр илэрхийлдэг байна. БАШИ йин НОМ гэдгийг Инг хэлээр THE BOOK of THE TEACHER гэдэг. Угтвар үг гэдгийн УГТВАР гэдэг нь нэръүгийн урд нь угтаж ордог юм байна, ҮГ гэдэг нь тусдаа бичдэг юм байна гэдэг ойлголт ухагдахууныг заадаг байна. Монгол хэлэнд бол тийн ялгалын утгыг ДАГАВАР ҮГ гэдгээр илэрхийлдэг. ДАГАВАР гэдэг нь араас нь дагаж явдаг юм байна, ҮГ гэдэг нь тусдаа юм байна гэсэн ойлголт өгнөө. Зүгээр ДАГАВАР гэвэл үгийн араас нь шууд нийлүүлэн залгадаг юм байна, зүгээр УГТВАР гэвэл үгийнхээ өмнө шууд алгадаг юм байна гэсэн санаатай байдаг. Инг хэл Монгол хэлний сэдхих чиг нь өөр өөр, харилцан тонгоруу сэдхидэг. Инг өгүүлбэрийг араас нь хөөгөөд орчуулбал монголоор гараад ирнэ, монгол өгүүлбэрийг араас нь хөөгөөд орчуулбал инг хэлний утга нь гардаг байна. Саяын жишээг ажигла.

Соёл гэгээрлийн яам маань “гаргуундаа гарсан мадагтай” хэл бичгээ янзлах цаг болсон. Иймэрхүү байдлаар цаашдаа явах арга байхгүй. Монгол улс гэдгийнхээ Монгол гэдгээс ичээд байгаа бол солихгүй юу. Та нарт хийхгүй юм гэж байх биш. Хойт ИРГЭН улс гэхгүй юу. Муусайн цувиралууд минь.

Oct 17, 2009

Английский язык с Льюисом Кэрроллом - Лүүис Кэролл-той хамт Инг хэл үзэх нь

Lewis Carroll = Лүүис Кэролл
Alice's adventures in Wonderland = Гайхамшигт жигтэй орноор аялсан Ану-гийн паян буюу түүнтэй тохиолдсон адал (ер бусын) явдлууд
Приключения Алисы в Стране Чудес = Гайхамшигт жигтэй орноор аялсан Ану-гийн паян буюу түүнтэй тохиолдсон адал (ер бусын) явдлууд (wonder — удивление, изумление = гайхахуй, гайхан цочихуй, ихэд гайхахуй, сонирхон гайхахуй, гайхан хирдхийхүй, машид гайхахуй, цочирдохуй, ихээр гайхахуй; чудо = гайхамшиг, шид, жигтэй, нечто удивительное = нэг тийм гайхмаар юм, этгээд сонин юм, сонин хачин юм, хувилгаан юм; land — земля, суша = газар, нутаг; страна, государство = орон, гүрэн)

Повесть адаптировали Ольга Ламонова и Алексей Шипулин (главы 1,2)
Туужийг уншихад хялбар дөхөм (төвөггүй, дөт болгосон) болгосон Ольга Ламонова Алексей Шипулин хоёр (нэг, хоёрдугаар бөлөг)

Illustrated by Sir John Tenniel
(Иллюстрации Джона Тенниела = Джон Тенниелийн зураг)

Метод чтения Ильи Франка
Илья Франкийн уншлагын арга
CHAPTER I (Глава I = Нэгдүгээр бөлөг)
Down the Rabbit-Hole (Вниз по кроличьей норе = туулайн нүх рүү орсон нь, туулайн нүхээр уруудсан нь, буусан нь, туулайн нүх рүү годройтсон нь, туулайн нүх рүү ниссэн нь, хальсан нь, золтой л газар нэвтлээд гарчихсангүй; hole — дыра, отверстие = нүх, онгорхой, цоорхой; нора, берлога = нүх, үүр, ичээ)
Alice was beginning to get very tired of sitting by her sister on the bank, and of having nothing to do (Алисе наскучило сидеть рядом с сестрой на берегу реки и ничего не делать: = «Алиса начинала становиться очень усталой от сидения и ничегонеделания»; tired — усталый = ядруус нь хүрсэн, уставший = ядарсан ; пресытившийся = залхсан, гашийсан, потерявший интерес = сонирхолгүй болсон, уйдсан; bank — вал = шороон далан, насыпь = шороон хэрэм; берег /реки/ = (голын) эрэг, хөвөө, эрэг хөвөө): once or twice she had peeped into the book her sister was reading (пару раз = нэг хоёр удаа: «один или два раза» = <<ганц хоёр удаа>> она заглянула в книгу = тэр бээр номыг хулгайгаар шагайж харсан, тэр бээр номыг сэмээрхнээр ширвэсхийн харсан которую читала ее сестра = эгчийнхээ уншиж байсан), but it had no pictures or conversations in it (но = гэвч, гагцхүү, тэгтэл, в ней = тэр номд не было = байсангүй, алга байлаа, байхгүй байсан; ни картинок = зураг мураг, ни разговоров = яриа хөөрөө, ярьсан барьсан юм, үг яриа, шүлэг дуулал), 'and what is the use of a book (а какой толк от книги; use — употребление, использование = хэрэглэхүй, ашиглахуй; польза = тус, толк = ашиг, хэрэг),' thought Alice (подумала Алиса = Ану боджээ) 'without pictures or conversation (без картинок = зураг мураг ч үгүй; или бас тэгээд; разговоров = яриа хөөрөө, ярилцсан барьсан юм ч байхгүй )?'

Alice [ˈælוs], tired [ˈtaוəd], nothing [ˈnθוŋ], once [wns], picture ['pוktʃə], conversation [ˌkɒnvəˈseוʃən], thought [θɔ:t]

Alice was beginning to get very tired of sitting by her sister on the bank, and of having nothing to do: once or twice she had peeped into the book her sister was reading, but it had no pictures or conversations in it, 'and what is the use of a book,' thought Alice 'without pictures or conversation?'

was beginning = эхэлж байсан (өнгөрсөн цаг дахи үргэлжлэх явцтай үйлдлийн өнгөрсөн цагийн хэлбэр байна. Инг хэлний үйлъүгийн цагийн 26 хэлбэрийг гараас гаргаагүй үед юм унших гэж суугаад цагаа барахын нэмэр. Аливаа хэлний амин сүнс нь Үйлъүгэндээ байдаг. Үйлъүгээ тойроод л бусад зүйлс нь уяатай ботго шиг эргэлдэж байдаг. Үйлъүгийнхээ цагийн хэлбэрийг таниад утгы нь ойлгосон байхад өгүүлбэр өөрөө ам руу ороод ирдэг байна. Эх хэлээрээ Инг хэлний хэлнийзүйг гараас гаргах хэрэгтэй. Эх хэлний чинь мэдлэг мөн ч их дутна даа. Инг хэл сурахгүй байгаа гол шалтгаан нь эх хэл буюу ээжийнхээ хэлийг мэддэггүйд оршном заа. Сургуульд бол монгол хэл заадаггүй. Юу заагаад байгааг нь би ойлгодоггүй. Тийм учраас өөрөө биеэ дааж эх хэлээ үзнэ. Монгол бичгээ үзнэ гэсэн үг. Шинэ үсгийн дүрэм гэж нэг муухай юмыг зориуд зааж хүүхдүүдийг мунхруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Тэнд бол хүн авах юм байхгүй. Хүний боловсролын төвшинг эх хэлний нь мэдлэгээр дүгнэдэг юм гэсэн. Эх хэл болсон ээжийнхээ хэлийг мэдэхгүй амьтан чинь яаж ч харь хол ээжийнхээ хэлийг сурдаг байна аа???)
to get very tired = ядруус ихэд хүрэх (to get = тийм ийм болох гэсэн үг. Их олон утгатай. 2000-аад утгатай гэж байгаа. Ганцхан энэ үйлъүгээр ярихад бусад үйлъүгийн хэрэггүй гэх юм билээ. Хэн мэдлээ. very = маш, тун, их гэсэн үг. Tired гэдэг нь tire = ядрах гэсэн үгийн үндэс ядара-гаас стандартын буюу дүрэмт үйлъүгийн өнгөрсөн цаг бүхий хавсрал нэр үүсгэгч –d/–ed залган бүтээсэн tired = ядарсан, махчилбал ядрагдсан гэсэн үг байна.)
Энэ мэтээр ингээд задлаад уншаад явах ёстой. Хэлнийзүйг нь мэдэхгүй бол ерөөс явахгүй. Хурдан сурая гэж бодож байгаа бол хэлнийзүйг юун түрүүнд үз. Яагаад? Тэр хэлнийзүй гэдгээр чинь өгүүлбэрт үгсийг хооронд нь гагначихсан байдаг юм шүү дээ. Тэр гагнаасы нь мэдэхгүй бол хэдэн чулуу өвөртөлчихсөн юм шиг хажиганаад эвлэж өгөхгүй, утга нь гарч өгөхгүй тамаа цайдаг юм байна. Дориухан сурах бичиг олж аваад хэлнийхээ зүй тогтлыг эхлээд ойлгож ав. Монгол хүнд зориулсан сурах бичиг олж үзээрэй дээ. Орос хүнд зориулсан орчуулгын юмнууд хэрэггүй. Орос сурахаас хуулсан юм бол хэрэггүй. Арго гуайн ном хэрэггүй. Тэр нэг зүгээр сайхан бизнес луйвар хийдэг хүн байгаа юм. Даваахүүгийн сайхан ярихыг харж цаг мөнгөө бараад яахав. Тэр күүрс сайхан, энэ күүрс сайхан гэж гүйсээр байтал нас, мөнгө, амьдралаа бараад нөгөөдүүл чинь нэг голийно шүү дээ. Гадаад багштай тийм ийм сайхан күүрс гээд л аваад байна. Траншейний нэг хэсэг тэнэмэл цагаачдыг ашиглаж монгол луйварчид молиго үмхүүлж хэдэн төгрөгий чинь мултлана шүү дээ. Тийм күүрсүүдэд жинхэнэ гадаад хэлний сургууль төгссөн багш хүн хичээл заадаггүй. Та нар солонгост очоод солонгос хүнд монгол хэл заа даа. Яг тэрүүн шиг чинь юм шүү дээ. Яриа сонсголоо сайжруулая гэвэл сууж болох юм. Одоо Интернет байхад гэртээ суугаад ямар ч хэл үзэж болох сайхан боломж нээгдсэн байна шүү дээ. Өөрөө л махаа идэж байж сурна. Хэлнийзүйгээ үзээд суурьтай болоод авахаар аандаа зөндөө биеэ даагаад цаашаа дэвжээд явчихна шүү. Эхлээд уншиж сурдаг гэж Ри багш айлдсан байдаг. Тэр хүний айлдлаас нэгийг үзэе:
“Орос бичгийн хэл (одоо бол English буюу Инг хэл, бидний хэлдгээр аааангь хэл) юу юуны урьд мэрийн сурууштай байна. Тэгвэл их учир бий. Орос (Инг хэл) хэл сурахдаа, заавал ярианы хэл гэхгүй. Манай эрдэмтэй лам нар, Түвэд хар хэл мэдэхгүй мөртөө, Түвэдийн ямар ч их номтой хүний биширмээр ном зохиол Түвэд номын хэлээр хийдэг байсантай адил, Орос бичгийн хэл (одоо бол Инг хэл) мэдээд, Орос хэлээр (одоо бол Инг хэл) байдаг ном үзэж, мэдцээ өндөр өргөн болговол, тулга тойрсон хэдэн ярианы үг мэдэж авахад нохой хялбар. Дутуу хагас мэнд здоровын хэдэн үгтэй хүнийг Орос хэл (одоо бол Инг хэл) мэддэг, түүгээрээ эрдэм мэдлэгээ зузаатгадаг гэж үзэж болохгүй. Орос ном (одоо бол Инг хэлээр гарсан ном) үзээд, утга санаагий нь ухаарах нь Орос хэл (одооныхоор бол Инг хэл) сурсны нэгдүгээр шат болно. Тэгээд номыг нь ҮЗСЭЭР байтлаа ӨӨРӨӨ БИЧИЖ чаддаг болно. Тэгэхэд ЯРИАны хэл гэдэг өөрөө аманд орж ирнэ.” гэжээ. Тэр олон хэл үзэж зовсон амьтан та биднийг хэл сурахдаа зөв үзээсэй гэж энүүнийг бичиж үлдээсэн байх юм. Бидний байж байгаа царай. Үүнийг дүрсэнд буулгавал:Уншаад байхаар аяндаа, Британи хүн манай ийм санааг ингэж илэрхийлдэг юм байна, манай тийм санааг тэгэж илэрхийлдэг юм байна гэдгийг мэдээд авна гэсэн хэрэг. Уншаад сурсны дараа, санаагаа Инг хэлээр гаргаад бичиж чаддаг болно. Тэр бичсэнээ дуугаргахаар чинь яриа өөрөө аманд гүйгээд ороод ирдэг байна. Монгол хүний сэдхихүйг дүрсэнд буулгавал:
Эндээс харвал, монгол хүн эхлээд ярьж сурах гээд байна. Уншиж чадахгүй, бичиж чадахгүй байж байж ярих юм гэнэ. Монгол сэдхихүй мөн дөө. Бичээстэй хөдлөхгүй хэвтэж байгаа юмыг уншин ойлгож чадахгүй байж, чихний хажуугаар сүнхийгээд өнгөрч байгаа хүний яриаг барьж авч ойлгох юм байх аа даа. Эхэлж ярьж сурчихаад, дараагаар нь бичиж сураад хамгийн сүүлд уншиж сурах юм биз дээ. Монгол хүн гэж муугаа мэдэхгүй юмны дандаа охи дээдийг барих зан нь ийм байдалд хүргэж байгаа юм. Энэ нь өөрт нь чөдөр тушаа болдог байхгүй юу. Цөмөөрөө л их хурлын гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд, компаний захирал болох хүсэлтэй. Сайн бодоцгоо. “Ухаан буй бөгөөс аливаа хэрэгт аргыг олж чадах тул эрдэм сур!!!” гэсэн Инжаннаши гуайн үгийг байнга бодож эрдэмд шамд. Нас хэд билээ, хэл хэд билээ. Ри багшийн нэг үгийг ахиад иш татмаар байна: “Бум наслах биш бушуу сур, Түм наслах биш түргэн сур!!!” гэжээ.

ИНГли хэл сурах Илья Франкийн аргаас

Энэ аргын тухай ярихаас өмнө өнгөрсөн зууны 50-60-аад оны үед Ринчен багш ийм арга хэрэглэж орос хэл зааснаас хэсэглэн авбал:
ПОЙМАННЫЙ ВОР
БАРИГДСАН ХУЛГАЙЧ
Знаменитый - француский - баснописец - Лафонтен - каждое - утро
---- Нэртэй ----------- франц -- ёгт үлгэр зохиогч - Лафонтен --- тутам -- өглөө
-- кушал ------ печёное - яблоко. - Однажды - утром
иддэг ажээ -- болгосон --- алим. --------- нэг ------- өглөө
--- он --- положил - яблоко -- на - камин ---- и -- пошел
тэр хүн - тавьжээ ---- алим --- дээр - зуух - тэгээд - очиж
в библиотеку - искать -- одну - книгу. - Пришел - один
номынхоо санд -- эрэх ----- нэг ----- ном ----- иржээ -- нэг нь
из его -- друзей ----- и ---- увидел -- на - камине - яблоко
түүний - нөхдөөс - тэгээд - харжээ - дээр - зуухан --- алим
взял ------ и ------- съел! ---- Лафонтен - пришел --- и
авчээ - тэгээд - идчихжээ. - Лафонтен --- иржээ - тэгээд
спросил:
асуужээ:
-Кто --- съел ------ мое - яблоко?
Хэн - идчихжээ - миний -- алим
-Не - знаю --- ответил ----- его ---- друг. - Я - не --- ел
Үл -- мэднэ - хариулжээ - түүний - найз -- би - эс - идсэн
-Очень - хорошо – сказал - Лафонтен
маш -------- сайн ------ гэжээ --- Лафонтен
-Почему - хорошо? - спросил ----- его ---- друг
Яагаад ------ сайн? ---- асуужээ ---- түүний - найз
-Я - положил - яд -- в яблоко -- травить - мышей
Би -- хийсэн --- хор --- алимд --- хордуулах - хулгана
-Яд? -- О, -- я --- отравлен! --- Закричал --- его --- друг
Хор? - ээ, - би - хор идчихлээ - хашгирчээ - түүний - найз
-Успокойтесь, сказал - Лафонтен - я -------- шучу
Санаагаа амар -- хэлжээ -- Лафонтен -- би - тоглож байна.
-Я -- только - хотел узнать ----- кто --- съел ---- мое - яблоко
Би --- ганц - мэдэх гэсэн билээ - хэн - идчихэж - миний - алим

ЭНДЭЭС ХАРАХАД, ҮГ ХАРАХ ГЭЖ ТОЛЬ ЭРГҮҮЛЖ МАХАА ИДЭХГҮЙ, УНШААД УТГА НЬ ТОДОРХОЙ БАЙДАГ БАЙНА. Сүүлийн үед ийм арга дэлгэрч байгаа. Манайд аль эрт ийм аргыг хэрэглэж олон олон залуус энэ номоор орос хэл үзэж, эрдэм мэдлэгээ зузаатгаж байжээ. Гаднын нохойн баас сайхан байдаг юм бол би та нарт Илья Франк гуайн ийм аргаас нэг юм үзүүлж уншуулж болж байна. Ри багштан хэлний хоёрхон сурах бичиг бичсэн байдаг. Нэг нь энэ ”ОРОС ХЭЛ”, нөгөө нь “ЭСПЕРАНТО ХЭЛ ӨӨРӨӨ СУРАХ”. Сүүлчийн сурахыг үзсэн хүн бол барууны хэл үзэхэд их дөхөм байдаг.

Джиип бол машин биш
Зажигалка бол гал биш
Джиинс бол хувцас биш
Джии-мөүбайл бол холбоо биш.

БОГД ЭЗНИЙ МИНЬ УНАГАН ХЭЛ, БОСОО УХААНЫ МИНЬ ЁРООЛГҮЙ ДАЛАЙ ЭХ ХЭЛ МИНЬ!!!

“Монголы – это стадо безрогих животных,
и надо только следить за их погонщиками.
Монгол олныг нэгэн сүрэг эвэргүй үхэр,
түүний хойноос санаа зовох хэрэггүй.
Гагцхүү үхэрчний хойноос харж байвал зохино.”

“Үүрийн туяа” романаас

Ямар сайн даа л биднийг үхэр монгол гэх вэ дээ. Энэ бол урд хөршийн минь бидэнд хайрласан цол. Энэ үнэн үг. Үнэн юм их гашуун нясуун байдаг. Ямар сайн даа л, биднийг малласан хүн хүний газар зовдог байх билээ дээ. “Номгүй хаан титэм зүүсэн илжиг.” гэж бас нэг сайхан үг ч бий. Одооныхоор бол “Джиип унасан илжиг” юм аа даа, харла гэж. Орчлонгийн явдал нь дээр дороо орон эргэлдэж, тэргэний дугуй хүрд шиг өнхөрч байдаг хог байна. Энэ дугуй 20 жил өнхөрлөө, одоо уруудах мөөрөндөө шуударсан байх. Аливаа юм хэмжээтэй нь энэ орчлонгийн нэг шудрага ёс бололтой. Ийм шудрага юм байдаг бол ч болж байна шүү. Хэдэн ч үхэрчний нүүр үзэв дээ. Хөөрхийс дөө, энэ муу ядарсан АРД түмэн минь. Мөн ч зовно доо. Социализм байгуулж баахан зүтгэсэн, одоо капитализм байгуулах гээд хамаг юмаа дуусгаад, нураачихаад явж байсан чинь нөгөө сайхан капитализм нь эдийн засгийн хямралд ороод эргэлт буцалтгүй дашийшоог. Одоо хаашаа харж үхэх вэ? Алт баялагий нь урагши нь траншея-ныхантай нь хамт зөөгөөд дууссан, хэдэн малы нь япон орос руу ачаад туугаад дуусах биз, хэдэн хүүхнүүдээрээ хөгшин солонгосын хошного арчаад дууслаа, ядуу монгол, ДОХтой монгол, ханиадтай монгол л хоцров шив дээ. Аав ээж минь ингэ гэж биднийг төрүүлж өсгөөгүй байх. Монгол хүн залхуу л гэнэ, монгол хүн хулгай хийхээс өөр юм хийж мэддэггүй л гэнэ, монгол мал шимгүй л гэнэ, монголын харин нутаг нь өргөн уудам, ашигт малтмал ихтэй, монгол хүүхнүүд нь харийнхны шүлсий нь савируулж, хорхойг нь дэвэргэдэг учраас харийн баячуулын секс-жуулчлал хөгжүүлэхэд ашигтай л гэнэ. Монгол хүн юм хийж чаддаггүй байж гэж бодоё. Юм хийж чаддагаар нь тэгээд хужаа, солонгос, японуудаар улс орноо дүүргээд хамаг сайхан газраа хувийнхаа юм шиг өгөөд байгаа нь тэр юм байна л даа. Ажил хийж чаддаггүй залхуу юм бол гадаадад яагаад тэднүүдээр ажил хийлгээд байна. Төрийн толгойд гарсан хулгайчууд тэгэхлээр ямар юм хийж чаддаг хужаанууд байх вэ??? Тэд лав монгол хүн биш. Монгол хүн юм бол бас л хийж чадах юмгүй арчаагүй амьтад байж таарна. Тэд монголыг зарж борлуулж байхыг бодоход ёстой монгол хүн биш гэдэг нь батлагдаж байгаа юм байна. Энэ бол дамжиггүй юм (аксиома гэдэг байх). Монгол мал үр шимгүй ашиггүй юм бол орос, япон ,кувейт, арабууд хэдэн мянгаар нь малы нь ачиж, тууж, лаазалж байдгийг та нар юу гэх вэ??? Энэ бол монгол хүнийг сүүлчийн хоолноос нь салгах гэсэн харийн нарийн далд эчнээ бодлогыг хэрэгжүүлэх эцсийн төлөвлөгөө. Монгол малын шим шиг сайхан юм лав л энэ орчлонд байхгүй. Гадаадынхан үүнийг мэдэж байна. Монгол хүнийг гадаадынхан “үнсэнд булж манасан гал” гэж тодорхойлсон нь байдаг. Үнс нь хийсээд л барайгаад байгаад байдаг. Үнс нь хисч гал нь гарангуут юу ч тэсгээдэггүй цогтой ард түмэн. Нэг саядахгүй. “Меньше да лучше” гэж их багш Ленин айлдсан хийгээд түүнээс өмнө манай эзэн богд “цөөнөөс цөөн гарз” гэж хэлсэн нь байдаг гэсэн. Хорин литр усан сүү гардаг харийн эрлийз хэврэг үнээний оронд хагас аяга цөцгий шиг эв эрүүл сүү гардаг монгол шимтэй сүү бүхий үнээ дээр үү??? Ингэж улайм цагаандаа гарсан луйварчидыг дээрээ гаргачиаад үхлээ хүлээгээд, сөнөхөө үзэх гээд сууж байж таарах уу??? Цэргийн эргэлт хийчих ганц өөдтэй монгол хүүхэд алга уу!!! Энэ засаг төр гээд байгаа юм чинь харь орныхны гар хөл болж гүйцсэн, нэгэнт хамраараа дөрлүүлсэн нөхдөөөр дүүрсэн байна. Үхсэн хатсан энэ хойт хоёрын чинь ардЧИ-Л-АЛ. Тийм юм дэлхийд байдаггүй. Яг нөгөө коммунизм шиг чинь юм шүү дээ. Социализм нь арай дээр байсан юм. Яагаад??? Хятад, Вьетнам, Ардчилсан Солонгос гурвыг хар даа. Яаж хөгжиж байна. Бид болохоор социализм ч байхгүй, капитализм ч байхгүй. Нөгөө “унасан бух ч байхгүй, уулын буга ч байхгүй” ухсан нүх, хордсон газар, ДОХтой хэдэн хүүхэн, траншеягийн хэдэн согтуу хар юмтай л үлдэх шив дээ. Траншеягийн залуус ямар их болж байна аа. Гудамжаар дүүрэн байна. Монгол хүн ингэж явах ёстой юм уу??? Хулгайчууд аа, хэлээд аль!!! Дэлхийн улсуудаас нэг улс ингээд дутдаг байжээ. Муусайн үр хүүхэд хөөрхий. Эзэн богдын их төр хөөрхий. Энэ хэдэн эрлийз хурлийз эсэргүү цагаачдын гараар ороод дуусах ёстой гэж үү!!! Үгүй!!! Сэрэх цаг болсон. Оройтоогүй дээрээ нэгдэцгээ!!! Сэрцгээгтүн!!! Босцгоогтун!!! Намайг бослогод уриалав гэж байгаа бол та нар өөрсдөө ХУ намыг газартай нь тэгшлээд өг гэж байгаад шатаагаа биз дээ. Нэг нь ерөнхий сайд, нөгөө ерөнхийлөгч болчихсон л хэдэн тийшээ өдөр шөнөгүй шан харамжаа авчрах гээд л нисээд байна шүү дээ. Шатаасан гар хөл бологчид оо өршөөл нэртэй суллаа биз дээ. Монголын ард түмнийг өөрсөд шигээ эргүү юм гэж басаа юу!!! Ингэж бүхэл бүтэн улс гүрнээр тоглож болдог юм гэж андуураагүй биз дээ!!!

1921 онд байна уу, гамингууд бээжингээс хөлөөрөө жагсаж орж ирээгүй. Да хүрээгээр дүүрэн хужаа халуун ус, гуанз мухлагууд, янхны газрууд байсан. Түүнд нь “үхэр” монголчууд ороод л архидаад байдаг байж дээ. Одооныхоор бол баар хэсч буй оюутнууд шиг юм биз дээ. Тэнд дандаа залуу хужаанууд үйлчилж байлаа. Бээжингээс нааш нь тэмээн жингээр нэг тэмээнд хоёр урт авдартай юм, дөрвөн жижиг авдартай юм ачуулаад авчирдаг байсан ажээ. Замдаа хоноглох газарт ирэнгүүт, “Хай, ачаагаа буулгаад гүвээн цаана очиж хоноод ирваа” гээд нөгөө хэдэн жинчин “үхрүүд”-ийг явуулдаг байсан гэж байгаа. “Үхрүүд” өглөө ирээд л нөгөөдхөө ачиж явсаар, Да хүрээнд авчирч буулгаад баахан хөлс авдаг юм байгаа биз дээ. Энэ мэтээр хэдэн жил зөөснийг гагцхүү хөх тэнгэр минь мэдэх ажээ. Ганцхан өглөө л Да хүрээ хужаа цэргээр дүүрсэн байжээ. Тэр залуу үйлчлэгчид маань дандаа цэрэг байсан бөгөөд, тэмээн жингээр ачиж явсан барааны урт хайрцагтай нь буунууд, богино хайрцагтай нь суманууд байсан гэдэг. Өөрийг нь алах зэвсгийг өөрөөр нь зөөлгөөд авчирч байсан байна. “Үхэр” монголын ажил мөн байгаа биз. Тэнгэр хардаггүй бол ч бид аль хэдийнээ данс дугуйлсан. Одоо УБ-аар дүүрэн хужаагийн 2000 гаруй үулдвэр нэртэй цэргийн ангиуд байгаа. Эдийн засаг, аж үйлдвэр, банк санхүүг бүгдий нь гартаа тэд атгасан бөгөөд одоо боловсролын салбарт хятадшуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр сургууль болгон дэээр хятад хэлний анги нээж, урагш нь аваачиж үнэгүй сургаж байхад боловсролын сайд эвшээгээд сурах бичиг хэвлэхийг би мэдэхгүй ээ гээд сууж байдаг. Монголын сургуулийн сурах бичгийг олонъулсын банк ч гэл үү нэг юм мэддэг болсон гэнэ. Сайд гуай тэгвэл тэнд хоол хороож суух хэрэг юун. Тэр бид хоёрын нам, яажгий англи хэл, муруй орос хэл хэнд хэрэгтэй юм бэ??? Хамгийн аюултай нь боловсролтой хулгайчид гэж байгаа. Сургуулийн хүүхдүүд нь эр эмгүй тамхичин, архичин, хар тамхичин янхан болчихсон байхад энэ нөхөр юу хийж суудаг байна аа? Өөрийгөө магтаж, зурагтаар гайхуулсан олиггүй амьтан билээ. Монголын хүүхдүүд үхэж байна уу, өдрийн гашилсан тараг, сүүндээ хордож байна уу, энүүнд ер хамаа байхгүй. Ах дүүгийнх нь, намынх нь хэдэн компани л хужаа хуурай сүүгээр хийсэн тараг, сүүгээр төсвийн мөнгө идэж байвал барваа. Энэ бол хэдэн жилийн дараа гор нь гарах хороор монголын ирээдүй болох хүүхдүүдийн ходоодыг гэмтээж байгаа ялт далд хуйвалдаан. Тэр үед оройтсон байх биз ээ.

Олонъулсын ч байна уу, азийн хөгжлийн банк ч байна уу тэд монголын бүх хэргийг мэдэж эрхилж байгаад хамаг учир байна. ХАА-н буюу зориуд ХААН гэж өргөмжилсөн луйварчин банк, энэ бүгд бол энэ хулгайчдын оруулж ирсэн луйвар. Хувьсгалын өмнө яг ийм байсан. Тэр үед яр тэмбүүндээ баригдсан хэдэн бөөс хуурстай юм байж, харийн мөнгө хүүлэгчдийн саварт шаналж байсан бол одоо ДОХтой, хордлоготой хэдэн эргүү юмнууд бас л харийн мөнгө хүүлэгч мангасын аманд малтай хүүтэйгээ, нутаг дэвсгэртэйгээ, уурхай баялагтайгаа орчихсон амьсгаадаад хэвтэж байна. Даашинхүүгийн пүүсний өрийн дансыг шатааж байснаа манай ард олон мартжээ. Хүн төрөлхтний ой санамж 40 жилээс хэтэрдэггүй юм байна. Монгол хүнийх 20 жил юм болов уу даа. Ийм жил болоход л юу байснаа санадаггүй, дайсантайгаа тэврэлдээд л, андуудтайгаа муудалцаад л явж байдаг хогийн амьтад. Хужаа солонгос хоёр томрох болоогүй, Саяхан шүү дээ, 60-хан жилийн өмнө шүү дээ, самуурайн туурайнд гишгүүлсэн үхэж байсан амьтай голтой юмнууд байж, зөвлөлт монголын цэргийн буянд самуурайгаасаа нэг хоёр яс салаа биз дээ. Тэгээгүй бол самуурайн хошного долоогоод л өнөөдөр хэвтэж байхгүй юу. Бас л амархан мартаж байна. Хятад хүний ой санамж 10 жил юм шиг байна. Тэр муу солонгосуудынх бол 3 жил юм шиг байна. Хамгийн муу санаатай олиггүй новшнууд шүү дээ. Солонгос та нарын юу юм бэ!!! Эзэн богд татаруудаас эцгийн өшөө дөнгөж авчихаад байж байхад нь бусад улсуудтай нийлж “барын бамбарыг бага дээр нь дарах” гэдгийн үлгэрийг үзүүлэх анхны өмхий санааг энэ муусайнуууд гаргаж байсан. Тэгээд ч богд эзэн маань анхны аян дайнаа өмхий санаат эдгээр балайнуудыг дарахад зориулсан билээ. Чээж арал дээр энэ муу санаатнуудыг сахиулахаар орхисон цэргийн хэдэн жанжины үр цувирал үлдсэн байх ёстой. Тэд хөх толботой гарна. Түүнээс биш эдэнтэй хэзээ ч ах дүү байгаагүй. Манай энүүгээр үзэгдэж ч байсан түүхгүй.

Инг(ли) хэлтэй хүн ухаантай байдаг асан сан бол өнөөдөр АНУ, Британид эдийн засгийн хямрал гарахгүй байх асан даа. Тэд яагаад хямрав? Хөгжсөн оронд тэгдэг ингэдэг гээд нөгөө нэг хэдэн машин унасан толгойгүйчууд чинь наагаад байгаа. “ХӨГЖИЛ” гэж юуг хэлж байна вэ, юу юм бэ гэсэн нэг тодорхойлолт шүү юм гаргаж өгөх хэрэгтэй болох байх л даа. Эцсийн эцэст “ХӨГЖИЛ” гэдэг бол товчдоо “ХООЛ” гэсэн утгатай. “ХООЛ” олж идэхийн тулд л энэ муухай утаа баагисан машин нэртэй хар төмөр, ухдаг төнхдөг машин, харь гараг руу нисдэг юм хүм хийгээд байна шүү дээ. Сар нарны алтыг зөөж идэх нь л дээ. Тэнд очиж баячууд нь суурьших юм гэсэн.Заримууд “ХӨГЖИЛ” гэдгийг хувьсал өөрчлөлт гэх нь бий. Гэхдээ тэр “ХӨГЖИЛ” гээд байгаа юмны чиглэл нь хаашаа байна гэдэгт учир бий. Өнөөдөр манайх буцах ухрах чиглэл рүүгээ илүү их хурдтай хөгжин өөрчлөгдөж, уруудан доройтож байгаа юм уу даа. Тэгэхээр –ХӨГЖИЛ” = “ХООЛ” гэдэг үзүүлэлтээр хэмжвэл хаашаа явж байгаа нь мэдэгдэнэ. Энэ хэмжүүр үзүүлэлтээр бол манайх уруудах тал руугаа шуугиулж байна аа. Өөрөөр хэлбэл, дээшээ биш, доошоо “хөгжиж” байна. Улс маань шүү дээ. Хулгайчид бол дээшээ хөгжөөд, таргалаад заримынх нь хүзүү толгой хоёр нь нийлчихсэн байгаа. Өвлийн цасан өвгөн шиг юмнууд явж ядаад л, янцаглаж амьсгаадаад л, ордны хаалгаар багтаж ядаад л, оцгор джиипээ хотолзуулаад л нэг янзтай шүү. Хагарчих вий.

Японд бол гурван баялаг байдаг гэж байгаа: “Газар хөдлөлт”, “Далайн хар шуурга”, “Далайн шорвог ус”. Энэ гурван баялагий нь хэн ч авахгүй. Бүх хэрэгцээтэй юмаа гаднаас авна. Оронд нь юм өгөх хэрэгтэй биз дээ. Одоо яахав, хоосон хонохгүйн тулд “ТОЛГОЙ” –гоо ухнаа даа. Өөр ухах баялаг байхгүй юм чинь, ямар далайн шорвог ус самраад сууж байлтай нь биш. Тэгээд энэ хэрэгтэй хэрэггүй хар төмөр, пийвар юмнууд хийгээд зарж тэрүүгээрээ нэг юм гол зогоож байгаа ажээ. Монгол хүн “ХООЛ” нь бэлэн учраас “ТОЛГОЙ” ажиллуулах хэрэггүй. “Мундашгүй хэшигт, Мохошгүй зоригт” ХӨХ МОНГОЛ гэж үүнийг хэлж байгаа юм. Амны хэшигтэй золигууд байгаа юм. “МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИНД, ЭЗЭН БОГДЫН ИВЭЭЛД “ явдаг бузгай буянтай амьтад. Африкт төрсөн бол яана аа. Харин одоо л африк шиг болох замдаа ороод орхилоо. Гадаадын гар хөл болсон энэ хэдэн хулгайч нараас нэг ганц болж байна даа.

Нөгөө “ХООЛ” нь бэлэн байдаг болохоор монгол хүн толгойгоо ажиллуулах хэрэггүй учраас “ЗАЛХУУ” цолтой болсон байна. “БЭЛЭНЧИЛЭХ СЭДХИЛГЭЭ”-тэй ч гэдэг. “БЭЛЭН” юман дээр сууж байгаа юм чинь “БЭЛЭН”чилэхгүй яах юм бэ? Дээр үед, ардчилсан Германы нэг мэргэжилтэн: “Та нар ажил хийж яадаг байна аа. Бидний ард ажлыг минь авах гээд ХОРИН хүн зогсож байхад, та нарын ард ХОРИН хонь идүүлэх гээд зогсож байна. Тэдгээрийгээ алж идээд л сууж байвал барваа юм биш үү?гэсэн гэдэг. Германчууд ч сүрхий ажилсаг, гярхай золигууд байгаа юм. Гитлер гуай тэднүүдийг ийм арчаатай болгож өгсөн гэж байгаа. Бас л бидний өрөөсөн шаахай байсан юм гэсэн. Гитлер гуай бол Германдаа л Чинггис хаан юм аа даа. Сайн нэртэй явсан бол Гитлер гуайтай бид чинь садан сүлбээтэй ухааны юм шүү дээ. Даан ч муу нэртэй болохоор нь зай бариад байгаа бололтой. Фин-уйгар гаралтай эстон хүн юм шиг байна лээ. Саяхан нэг герман хүн: “Танай монголд хямрал болоогүй байна шүү дээ. Хэвээрээ л байна.” гэж билээ. Нээрээ л монголд юу хямрах вэ дээ. Ганц хамтарсан үйлдвэр “Эрдэнэт” нь сүйрчихгүй бол, өөр хямрах юм байх биш. Бусад үйлдвэрүүдий нь ...ЧИ-Л-АЛын улаан хэрээнүүд тоншичихсон шүү дээ. Үйлдвэрий нь эхэлж устгадаг юм байна. Ард олныг ядууруулж хамаг юмы нь авч идэх, худлаа ярих хоёрыг АРДчилал гээд байна аа даа. Баянхонгор аймгийн нэг малчнаас: “-Та энэ бизнесме гэдгийг юу гэж боддог вэ? гэхэд “- Аа, энэ луйварчидыг хэлээд байгаа юм уу даа?” гэсэн гэдэг. Тэгэхээр бизнесмен гэдэг нь луйварчин гэсэн үг байх нь л дээ. Нээрээ л, эднүүд л ард түмнийг луйвардаж ядууруулж байгаа юм байна. Дэмбэрэл гэж нэгэн сайхан хуваажид эр, жил болгон шилдэг зуун “луйварчин” шалгаруулж байдаг. Их мөнгө өгсөн нь шилдгийн шилдэг ”луйварчин” болдог байна. Тэр нэг баян эр нэг бий. Засгийн газар ч юм уу, тусдаа улс ч юм уу бүү мэд дээ. Ард түмний турсан, ардЧИЛАЛынханы, ИРГЭНийхэний таргалсан хоёр тэнцэх биз ээ. Улс төр нь хямраад, хямрал нэртэй улаан лоозун татчихаад гадаадаас ирэх хэдэн төгрөгий нь “шаах” гээд энэ хэдэн хулгайч эрүү шүдээ билүүдэж, шүлс нусаа савируулан булаалдаж, энэ нутаг орноо гадаадын хулгайчуудтай нийлж хувааж идээд дуусгалаа шүү дээ. Эх орноо хамгаалах арми маань хаа явна аа? Ийм үед эх орноо аврахгүй юм бол, энэ хогийн арми нэртэй юмыг байлгаж байх хэрэг юу байна аа. Төө тэр африкт, энүүхэн Иракт, тэрүүхэн Афганистанд л америкийн нэрийн өмнөөс энхийг тогтоож явна уу? Орос Хятад ийм хоёр том гүрэн хөдлөхгүй байхад, манайх ингэж салбаганаж, “муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг дүвчигнэж амьтаны доог болж юу хийнэ ээ, ёстой инээд хүрч үхмээр юм. Ардчилсан худалч төрийн тэргүүн нь америк өвөөгийндөө оччихсон, НҮБ-ийн индэр дээрээс ааааанглиар нохой баас идэж байгаа юм шиг пал пал гэж байгаа юм. Төртэй, хэлтэй улсын ийм тэргүүн байх ч гэж дээ. Сонгосон та нар ч яалаа, сонгуулсан тэр ч яалаа. Цөмөөрөө таарсан таар шууудайнууд. Бодвол “Хүний газар мал хариулаад зовж байна” гэсэн юм байгаа биз. Эсвэл манайх цэргээ Иранд оруулая гэсэн юм болов уу. Ёстой чөтгөр бүү мэд. Сонгууль, согтуурал, солиорол гурав нь монгол хүний цусанд наалдахгүй зүйл. Олон зуун жил Чинггис Хааны монголыг устгах гэж үзсэн. Шашинаар (христ тэргүүтэн), хувьсгалаар (...ЧИЛАЛсан), архиар (хужаа спирт), хар тамхиар, эрлийзжүүлэх аргаар, ДОХтуулах аргаар, хэл бичгий нь устгах залиар, өөрий нь өөрөөр нь тонилгох буюу монголыг монголоор нь цааш нь харуулах бульхайгаар, намчирхуулан хуваах, бэлэнчлэх байдалд улам лавшруулан дасгаж хүлцэнгүй үхээнцийн туйлд хүргэх гэх мэтсийн мэх гох бааш заль зэргийн шилдэг шалгарсан арга сэлт, стратеги буюу хэтийн бодлого, тактика буюу ойрын уран аргуудыг хэрэглэж байна. Өөрсдийнхнийгөө гадаадад боол болгож зарахдаа ЯАМ (хүн зардаг яамтай өөр орон дэлхийд байхгүй) нь Төв цэнгэлдэхэд мах комбинатад оруулж буй нядалгааны мал шиг хэдэн арван мянгаар нь хашиж байгаад эрүүл мэндий нь шалгуулж, хамаг мөнгө төгрөгий нь мулзалж аваад явуулдаг мөртлөө, энэ муусайн өмхий солонгос, хужааг оруулахдаа ах дүү шигээ галттэрэг тэргээр, онгоц онгоцоор нь хэдэн арван мянгаар нь оруулж ирж нөгөө төрийн үндэс, улсын язгуур болсон хүүхнүүдээ нэг “гишгүүлж” дуусгаж байна. Энэ бол монголыг монголоор нь устгуулах нэг бодлогыг хэрэгужүүлж буй наад захын жишээ. Улаанбаатар чинь утаан баатраасаа гадна умдагны баатар болсон. Та гараад хар даа. Дүүрэн баар, солонгос HOTELүүд. Солонгос бол угтаа хужаа шүү дээ. Япон ч гэсэн хужаагийн цөллөгийн арал байсан гэж байгаа. Нөгөө Авсрали нь Британий цөллөгийн шорон газар байсантай ав адил. Улаанбаатараар дүүрэн солонгос хужаа янхны газар буюу HOTELүүд дүүрсэн байгаа. Хаашаа л харна солонгосын хуучин хогийн дэлгүүрүүд. Ингэж улс орныг авч явдаг юм уу. Эднүүдийг одоо солих цаг болсон. Өлсгөлөн зарлаж биеэ барах хэрэггүй. Шууд босч тэмцэх хэрэгтэй. Хувьсгалын тохироо одоо бүрдсэн. Энэ хоёр улиг болсон нам нэртэй НАМ ХУЙВАЛДСАН хулгайчууд, хүн харахад хоёр нам юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ хамаг юмаа хувааж идээд голийж байдаг нэг цул юм байна. Нанайн банди (нанайские мальчики) нар гээд нэг бүжиг шиг юм бий. Хүн харахад хоёр толгойтой хоёр банди л ноцолдоод барилдаад байдаг, харин бүжиг дуусахад нэг л хүүхэд байдаг. НАМ гэхээр та нар ЛАМ гэж андуураагүй биз дээ. ХУЙВАЛДАЖ, ҮГСЭЖ НАМ баг болдог луйварчидыг НАМ хуйвалдсан НАМынхан гээд байгаа юм байна. Тэгээд намынхныг сонгохоор хулгайчдыг сонгодог юм байгаа биз дээ. Хулгайчдыг сонгохоор хамаг юмыг чинь иддэг юм байгаа биз дээ. Хамаг юмы чинь идчихээр та нар өлсдөг юм байгаа биз дээ. Өлсөхөөрөө та нар аргаа бардаг юм байгаа биз дээ. Аргаа барахаараа турж үхэхгүйн тулд нандин бүхнээ хаядаг юм байгаа биз дээ. Эх орон чинь дуусч, бусдын боол болж, улы нь долоодог юм байгаа биз дээ. Эх оронтой хүн шиг амьдрахын тулд, энэ муу хулгайчуудаас салахын тулд, илжиг солонгосуудыг хөөн зайлуулахын тулд босох цаг болсон. Залуучууд гэж ихэнх нь баар хэсч архи уусан хэдэн эргүү, оюутан нэртэй “дайсны цэргүүд” байна. Ийм залуустай, оюутантай улс орон сөнөхөөс өөр арга байхгүй. Ихэнх нь тийм байна. 100-ны 78 нь ийм байна. Залуусыг нь ингэж архинд оруулж, тамхинд гахуулж байгаа нь нөгөө лут бодлогы нь хэрэгжүүлж байгаа барих жишээ. Цоо шинэ нам, шив шинэхэн залуус, эв эрүүл үзэл суртал хэрэгтэй болсон.

Солонгосын хөрөнгө оруулалттай гэх “Холбоо-мэдээлэлийн Хүрээ их сургууль” ч бил үү нэг юм бий. Түүнд хүүхдээ өгч хууртав аа. Түүний нэрийг “Холбоо-мэдээлэлийн Христийн их сургууль” гэвэл таарна. Христийн энэ муусайн телевиз, сүмүүд чинь зүгээр л харийнхныг тэжээдэг нэг компаниуд гэж байгаа. Хамгийн харгис, чөтгөр шуламтай нөхцсөн бузар юмнууд байдаг. Хамгийн ядуу орныхон бол шашинсаг, архисаг, тамхисаг байдаг гэж байгаа. Энэ сургуульд мэргэжлийн юм бараг ордоггүй гэж байгаа. Хана туурга, жорлон морлон бүгд христийн бичиг. Бас болоогүй Цайз захын тэр лүү сүм нэртэй янхны газартай гэж байгаа. Тэнд нь хоноглон солонгос багшаас адис авсанууд нь нэг хоёр сар солонгос руу явж сургалт нэртэй дамжуулан өнгөрүүлэхрхүү юм дамждаг гэж байгаа. Солонгос хэл, солонгос чавганц нар ааааангль хэл заамар аядаад хэдэн жилийг бардаг байна. Төгсөхөөр нь христийн сургаал нэг ном, худлаа дүнтэй нэг муу хүрэн хавтас өгнө. Тэгээд чамайг ажилд авах газар олдохгүй. Солонгос баар, HOTEL, карго энэ тэрд солонгос эрийн салтаан доор хэд хононо.Тэтгэвэртээ гарсан хэдэн үхэж хатсан хөгшин төгзөг солонгосууд энд жаргаж, монголчуудыг холгож байгаа. Хөдөө гадаагүй хаусууд барьчихсан, мал сүрэгтэй, газар тариалантай, эрүүл хүнс зооглож байдаг байна. Бид хужаагийн хортой ногоо идэж байдаг. Үүнийг засаг төр гэх үү. Ерөнхий сайд нь долоо хоноод л солонгос “хадмынх” руугаа бөөр гэдэс өвдөөд, бөгс нуруугаар хатгаад, энэ тэрүүгээр шархираад, элэг хавьцаа цанхайгаад байна гээд л явж байдаг. Ардчилсан ёмбогор нь солонгос хятад томчуудыг хүлээж аваад ард түмнийг харах завгүй. Хошгоруулж, хошгоруулж алга болсон.Сая ОЮУТОЛГОЙ гэдэг нэг том амьтаныг хошгоруулж байгаад нам буудаж унагаагаад хужаад өгч харийн даалгавар биелүүллээ. Нөгөө ам өчгий нь авсан солонгос компаниуд нь ороод ирсэн байх. ОЮУ гэж зэсийн баасыг буюу ислийг хэлдэг. Хэдэн зуун мянган жилийн тэртээд бидний эцэг өвгөд та нарын геолог уул уурхай гэдэг юм сураггүй, үсгүй байхад нээчихсэн, оюуг нь аваад гоёондоо, эмчилгээндээ хэрэглэж байсан байна. Монголоор дүүрэн ОЮУТТОЛГОЙ байгаа. Та нар нээгээгүй шүү дээ. Хайгуул хийгээд байх юм байхгүй, хэдэн зуун мянган жилийн тэртээ бидний өвгөд дээдэс монголын ашигт малтмалыг нээгээд тэнэг мангар, эргүү дүндүк дүндгэр үр бидэндээ нэрээр нь заагаад заагаад өгчихсөн байна. “Эрдэнэт” гээд л байж байна. Бүгд нэртэйгээ байгаа. Хуц!!! Та нар идэхээс өөр юу хийсэн юм бэ????

Одоо бид ОЮУТОЛГОЙгоо бэлэг барьц болгон өгөх биш, ОЮУНТТОЛГОЙгоо ажиллуулах цаг нэгэнт тулжээ. Үр хойч үеэ энэ хэцүү цагт яаж амьдар гэж ангайж суугаа амьтад вэ та нар. Сэтгүүлчид гэж нэг сайхан хаваажид нөхдүүд байна аа!!! Хэддүгээр засаглал гэнэ ээ. Бас нэг засаглал байх нь ээ. Дөрвөн толгойтой хар мангас гэж нэг юм байдаг байсан гэдэг. Худалдаа-үйлдвэрийн танхим гээчийг нэмвэл тааван засагтай болох нь байна. Нээрээ л мангасууд юм даа. Сэтгүүлчидийг нэг нэгээр нь цувуулаад, шудрага үнэн юм ярилаа гээд аваачаад хар гэрт нөгөө “шудрага байцгаая л даа” гээд хялайж татаж унаад байсан ерөнхийлөгч нь хийгээд байхад нийлж босох ч юм байхгүй. Намайг л битгий аваачаасай, аль чадалтай талд нь орж амьтан хүн муулж байгаад нэг хэдэн төгрөг хусах юмсан л гэхээс биш, үнэний төлөө явах зүрх цөс алга. 39 оных биш 2009 оны хэлмэгдүүлэлт эхэлсэн. Муу явахаар сайн үх гэж байдаг.

Солонгосын хориод телевиз байна. Бид чинь солонгос юм уу. Дөрвөн хужаатай нэг солонгосын муу санаа тэнцдэг гээд бод доо. Сүүдрээсээ өөр нөхөргүй гэдэг шиг Америкаас өөр нөхөргүй, олиггүй хогууд. Монгол түшмэдүүдийн идэмхий уумхай,мунаг шунахайг нь ашиглаад атгандаа оруулан, дөрлөөд авчихсан. Эрхимүүд минь та нар амь голтой байгаа дээрээ сайн дураараа зайлж үз. Нямдорж гэж нэг худалч юм, 2000 хоригдол суллаад зөндөө зай гарчихсан байхад ахиад гурван шорон барина гэж байсан. Бодвол үлдсэн монголчуудыг цөмий нь аваачиж хийх далд бодлоготой байх. Ярзайчихаад янзын муу хар шаар байгаа юм. Тэр нэг уулын аманд бариулж байгаа байшинг нь хараа биз дээ. Дээрээ бассейнтай, доороо буудалтай ... .

Эзэн Богдын үед монголчууд нэг их нүүдэл суудал болсон юм гэсэн, энэ 21-р зуунд бас нэг их нүүдэл хийж байх шиг байна. Бүгд гадагшаа гараад тэнээд алга болсон. Солоност хог ухаж, америкт пийцаа зөөж, африкт усан онгоц буулгаж ... амь голоо зогоох гэж яваа бололтой. Монгол хужаа хоёр байхгүй орон дэлхийд үгүй болжээ. Нэг польши хүн “танай монгол улс сая хүнтэй юм бол Улаанбаатарт чинь хүн үлдээгүй байх” гэсэн гэдэг. Энэ мөн нохой үг шүү. Польшиор дүүрэн монгол байдаг гэсэн үг. Чех-д бүр ад болоо биз дээ. Сүүлдээ “нохой монгол хүн хоёр” адил болж хувирсан. Бид нэг таван сая байгаад өөдтэйхэн төрийн тэргүүнтэй байсан сан бол энэ орчлонд нэг юм дуулгах байна. Хятадын хамгийн бөглүү тосгон гацаанд гэхэд л тэнд монгол хүн харх шиг явж байна гэж байгаа.

Түркийн ёс заншлы нь кириллээр буулгаад монголын сургуулийн бүх багш нарт ном болгоод тарааж өглөө, тэр багш нарт номынхоо голд мөнгө хавчуулаад өгсөн биз. Нөгөөдүүл нь сурагч нартаа өгч уншуулж байгаа, түрэг заншилд дад дадуулсаар алгуур яваандаа унаган нутагтаа ирэх санаатай юм болов уу даа. Тэр бид хоёрын унаган нутаг гэж юу байлаа. Очирбат гэдэг нэг балиам царайлсан юм л Түрэг түрэг гээд л гүйгээд байсан. Тэрний хийж байгаа ажил. Яасан цаддаггүй хулгайч вэ!!! Боловсролын яамны сайд юу хийж суудаг байна аа. Боловсролын яамны ажлы нь түрэгүүд хийж байна. Сурах бичгийн хахуульдаа цатгалдаад хөдөлж чадахгүй байна уу??? Тэртэй тэргүй голийсон хогууд. Голио бол дэргэд нь нохойн баас. НАМ нь сайн байж болно. НАМын нэр барьсан хулгайчууд тэр НАМыг нэг бузарлаж буртаглаж дуусгаж байгаа хэрэг. Үхсэн хатсаны чинь НАМ МАМ. Энэ чинь юу юм бэ??? Хулгайчдын үүрийг НАМ гэнэ. НАМыг устгах ёстой. НАМгүй болох хэрэгтэй. Эзэн богдын үед НАМ, ААААНГЛИ хэл хоёр байгаагүй. НАМын гишүүд гэж нэг таарсан шиитүүд байна аа, НАМын дарга нь гэж нэг сайхан КААНТ байна аа. Энэ шаарыг аль эрт зайлуулах ёстой байсан юм. ХУ намд олон жил тагнуул хийсэн “...ЧИ-Л-АЛ”-ын хүн гэж байгаа. Тэгэхээр ХУ намынхан гээд байгаа чинь та нарын толгойг эргүүлэх гэж жүжиглэж байгаа бааштанууд, бульхай зальхай мэхтэй, бултрах аргаа олцгоосон босоорлонгууд чинь юутай хүүтэйгээ ...ЧИ-Л-АЛ намын гишүүд шүү дээ. Тэдний ар талд байгаа харийнхан ямар хамаатай юм бэ??? Хүрэлсүх арай дутуудуулсан байна. Хэрэглээд хаячихсан шодойвч шиг болчихсон ХУ намын энэ нэг хэдэн юмны байж байгаа царайг та нар нэг хар даа. Унжийгаад, хийморь лүндаа байхгүй. Мөнгөнд нугасгүй, өнгөнд ужид, мэдлэг чадвар байхгүй, дэлхийн хөгжлөөс хэдэн зуунаар хаягдсан юмнууд. Ярьдаг нь “хөгжилтэй оронд” тийм ийм байдаг гээд л бурцгаана. Бүгдий нь солих хэрэгтэй. Цус сэлбэхгүй бол болохоо байсан НАМ шүү юм байна. Сонгуулиас наана. Сонгууль хүлээх үхлээ хүлээх хоёр адилхан болсон. Сонгуулиас өөр өөдтэй юм олоогүй бол бид олох хэрэгтэй.

Чингэлтэй дүүрэгт нэг хулгайчийг ХУ намын дарга гэж нэг шиит эр, намынхаа байрыг арчдчилсан эртэй нийлж шатаачихаад гэмгүй царайлаад явж байгаа этгээд “их зоригтой залуу хүн” дэвшүүлсэн ухааны юм улиглаж байсан. Тэр бид хоёрын зоригоор юу хий вэ, ямар эх орноо авран хамгаалах дайнд орох гэж байгаа биш, эх орноо зарах дайнд тэднүүдийн гар болж зориг гаргасны нь шагнал энэ нэг сонгуульд нэрий нь дэвшүүлээд байгааг тэр муу мангар жаал мэдээгүй хөөрцөглөж байгаа байхнээ. Харваас хужаа царайлсан шуналтай новш харагдана билээ. Аюул нөмрөхөд сүйдэнэ дээ. Аюул тун ойрхон ирсэн байна аа. Уранхай джиинс шиг болчихсон энэ нэг хэдэн хаанахынх нь мэдэгдэхгүй улс төрч нэртэй новшнуудаас залхаж гүйцлээ. Ард олныг ядуу зүдүү амьдралтай байлгаад байхаар сонгуульд ялахад амар байдаг гэж нэг юм сурчээ. Ядууруурлах алхамыг алиалагч шиг улаан хамартай гадны хүн, анх 20-р тогтоолоор их багш нарынхаа заавраар хийсэн.

ардЧИЛСАН, хүмүнлэг ИРГЭНий нийгэм байгуулна” ч бил үү нэг ийм хаяг уриатай юм анх гарч ирсэн шүү. Үндсэн хуульдаа заасан ч гэл үү. Энэ гарчгаас хараад та гайхаж магадгүй. Яахаараа “АРД” гэдэг үг тийм жижигрсэн байдалтай, “ИРГЭН” гэдэг үг тийм их биеэ тоосон дээрэлхүү байдалтай байгааг ажиглсан байх. Энэ үгийг эдэнд хэн зааж өгөв. Үүний цаана их юм бий. Энэ хоёр үгийн учрыг тайлах нь:

Хятадад ойр байснаар нь Инжаннаши гуайг эши татлаа: ...Тийнхүү улс улсын зан суртлын аяыг дагаж, улс улсын бичиг судар ч их аяс (төлөв байдал) зан санаа нь өөр өөр. Үлгэрлэвээс, ертөнцийн уур амьсгалын туйлын сайхан өнгөт нь цэцэг атал цэцэг бүр адилгүй, өөр өөртөөн нэгэн зүйлийн сайхан өнгө буй. Бас ертөнцийн уур амьсгалын туйлын амттайхан амт нь жимс бөгөөтөл жимс бүр адилгүй, тус тусдаан нэгэн зүйлийн амттайхан амт буй бус уу? Үзтэл ИРГЭН үгэс сүүл даран хэлж, МОНГОЛ үг толгой холбон өгүүлэх ба ТҮВЭД үсэг түргэн дөтийг эрхилж, МАНЖ үсэг тус тааруулан зохиожээ. Тиймийн тул, энэ бичиг чухам МОНГОЛын ба бас МОНГОЛ үсгийн судар тулд, байн байн холбон бэлгэлэх ба үг даршуулан хэлэлцэх хийгээд бас бүдүүн хар үг, дөхөм номын үгэс, дөт хураангуй үсэг, хуучин монгол үсэг олонтаа буй амуй....бас хүний нэрс ба газар орон, улс аймгийн нэрийг, санааг нь үзэж ИРГЭН үсгээр халж нэрлээд гаргаваас, харин ч маш нэгэн зүйлийн амттай судар болмуй....Чухам ИРГЭНээс МОНГОЛд хөрвүүлэхээс хялбар, учир юун хэмээвээс, ИРГЭНий үсэг нь олны дээр үг бас товчтой, утга санаа гүн, үг аяс амьдлаг, нэгэн зүйлийн үсгийг арван зүйлээр гаргаж болмуй, хэрвээ ИРГЭНээс МОНГОЛд орчуулах бөгөөс, хэрвээ туйлын нэвтэрхий мэргэдээс бус болбоос тэр үгэст МОНГОЛ үгсийн чухам гүн хол чанар тусалттай үгсийг олж эс хэрэглэвээс ИРГЭН үсгийн утга санааг арван хувиас нэгэн хувь ч гарган чадахгүй болоод, цалгай бүдүүлэг болгомуй.” хэмээжээ. Эндээс ИРГЭН гэж хэн бэ гэдэг нь харагдаж байгаа. 1921 онд АРДын биш ИРГЭНий хувьсгал хийсэн болж таарлаа л даа. Хог гэж. АРДын нам байгаагүй ИРГЭНий нам байсан байна. Очирбат гэж нэг юмны “Ерөнхийлөгчийн Илгээлт” ч бил үү нэг юм гарч, түүний эхэнд “Монгол улсын ИРГЭД ээ!” гэж эхэлсэн байдаг байх. Их л бодож сайн хийсэн байгаа биз дээ. Хужаатай суусан монгол гичий, хужаагийн тогооны шавхруу долоосон монгол банхар цөм хүнийх болсон байдаг нь эндээс харагдаж байгаа. ОЮУТОЛГОЙГ охиндоо авч өгнө, яадгийм та нар гээд нэг хуцаж байсан шүү. АРД гэсэн үгнээс үхтлээ айсан хэрэг. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэж нэг сайхан үг байдаг даа. АРД гэдэг үгээс айгаад монгол үгийн сан, үндсэн хуулиасаа хассан юм бол энэ хойт хоёрын чинь АРДчилал, үхсэн хатсаны чинь АРДчилсан ерөнхийлөгч байх билээ. Цөм хууль бус. Гээсэн үгнээсээ ...ЧИ-Л-АЛын ерөнхийлөгч өмдөндөө шингэн юм дусаатлаа айжээ. Тэгсэн мөртлөө АРДчилсан ерөнхийлөгч гээд хошгоруулаад байгаа. ИРГЭНчилсэн ерөнхийлөгч гэвэл арай илүү ойртох байх. Монгол дээл өмгөнгүүт л өмнө зүгийн гаралтай хүмүүс гэрэл зураг шиг тодроод гараад ирдэг. Зохино гэж нэг байхгүй шүү дээ. Монгол хүн өмсөнгүүт л зураг цэцэг шиг дурайгаад л явчихна даа хөөрхий. Дээл өмсөхгүй энэ тэр гээд ордон дотор зуларч зугатаж гүйгээд байгаа бол тэр хольцтой байна аа, ноотой байна аа л гэсэн үг. Байгуулсан “...чилсан ядуу иргэний нийгэм” гэдгийг бид өнөөдөр харж байна.

Бас нэг жишээ татая: “Эрт өдгөөгийн гайхамшигт явдал” гэдгээс үзвэл; “... нэгэн аймаг цэрэгт тохиолдсонд тэр цэргийн АРД, олон ИРГЭНий үүрч явах эд ашгийг үзээд, булаан авах хомхой сэдхил (сэтгэл биш шүү) үүсгэж Монгол дайн болж айсуй хэмээн зэргээр цөм хашгиралдахуйд олон ИРГЭН цөм үүрсэн эд ашгаан газар орхиод тус тус зугатаавай.”

Өөр нэг жишээ: “ Манжийн үеийн хуулинд Монгол газар ирсэн худалдааны хятад ИРГЭН хүн, гэр бүлтэйгээ ирж болохгүй болсон учир ...”

Дахиад нэг жишээ: “ тэд Бээжинд заргалдана. ИРГЭН хүний эрхийг хамгаалахаар тавигдсан амбан атал эрхийг нь эвдэв гэж би өөрөө зэмд унана... Тэгэхээр би тэр хэдэн пүүс түр хохировч ядуу ИРГЭН өдий төдий хятад хүний амьжирлагыг залгуулж өгөв гэж гавьяа заана. Иймд ноёд та нар ядуу ИРГЭН цөөн хүнийг Хараа, Ерөөгөөр суулгахыг зөвшөөрч өг” гэж Сандо тулгасанд...

Удаахи нэг жишээ: “Китайцу жить рядом с монголом запрещено. – ИРГЭН МОНГОЛ нэгэн-дүр хамт сууж үл болно!!!

Дэд жишээ: “Нангиад гэж монгол бичгийн хэлнээ, аман хэлнээ дотор улс, хятад улс, ИРГЭН улс гэх зэргээр нэрлэдэг улс үндэстний чухамхүү нэр.”

Өөр нэг жишээ татая: 1911 оны үед Өвөр Монголоос Богд Гэгээнээ өргөсөн нэгэн бичигт: “ИРГЭН улсын үгийн үүссэн учир ба түүний засгийн санааг ба түүний бидний улсад хэрэглэх арга ба бидний улсыг яахин хамгаалах аргыг нэг нэгээр нь зүйл дараалан тодорхойлон гаргаж Богд эзний гэгээнээр айлдахыг гуйсугай. ... Өдгөө ИРГЭН улсын санаа ба олны шүүмжлэлийг хянаваас Монгол, Түвэдийн чухал оронд их цэрэг суулгаж газар орныг эзэлж түүнээ хятад ИРГЭНээ нүүлгэн суулгахыг зорилго болгожээ. ... Монгол оронд хятад ИРГЭН дүүрвээс монголчууд тэдгээрийн ан занг дагаж удсанаас хамаг монголчууд дотуураар (иргэнээр) хувилж хятад болоход хүрнэ. ...Монгол оронд хятад ИРГЭН дүүрвээс хамаг сайн газар эзэлж тариа тариад, уул тал, ус мөрний ашгийг тэдгээр хамж авна.” гэжээ.

ӨӨр нэг жишээг авая: Богд гэгээнтнээс дундад улсын их ерөнхийлөгчид илгээсэн нэгэн захидалд:”...ИРГЭН Монгол угаасаа нэг төрөл хүн бусын дээр үг хэл нэвтрэхгүй, үсэг бичиг адилгүй...” гэжээ.

Эндээс харахад ИРГЭН гэж хэн, АРД гэж юу вэ гэдэг нь эрүүл монгол хүнд харагдана байх гэж найднам.

Эцсийн эцэст Шекспир гуайн “Орших эс орших” гэдэг асуудал гарч ирсэнд аюул нь байна. Дундад ИРГЭН улс маань Дундад АРД улс болжээ. Өнөөдөр монгол эх орны минь байдал, хотонд нь чоно орсон мэт болж сүйрсэн байна. “...впускать лису в курятник” гэдэг нь хотонд нь хятад, солонгос, япон болон бусад олон газрын цөөвөр чононууд ороод 20-иод жил болжээ. Та нар унтсаар байна. Та нар эзэн нь юм уу тэр чононууд эзэн нь юм уу??? Эзэн нь юм бол босцгоо, сэрцгээ, сэхээрцгээ, сэнхэрцгээ, тэмцэцгээ!!!

Инжаанаши гуайн номоос: <<Олныг хураамжлахуйд ИТГЭЛ ЭДЭМд буй заа. ИД ХҮЧИНд үгүй болай. Чи тэр үхэр эвдэх хутгаан нааш авчир. Би чамд нарийвчлан хэлж өгсүгэй хэмээсэнд, тэр хөвүүн Тайцзу-д хутгаан авч өгөв. Тайцзу тэр хутгыг авч үзвээс ир маш нимгэн, мэс баахан ч мярсангүй (мохсонгүй) асар хурц тул, даруй тэр хутгыг барьж доёлхийлон өгүүлэрүн: “Дэлхий дахиныг засах нь даруй чиний энэ үхэр эвдэхүйд адил болай. Үхэр эвдэж үл чадах ард үхрийн завсар заалихайг үл мэдэх тул нүдэнд үзэгдэх нь гагц нэгэн бүхэл үхэр болай. Хэрвээ үхэр эвдэж чадах ард болбоос үхрийн гишүүний завсар заалихай нь түүний чээжинд тодорхой буйн учир нүднээ үзэгдэх нь цөм толгой сээр, өвчүү ууц тус тусдаан цуцархай үзэгдэх буй заа. Бүтэн үхэр үзэгдэхгүй болмуй. Тийнхүү гар хөдөлмөгц хутга нэвтэрч, үхрийн яс махны завсраар яван дэмий хүчин хэрэглэхгүйгээр эвдээд, хутга мөн мярахгүй, юун хэмээвээс, үхрийн үес гишүүнд цөм завсар буй тул хутгын ир бас маш нимгэн, хутганы ир үхрийн завсар бүхий яс шөрвөсний хооронд орвоос хөндий хооронд мэс явах тул маш хялбар бус уу? Тийнхүү үхэр эвдэж чадагчид бөгөөс арван үхэр эвдэхүйд нэгэн хутга хэрэглэмүй (нэгэн удаа билүүдэх буюу). Хэрвээ үхэр эвдэн эс төсөөлөгчид болбоос нэгэн үхэр эвдэхүйд хэдүй арван хутга хэрэглэвч мөн чадах үгүй болоод одоо эрхбиш их сүхээр бүдүүн ясыг нь чавчихуйд хүрэх тул хүчин сүйтгээд бас ёс бус болох бус уу? Үлгэрлэвээс, дэлхий дахин хэмээгч үхэрт адил. Дэлхий дахины ёс зүй нь үхрийн ясны зай завсарт адил.Тиймийн тул дэлхий дахиныг засах арга ухаан нь хутгын ир мэс адил. Тиймийн тул дэлхий дахины олныг хураамжлахуйд ИТГЭМЖ ЭРДЭМд буй заа. ИД ХҮЧИНд байх бус. Тийнхүү энгийн үгэнд хэлсэн нь: “Сүүжиндээ идтэн нэгээхэн биеэ зармуй. Сэдхилдээн идтэн түмэн хүнийг зарцалмуй” хэмээсэн биш үү? Юунд үнэн ЭРДЭМ-ийг хүсэхгүй, үхэр ХҮЧ-ийг эрхилмүй хэмээгээд хутгыг таягдсанд... >> хэмээжээ. Олныг хураамжлах ухаан гэж ийм юм байдаг. Удирдан дагуулж, хөтлөн авч явах ухааныг энүүн шиг хэлсэн нь байдаггүй байх. Мэниджмант гэдэг үгийг орчуулж чадаагүй хүн яаж тэр талаар ном орчуулж бичигчээн болдог байна аа. Энэ л их сонин. Нөгөө Ану-гийн менежмент (уул нь ядахдаа оросыг дууриагаад, зөв бичих гэвэл менеджмент гээд авбал болж байна) юу болсон бэ. Нурсан шүү дээ. Үхэр эвдэж эс төсөөлөгчид шиг, менежмент гээд нэг бүхэл битүү бүдэг бараг бөөрөнхий юм зааж байгаа нь нууц биш. Дүн авахын тулд л оюунтанууд наадахы чинь мөшгөж асууж шүүмжилж чадахгүй байна шүү дээ. Наадахыгаа заахаа боль. Наадах чинь хоосон болоод, өнөөдөр барууныхан шогтож, хогтож хямарч байна шүү дээ. Та нар өөрсдөө ойлгохгүй шүү дээ. Элдэв мениджмантын ном бичдэг улсууд ичээч. Тэгэхээр та нарын заадаг мэниджмант бас нурсан шүү дээ. Битгий ингэж худлаа юм хуулан дууриан зааж бай. Инжаннаши гуайн өмнөхи хэлснийг уншвал арай ойлгомжтой байх. Энд тэнд түрүүлсэн тамирчидад хэдэн зуун саяар нь хөрөнгө цацдаг байж, эрдэмтэдийнхээ ганц номыг ч хэвлээд гаргачих мөнгө өгөхгүй харанхуй засаг гэж байх уу даа. Тэр Ч. Эрдэнэ-ийн супернэгдлийн (цулнэгдмэлийн, өвчнэгдмэлийн) онолын номыг нь нэг хэвлүүлээд тараачихад яадаг байна аа. Өөрсдийнхөө навтсуудыг л хэдэн арван ботиор нь хэвлүүлээд байх юм. Мэргэдгүй төр засаг бол саргүй шөнөтэй адил бөлгөө. Эзэн Богдын төрийн наран харанхуйлжээ. Тэр үүлийг хөөн туух цаг болсон. Халхын хүүхдүүд цөм үхээр болоо юу??? Ганц олигтой хүүхэд алга уу???

Агуу их ард түмний хэл нь агуу байдаг. Хэл сэдхихүй хоёр нэг учраас хэл нь агуу байж гэмээнэ ухаан нь агуу байна. “Хөнөөлт дайн дажин хөшөө дурсгалыг устгавч үе улиран дамжиж ирсэн үсэг бичиг үгүй болдоггүй.” гэж Шекспир гуай дуулжээ. Тэрүүн шиг “хөнөөлт эсэргүүнүүд улс орныг зарж дуусгавч үе улирсан ЭЗЭН БОГДын үр удам тасрах ёсгүй.”